Бусдад залилуулж, эд хөрөнгөө алдах, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Иймээс “Хавтаст хэрэг” буланд залингийн гэмт хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Шүүгдэгч Д нь иргэн Х-д “Өмгөөлөгч, прокурор, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгчтэй найзууд, долоо хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө” гэж итгүүлэн, 500.000 төгрөг авч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Тэрбээр Увс аймагт төрсөн 46 настай, эрэгтэй, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Өмнө нь гурван удаа ял шийтгэл эдэлж, өршөөлийн хуулиар суллагдсан байна. Тодруулбал, 2007 онд гурван жил, 2012 онд долоон жил, 2008 онд 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацаанаасаа өмнө суллагдаж байсан аж.
.jpg)
Тэрбээр “...Би өөрийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Б.Х- нь П.Сувд эгчийн хамаатан байгаа юм. П.Сувд нь намайг дуудаад, “Манай хамаатны хүүхэд Улсын Дээд шүүхэд хөдөлмөрийн маргаанаар шүүх хуралдаанд орох гэж байгаа. Чи итгэмжлэл аваад орчих” гэж хэлсэн. Тэгээд Б.Х- “Урьд нь сонгож авсан өмгөөлөгчтэй, тэр нь хүн нэмж авч яах гэсэн юм бэ гэж уурлаад байна” гээд надад итгэмжлэлээ өгөхгүй яваад байсан.
Мөрдөн байцаалтын шатанд би ажил явдалтай байхад прокурор над руу утасдаад “Гэм буруу дээр маргахгүй байгаа юм чинь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээрэй” гэж хэлсэн боловч хүсэлтээ өгч чадаагүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ажил хөдөлмөр эрхэлж, хүүтэйгээ амьдрах боломж олгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Манай эхнэр хүүг маань дөрвөн сартай байхад өнгөрсөн. Одоо би дөрвөн настай хүүтэйгээ хамт амьдардаг. Дахин ийм асуудал гаргахгүй. Улсын яллагчийн гаргасан гэм буруутайд тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналтай холбоотой хэлэх зүйл алга, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Х “...2021 оны наймдугаар сарын 21-ний өдөр авга эгч Сувдын ажлын газарт буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бундан Рага ... тоотод очсон. “Өөрийн ажиллаж байсан газраасаа үндэслэлгүй халагдсан, шүүх дээр маргаан үүсээд явж байна” гэж эгчтэйгээ ярьж байхад Д.Б гэх хүн миний яриаг хөндлөнгөөс сонсож байгаад миний гар утсыг гуйж авсан. Тэр хүн орой нь над руу залгаад “Чиний асуудлын талаар сонссон. Би Дээд шүүхийн тэргүүн шүүгчтэй найзууд байгаа юм. ДОлоо хоногийн дотор чиний хэргийг хэрэгсэхгүй болгож өгье, харин яаралтай 500.000 төгрөг надад бэлнээр аваад ир” гэсэн. Тэр орой над руу арваад удаа залгасан.
Тэгэхээр нь би “Надад мөнгө байхгүй, маргааш нөгөөдрөөс бодож байгаад болъё” гэхэд “Чи хүн эвгүй байдалд оруулах гээд байна, би шүүгч найзтайгаа уулзах гээд тохирчихсон, ресторан руу явж байна” гэж хэлсэн. Би тухайн үед нь найзтайгаа Зайсан хилл цогцолборт байсан юм. Тэгэхээр нь би сандраад найзаасаа мөнгө асуугаад байхгүй болохоор нь танил хүнээс долоо хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн. Тэгээд Б-ийн данс руу шилжүүлсэн.
Долоо хоногийн дараа мөнгө зээлсэн хүн маань надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Би Д.Б рүү залгаад “Миний мөнгө юу болж байна, хүнээс хүүтэй мөнгө зээлчихсөн, хугацаа нь болоод нэхэгдээд байна” гэхэд “Чи хүлээцтэй тайван байж бай, долоо хоногт хоёр удаа л шүүх хурал болж байгаа” гэж хэлсэн. Би өөрийн биеэр Дээд шүүхэд очоод, “Миний хэрэг юу болж байгаа юм бол” гэж мэдээлэл лавлагааны ажилтнаас лавлаад шалгуулахад “Энэ долоо хоногт багтахгүй бол дараа долоо хоногоос хурал болох юм байна. Дарааллаар хурал болж байгаа” гэж хэлсэн. Шүүх хурал 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр болох байсан юм. Би хурлын дараа Д.Бтэй яриад “Миний хурал юу болсон бэ” гэхэд “Хурал товлогдоогүй байгаа юм уу, би завгүй байна, чамтай маргааш ярина” гээд утсаа тасалсан. Үүнээс 5-6 хоногийн дараа залгахад огт утсаа авахгүй байж байгаад сураггүй алга болсон.
Б намайг цагдаагийн байгууллагад хандсаны дараа миний 500 мянган төгрөгийг өгсөн. Ийм учраас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй” гэжээ.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрбээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.2 сая төгрөгөөр шийтгэжээ.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Гурван удаа ял эдэлж, өршөөлөөр суллагдсан этгээд “Шүүгч найзаараа хэргийг чинь хэрэгсэхгүй” болгоно гэж бусдыг хуурч, мөнгө авчээ |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |