Археологийн багш Э бусадтай бүлэглэн 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын засгийн газрын тогтоолоор “Монгол улсын Түүх-соёлын дурсгалт газар” гэж улсын хамгаалалтад орсон газарт хууль бус ажиллагаа явуулжээ. Тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дэвсгэрт Согоотын гол Гол мод-2 гэх газар байх МЭӨ-4 дүгээр зуунаас МЭ-3 дугаар зууны буюу 2300 жилийн өмнөх, эртний Хүннү улсын үеийн түүхэнд холбогдох жирийн иргэдийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар болох булшийг эвдэж, устгасан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэргийг “Хавтаст хэрэг” буландаа тоймлон хүргэж байна.
ГЭРЧ С МЭДҮҮЛЭХДЭЭ “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар Гол мод гэх газар руу эвэрт яваад бууж явтал хоёр мотоцикльтой гурван хүн байсан. Тэдэн рүү очиход Хүннүгийн үеийн булш ухаж байсан. Тэд намайг очиход “Азарга багаас явж байна” гэж хэлсэн. Би айсандаа юм дуугараагүй. Тэд булшаа 4-5 метр орчим ухчихсан байсан. “Та нар хэзээ ирсэн юм бэ” гэхэд “Өчигдөр орой ирээд ийм болтол нь ухчихлаа” гэсэн. Би шууд мордоод явчхаж болохгүй жаахан хараад зогсож байтал нэг залуу нь “Та аймагт таксинд явдаг ах байна шүү дээ. Та жаахан байж л байхгүй юу. Юм гарвал ёндоорно шүү дээ” гээд байсан. Намайг байхад хуучин ваарын хэлтэрхийнүүд гаргачихсан байсан. Тэр нь хумсны толионы дайтай жижигхэн байсан. Би тэр гурван залууд “Та нар үүнийг ухаж болохгүй урьд нь хүн ухаад эрүүгийн хэрэг үүсэж байсан” гэж хэлсэн. Тэгээд би удалгүй тэндээ хөдөлж, найзынх руугаа явсан. Хоёр хоногийн дараа манай багийн байгаль хамгаалагч Д ирж, бид ухаж байсан газарт хамт очсон. Би булш ухаж байсан залуучууд руу залгаад “Ухсан газраа булаарай” гэж хэлэхэд “Та ч бас ашиг сонжоо хайж явсан биз дээ” гээд намайг гүтгээд байсан.
Байгаль хамгаалагч Д мэдүүлэхдээ “...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаар айлуудаар гоожин хурааж явтал С гэдэг залуу Хануй багийн Согоот гэх газар хүннүгийн үеийн Гол мод-2 гэх газар булш ухсан байна гэж хэлсэн. Тэр даруйд нь С- г дагуулаад хаана ухсан газрыг нь заалгуулаад газар дээр нь очиж зургийг нь дарсан. Намайг очиход Гол мод-2 гэх газар 1.5x1.5 хэмжээтэй гүн нь хоёр метр орчим булш ухагдсан байсан. Тэр ухагдсан газар бол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Гол мод-2 гэдэг Хүннүгийн үеийн олон жил болсон булшнууд байдаг. Түүнийг Улаанбаатар хотоос хүртэл хүмүүс ирж булш ухаж хамгаалалтанд байлгадаг газар юм. Тийм болохоор булш гэдэг нь тодорхой байсан. Үүнийг тусгай зөвшөөрлийн дагуу ухдаг” гэж мэдүүлжээ.
Гэрч С.Т өгсөн мэдүүлэгтээ “...Би Д.Э гэдэг хүнийг танина. Улаанбаатар их сургуулийн археологийн багш хийдэг. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Гол мод-2 гэх газар тусгай зөвшөөрлийн дагуу 2012 оноос хойш булш хиригсүр хаадын балгасанд археологийн судалгаа хийдэг” гэжээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Э-ийн хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурортой Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял тохиролцосон байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял ногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Археологийн багш Э бусадтай нийлж, Хүннүгийн үеийн булш ухаж, устгажээ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |