“Номин Холдинг” ХХК-ийн салбарын захирал, 42 настай, эмэгтэй А нь таньдаг хүндээ хойлог шувууны мах захиалжээ. Түүний захиалгын дагуу иргэн Э.Б, М.Б нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас ховор амьтан болох алтай хойлог шувууны мах худалдан авч, захиалагч А-д нийлүүлэх гэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригджээ. Тэдэнд холбогдох хавтаст хэргийг энэ удаагийн “Хавтаст хэрэг” буландаа онцолж байна.

“Номин Холдинг” ХХК-д салбарын захирал Б.А нь иргэн Э.Б-д “Хойлог шувууны мах авна” хэмээн захиалга өгчээ. Түүний захиалгыг хүлээн авсан иргэн Э.Б нь 2021 оны гуравдугаар сарын 6-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд түүхий эд худалдан авдаг ченж М.Б-ээс ховор амьтан болох алтайн хойлог (Tetraogallus altaicus) шувууны түүхий эдийг худалдан авсан байна. Тодруулбал, хойлог шувууны махыг ченжээс 180 мянган төгрөгөөр худалдан авчээ. Ченж Б нь хойлог шувууны махыг Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явуулжээ. Тухайн үед 22-ын товчоонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалтын ажиллагаа явуулж, хориотой ан амьтны эд зүйлс ачиж явсан автомашиныг зогсоож, хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, хойлог шувууны махыг ченжээс 180 мянган төгрөгөөр худалдан авчээ.
Захиалагч, “Номин Холдинг” ХХК-д салбарын захирал Б.А өгсөн мэдүүлэгтээ “Өндөр настай аавынхаа ясны бэртэлд эмчилгээний зориулалтаар өгөх зорилгоор хойлог шувууны мах захиалсан. Ингэхдээ Э.Б гэдэг залууг “Хойлог шувууны мах олж өгөөч” гэж гуйсан. Э.Б гэх залуу хойлог шувууны олж, шувууны махны мөнгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн нь үнэн” гэжээ.
Харин түүнээс захиалга авсан Э.Б өгсөн мэдүүлэгтээ “Шүүгдэгч Б.А-ын гуйлтын дагуу “Өвчтэй, өндөр настай хүнд тус болъё” гэж бодсон. Түүний асуусан хойлог шувууны махыг сураглаж байгаад ченж М.Б-ээс худалдан авсан. Ченж залуу хойлог шувууны махыг Говь-Алтай, Улаанбаатар хоорондын автобусаар явуулсан” гэжээ.
Захиалагч нарт хойлог шувууны мах зарсан ченж М.Б өгсөн мэдүүлэгтээ “Хадгалж байсан хойлог шувууны махаа Б.А-г гуйхаар нь зарсан. Хонины арьсанд өлөнтэй цуг гялгар уутанд хийж хөлдөөсөн байсан. Тэгээд Улаанбаатар хот руу цаасан хайрцагт хийж, явуулсан” гэсэн байна.
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Б. А, Ж овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ж овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдан борлуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг ногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан Б.А, Э.Б, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгожээ.
Гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол болох 260.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д оруулахаар болсон байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтайн хойлог шувууны түүхий эдийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэхээр болж шийдвэрлэжээ.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Хойлог шувууны мах захиалж авсан “Номин холдинг” ХХК-ийн салбарын захирал А-ийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |