Түргэн үйлчилгээний цэг болон айл өрхөөс олон удаагийн үйлдлээр ахуйн хэрэглээний бараа хулгайлж, шүүхээс гурван жилийн хорих ял сонссон этгээдийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Шүүгдэгч Д.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны тавдугаар сарын 30-31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын .... тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Б-ын Түргэн үйлчилгээний цэгийн цонхоор нэвтэрч 19 кг хиам, 17 кг бууз, банш, 17 ширхэг ундаа, 11 блок тамхи, 13 кг хонины мах, гурван уут иштэй чихэр хулгайлж, 722520 төгрөгийн хохирол учруулжээ.
2020 оны есдүгээр сарын 8-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах иргэн Д.Д-ийн гэрт нэвтэрч нэг ширхэг мөнгөн аяга, 12 килограмм хонины мах, гар цүнх хулгайлж, 233000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ү.Ж-ийн гэрт нэвтэрч хоёр ширхэг индүү, дээл, куртик, бор илгэн оёдлын материал, хар савхин оёдлын материал зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 3197880 төгрөгийн хохирол учруулсан.
2021 оны нэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн П.Төмөрсүхийн гэрт нэвтэрч 25 килограммын савлагаатай хоёр шуудай будаа, 25 килограммын савлагаатай нэг шуудай гурил, хонины цул мах хулгайлж, 382560 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд нийтдээ 4.535.960 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хулгайлсан хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э: “...Түргэн үйлчилгээний цэгийн цонхоор орж хоол хүнсний эд зүйлс хулгай хийсэн. Би ганцаараа үйлдсэн...” гэв.
-Би 2020 оны есдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх айлын монгол гэрийн цоожийг эвдэн орж хөргөгчөөс хонины мах хулгай хийж авсан. Хулгайлсан махаа гарч яваад гудамжинд хаясан.
-Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо хоёрдугаар гудамжны 37 тоотод байх айлын байшингийн хаалгыг эвдэн орсон. Уг айлаас цэнхэр өнгийн эмэгтэй хүний Монгол дээл хулгай хийсэн. Би ганцаараа хийсэн. Хулгайлсан дээлээ гэртээ байлгаж байгаад үл таних хүнд 60.000 төгрөгөөр зарсан.
-Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монгол гэрийн цоожийг эвдэж уг гэрээс 25 кг савлагаатай хоёр шуудай будаа, 25 кг савлагаатай нэг шуудай гурил, хонины мах зэргийг хулгай хийж авсан. Хулгайдсан эд зүйлээ авч яваад, гэртээ хэрэглэсэн.Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн” хэмээн мэдүүлжээ.
Шүүгдэгч Э-г гэм буруутайд тооцож, дараах шийдвэрийг гаргажээ.
-Шүүгдэгч Жинст хайрхан овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э- д гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас нийт 4.453.500 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгосугай.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Иштэй чихэр, тамхи, будаа, гурил, индүү хулгайлсан этгээдэд гурван жилийн хорих ял оноов |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |