Өсвөр насны хүүхдүүд нэгнээ зодож, танхайрах, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэнд болон амь насанд нь хохирол учруулах хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд үйлдсэн, хүүхдээс улбаатай гэмт хэрэг гарах нь ихсэж байна гэсэн үг. Иймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагч та бүхнийг өсвөр насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сулруулахгүй байх, хараа хяналт тавьж байхыг анхааруулах үүднээс дараах “Хавтат хэрэг”-ийг хүргэж байна.
Насанд хүрээгүй хохирогч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Шинэ буудлын орчим очиход саравчинд 10 гаруй хүүхэд сууж байсан. Тэр хүүхдүүд бидэн рүү хутга бариад дайрсан. О.Сүх-Очир гэдэг хүүхэд нь миний гуя руу хутгалсан. Гэхдээ би хутгалуулсанаа тухайн үед мэдээгүй, гэнэт хөл өвдөөд байхаар нь үзсэн чинь цус гарсан байсан. Гэртээ очоод байж байхад Эбо гэх залуу AG AICO гэх хаягнаас “Цагдаа сэргийлэхээр явж хэрэггүй, эм тарианы чинь мөнгийг өгье” гээд байсан. Зодоон болсон өдөр хэнд хутгалуулсанаа би огт мэдээгүй. Тэгээд надад чатаар Э гэдэг хүүхэд холбогдоод “Манай найз О.Сүх-Очир чамайг хутгалсан” гэж хэлэхээр нь цагдаад мэдүүлэг өгөхдөө О.Сүх-Очир хутгалсан гэж хэлсэн...” гэжээ.
Харин насанд хүрээгүй гэрч О.Сүх-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Э буюу Эбо бид нар руу гүйж ирээд “Бүгдээрээ над руу бөөнөөрөө дайрахаар нь айсандаа хутгаар хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар явцгаасан. Дараа нь Эбо “Цагдаагаас намайг хайгаад байна. Шоронд явуулах гээд байна, чи миний өмнөөс хутгалсан гээд хэлчихээч” гээд байсан...” гэсэн байна.
Яллагдагч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Талбайн цаана байдаг гудамжнаас танихгүй 20 орчим хүүхэд гарч ирээд орилоод, хараал хэлээд байсан. Бид нар өөдөөс нь очсон чинь нэг банди “Үзэх үү, нэг нэгээрээ хүрээд ир” гээд манай найз Сүх-Очир тэд нарын урдаас очсон чинь гудамж руу бүгдээрээ зугтаачихсан. Бид нар хөөгөөд гүйсэн чинь тэд нар бид нар руу чулуу шидээд, манайхан зугтаагаад би гудамжинд ганцаараа үлдсэн. Тэгсэн над руу Д гэх хүүхэд дайраад ирэхээр нь би газраас төмөр аваад цохисон чинь гуя руу хатгачихсан. Тэгсэн Д надаас зугтаагаад би ч тэд нараас зугтаагаад яваад өгсөн. Өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Маргааш нь над руу Д залгаад сааданд хүрээд ир уулзъя, гуя гэмтээсэн байна гэж хэлсэн. Тэгээд би сааданд яваад очсон чинь Дүүрэнбаяр өөрөө ирээгүй...” гэжээ.
1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
| ХАВТАСТ ХЭРЭГ: ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ЗОДОЛДОЖ, НЭГИЙГЭЭ ХУТГАЛЖЭЭ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |