Хохирогч Л.Б мэдүүлэхдээ “Эхнэр бид хоёр хамт ТҮК-д ажилладаг юм. Тэр өдөр цагаа бүртгүүлээд ажилдаа гарсан. Дөрөвдүгээр буудлаас ертөнцийн зүгээр хойшоо чиглэлд эцэс рүүгээ замын цасыг цэвэрлэж, би боржурыг, эхнэр явган замыг шүүрдэж байсан. Би зорчих хэсэг дээр зогсоод цас хүрздээд байж байтал хажуугаар өнгөрч байсан автобус хойд хэсгээрээ миний баруун ташаа руу шүргэж, намайг газарт унагаасан. Автобусны жолооч бууж ирээд “Түргэн дуудаж өгье, яаж байна, цагдаа дуудах уу” гэхээр нь би “Хөл зүгээр бадайрч байна” гэж босон. Тэгээд жолоочид “Гайгүй байна. Та яв яв” гэхэд “Би буцаад рейс хийчхээд ирье” гээд явсан. Тухайн үед хөл гишгэж болохгүй байсан. Би ажлынхаа залууг дуудаж эцэс ороод үзүүлэхэд хөлийн шилбэ, шагай хугарсан гэж хэлээд, эмнэлэгт долоо хоног хэвтэж хагалгаа хийлгэсэн” гэжээ.
Гэрч болох эмэгтэй буюу хохирогчийн эхнэр мэдүүлэхдээ “Би өөр тийшээ хараад хогоо цэвэрлэж байсан. Гэтэл нөхөр маань “Яая” гээд хашхираад явчихсан. Би эргэж хараад “Яасан бэ” гэхэд “Автобус намайг бөгсөөрөө цохичихлоо” гэсэн. Тэгээд автобусны жолооч бууж ирээд “Түргэн дуудах уу, цагдаа дуудах уу” гэхэд манай нөхөр “Хэрэггүй, гайгүй байна” гээд эд явуулсан. Тэр жолоочийг өмнө нь танихгүй бөгөөд жолооч буцаад ирье гээд явсан. Б хөл нь гишгэж чадахгүй байсан тул би түшээд машиндаа оруулаад эцэс хүртэл аваад явсан. Эцэс дээр очоод 20:00 цаг хүртэл нөгөө жолоочийг хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтэлд хоног хэвтэж, хагалгаанд ороод гарсан. Нөхрийг маань автобус аль хэсгээрээ шүргэснийг би хараагүй. Яая гэхийг нь сонссон...” гэсэн байна.
Тус хэргийн улмаас хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 417.561 төгрөгийн баримт гаргаж өгчээ. Мөн шүүгдэгч Н.Ч нь 1.200.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч нь “1.200.000 төгрөг өгсөн учир санал гомдолгүй болсон” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Н.Чийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ.
Харин шүүгдэгчийг... ХХК-нд жолооч хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял ногдуулж, гурван сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг сэрэмжтэй байхыг, аюулгүй байдлаа хангаж, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахгүй байхыг анхааруулж байна.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Зам цэвэрлэж байсан ТҮК-ийн ажилтныг автобусны жолооч мөргөж, хэргийн газраас “зугтжээ” |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |