Шүүгдэгч Саран нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа хохирогч Гэрэлийн биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийжээ. Үүний улмаас хохирогч Гэрэл нь умай тайруулах хагалгаанд орж умайгаа авахуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байна.
Хэргийн талаар эмэгтэйчүүдийн их эмч шүүгдэгч Саран мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.
Хохирогч Гэрэл мэдүүлэхдээ “Би тэр өдөр эгч Навчаагийн хамт Саран эмч дээр очсон. Эмнэлэгт нь ороод үтрээндээ эм тавиулсан. Уг эмийг 2-3 минутын хугацаатай хийсэн бөгөөд тухайн эм нь савны амсар нээх үйлчилгээтэй эм гэж хэлсэн. Эм тавьж дууссаны дараа Саран эмч “Маргааш өглөө 09:00 цагт ир” гэж хэлсэн. Маргааш нь очиход үтрээнд хийсэн эмнээсээ дахин хоёр ширхгийг үтрээнд хийгээд “Өнөө орой гэхэд ураг чинь гарна” гэж хэлсэн. Тэгээд орой болоход өвдөлт өгөхгүй болохоор нь манай эгч Навчаа Саран эмч рүү залгаад “Ямар ч өөрчлөлт, өвдөлт алга байна. Яах ёстой вэ” гэж асуухад Саран эмч “Маргааш явуулчих ЭХО-д хараад үзье” гэж хэлсэн байгаа юм. Маргааш өдөр нь би эгч Цэцэгтэй хамт Саран эмч дээр очиж ЭХО-д харуулсан.
Саран эмч ЭХО-д харсныхаа дараа “Хүүхэд доошоо байрлалд орсон байна. Даваа гарагт хүрээд ир” гэж хэлсэн. Тэр өдөр нь очиход ЭХО-д хараад “Савны амсар нэг хуруу талтай нээгдсэн байна. Гарах болоогүй байна” гэж хэлсэн.
Анх тавьсан эмээ үтрээнд дахиад тавьсан тэгээд мезопростол нэртэй гурван ширхэг эм өгөөд “Энэ эмийг гурван цагийн зайтай нэг ширхгээр нь уу, маргааш ирээрэй” гэж хэлсэн. Маргааш нь очиход “Эх нялхсын эмнэлэгт оч. Би маягт бичээд өгье” гээд Навчаа эгч рүү утсаар яриад “Дүү чинь жаахан цус алдсан, Эх нялхас руу хэвтэх бичиг хийгээд өгье. Ирээд дүүгээ ав” гэж хэлсэн” хэмээн мэдүүлжээ.
Хохирогч Гэрэлийн эгч Навчаа мэдүүлэхдээ “Гэрэлийн найз охин дөрвөн сартай байхдаа Саран эмч дээр очиж эм уугаад хүүхдээ гаргуулж байсан гэж Гэрэл надад хэлсэн. Ингээд Гэрэл бид хоёр эмчтэй уулзахад “180 мянган төгрөгөөр үтрээнд эм тавьж гарах юм байна” гэж хэлсэн. Би “Хямдруулж болох уу” гэж асуухад эмч “Харин ч би хямдхан хийж байна. Тэр эмийг нь олоход хэцүү. Хэрвээ эм олдох юм бол би маргааш өглөө хэлье” гэсэн. Би мөнгийг нь төлсөн.Саран эмч над руу залгаад “Өмд аваад ир” гэж хэлсэн. Ингээд би дүү Цэцэгээг эмнэлэг рүү явуулсан. Дараа нь би эмнэлэг дээр очоод гутал гадуур хувцсыг нь авахад гутал нь цус, өмд нь битүү цус, нөж болсон байсан. Би эмч рүү нь залгаад “Юу болсон юм бэ. Яагаад ийм их цус алдсан юм” гэхэд “Эгчийгээ уучлаарай” гэсэн. Тэгээд Эх нялхас дээр байлгаж байгаад хагалгаанд орж саваа авахуулсан. Эх нялхсын эмч нарын ярьж байгаагаар “Ус гараад удсан, сав нь бактеритай байна” гэсэн байна.
Хохирогч Гэрэлийн эгч Цэцэгээ мэдүүлэхдээ: “Би сольж өмсөх өмд аваад очиход Гэрэлээ Саран эмчийн өгсөн өмд гэж хэлээд цэнхэр өнгийн даавуун өмд өмсчихсөн зогсож байхаар нь хувцсыг нь сольж өмсүүлээд Эх нялхсын эмнэлэгт дүүгээ хүргэж өгсөн. Тухайн үед Саран эмч надад хэлэхдээ “Эм тариа хэрэглэсэн талаар юу ч хэлж болохгүй шүү. Гэртээ байж байгаад л гэнэт ус нь гарчихлаа гэж хэлээрэй” гэхээр нь би Саран эмчийн зааж өгсөн үгийг нь хэлээд очсон.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт: Гэрэл нь төрөх насны залуу эмэгтэй тул эхлээд умай авахгүйгээр эрхтнийг хадгалах, идээт үрэвслийг намдаах, эмийн эмчилгээ хийгээд үр дүн муу, өвчтөний биеийн байдал сайжраагүй тул эхийн амь насыг аврах зорилгоор идээт голомтыг арилгах буюу умай тайрах эцсийн арга болох мэс засал хийсэн нь эмчилгээний тактикийн хувьд зөв байна. Жирэмслэлт таслах оролдлого хууль бус аргаар хийснээс хүндрэл үүсч умай тайрах мэс засал хийгдсэн байна. Энэ нь хүнд зэргийн гэмтэл болно.
Шүүхийн зүгээс шүүгдэгч эмч Саранг эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй ч эмч эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Энэ нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзжээ. Шүүхээс түүнд хорих ялыг ногдуулахгүйгээр дөрвөн жилийн тэнсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ногдуулсан байна.
ЖИЧ: Хохирогчийн нэрсийг өөрчилсөн болно.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Өрхийн эмнэлэгт хууль бусаар үр хөндөж, тэнсэн харгалзах ял сонссон эмч дахин үр хөндөхийг завджээ |
|
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-бн жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |