“Бусдыг ална” хэмээн сүрдүүлж, хүний амьд явах эрхэнд заналхийлсэн этгээдэд ямар шийтгэл ногдуулдаг вэ. Хэдхэн хоногийн өмнө Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг ална хэмээн заналхийлсэн үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл Ё.Отгонбаярын үйлдэлтэй ижил төстэй гэмт хэргийг шүүх хэрхэн шийдсэн талаар “Хавтаст хэрэг” буландаа хүргэх гэж байна.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урт цагаан үйлчилгээний төвийн 5 дугаар корпусын IV давхар нь миний хувийн өмчлөл бөгөөд манай компани үйл ажиллагаагаа явуулдаг. Би тухайн өдөр ажил дээрээ олон улсын тендерт оролцох гээд завгүй сууж байхад Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгч нар орж ирж, “Урт цагаан үйлчилгээний төвийн дулаан, ус, цахилгааныг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас тасалсан тул та арга хэмжээ авч, энэ үйл ажиллагааг таслан зогсоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Би түрээслэгч нарт Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Т-ын гар утсыг олж өгөхийг хүссэн ба тэдний өгснөөр би түүн рүү утсаар залгаж, “Та Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, яагаад хууль зөрчиж, хувийн өмчид халдаж байна вэ” гэсэн. Миний хариуд тэрбээр “Төрийн албан хаагчийн ёс зүйд баймгүй муухай үгээр намайг харааж, “Чи бол Урт цагааны феодал, чам шиг хүнтэй бид тэмцэнэ” гэж харааж, намайг хүн хэлэх аргагүй үгээр намайг дайрч доромжилсон тул миний тэвчээр алдарч, “Чамайг дүүжилж ална” гэж хэлсэн нь үнэн” гэжээ.
Харин хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрөө Нийслэлийн өмчийн харилцаа удирдлагын газарт орлогч даргын ажил хийдэг. 2020 оны гуравдугаар сарын 24-нд ажлын хэсэгтэй холбоотой хурал хийх гэж байсан юм. Хурлын зааланд хэлтсийн дарга А, М, С, нар байсан. Тэр үед “Урт цагаан”-аас ярьж байна гээд намайг п, х гэх хараалаар харааж, усаа нээ гэж шаардсан. Тэгээд намайг Урт цагаан дээр хүрээд ир чамайг “дүүжилж алъя” гэж хэлсэн” гэсэн байна.
Улсын дээд шүүхийн шийдвэр: Хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэгт ямагт тодорхой албан тушаалтны эсрэг шууд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа байдаг бөгөөд шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхаас гадна ямар нэгэн үйл явц, арга хэмжээг тасалдуулах эсхүл саатуулах зорилгоор айлган сүрдүүлэх замаар хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгодог ба энэхүү хүчирхийлэл заавал бие махбодийн идэвхтэй үйлдлүүд бус мөн үгээр илэрхийлийгдсэн байж болно.
Харин уг үйл явдал болсон тодорхой нөхцөл, тохироо, уг заналхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой байсан эсэхийг нягтлан тогтоосон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учиртай.
Шүүгдэгч Д.Б-ны зүгээс нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж, хохирогч Д.Т-ыг “дүүжилж ална” гэж хүч хэрэглэхээр заналхийсэн хэдий ч энэ нь бодитой хэрэгжих боломжтой байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг дээр дурдсанаар зөвтгөх замаар цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эх сурвалж: shuukh.mn
| ХАВТАСТ ХЭРЭГ: Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч Т-г “Дүүжилж ална” хэмээн утсаар ярьсан залууг цагаатгажээ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |