• Өнөөдөр 2024-04-27

Хавтаст хэрэг: Зурхайчид итгэж, 34 сая төгрөг, амьдралаа залилуулсан нь

2021-10-09,   9907

Эргэлт.мн мэдээллийн сайт Монголын Криминологичдын холбоотой хамтран хүргэдэг “Хавтаст хэрэг” булангаараа кино, зохиол ч юм шиг сонин жигтэй хэргүүдийн баримтаар хүргэдэг билээ. 

Одоогоос 13 жилийн өмнө бусдын сүсэг бишрэлийг далимдуулан залилсан Д.Ганзүү гэгчийн үйлдсэн хэргийн талаар тоймлон хүргэе. 

Д.Ганзүү гэх этгээд нь 1.6 жилийн хугацаанд 9908хххх гэсэн дугаартай утаснаас бусад руу өөрийгөө “зурхайч” гэсэн мессэж бичиж итгүүлэн, хохирогч Т-ээс 34 сая төгрөг залилжээ. 

Хэргийн хохирогч Т мэдүүлэгтээ “2007 оны гуравдугаар сарын 18-нд эхнэр бид хоёр гэртээ байж байтал миний утсанд 9908хххх гэсэн дугаараас “Мобикомын 100 дугаар сонгогдлоо. Бид таны өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван үеийн зурлагыг хэлэх буяны үйл хийж байна. Хэрэв та хүсвэл өөрийн төрсөн он, сар, өдрийг илгээн бидэнд хандаж болно” гэх утга бүхий захиа ирсэн.

Тухайн үед эхнэр бид хоёр өөр өөрсдийн төрсөн он, сар, өдрийг илгээж, асуухыг хүссэн зүйлээ асуухад тэр дор нь “Танайх ам бүл дөрөв. Хоёр охинтой, ээж чинь хүнд өвчтэй хүн байна. Танай гэр бүлтэй ойр нэг эрэгтэй хүн байна. Түүнд сайн хандаж байх хэрэгтэй” гэх мэтээр бидний асуусан асуултад дор бүр нь үнэн зөв хариулж байсан. Иймд бид түүнийг зурхайч гэдэгт бүрэн итгэж, зөвхөн утсаар түүнээс асуух зүйлсээ асууж, түүний хий гэсэн болгоныг хийж, дор бүр нь төлбөр, мөнгийг нь түүнд шилжүүлдэг байсан. Тухайлбал, тэрбээр хэлэхдээ “Буян сайн үйлд гэсний дагуу асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгсөн. Мөн өөрийн дотнын найз, далан дээрээ мэнгэтэй, гарын алган дээрээ нэвт хөндлөн зураастай эрэгтэй хүнийг баярлуул, ар гэр нь ядуу амьдралтай хүн байна” гэж хэлсэн.

Тэгэхээр нь манай эхнэр, охин хоёр миний найз Д.Ганзүүгийн далан дээр нь “Мэнгэ байна уу” үзээд байхгүй байхаар нь “Байхгүй байна” гэж хэлтэл “Та нарын үзсэн далан дээр биш нөгөө талын далан дээр нь байгаа. Тэр хүн буянтай сайн хүн, түүний үгэнд орж байх хэрэгтэй” гэсэн мессэж ирсэн.

Ингээд байж байтал “Төрсөн ахдаа туслаарай” гэж мессеж ирсэн. Тухайн үед манай ахын хүүхэд хэрэгт орсон байсан тул би ахдаа 10 сая төгрөгийн мал таслаж өгсөн. Хэсэг хугацааны дараа шуудангаар надад захиа ирсэн бөгөөд нээж үзтэл бичгийн цаасан дээр улаан өнгөөр “ДОХ-ын үндэсний төв” гэж бичээд миний овог нэр регистрийн дугаарыг бичиж,  “Д гэгч нь ДОХ өвчний улмаас нас барсан бөгөөд түүнтэй байнгын харьцаанд байдаг байсан эмэгтэй таньтай мөн хавьтагч байх тул та эхнэрийн хамт ДОХ-ын үндэсний төвд ирж шинжилгээ өгнө үү. ДОХ-ын үндэсний төвийн орлогч дарга Болормаа” гэх нэр гарын үсэг, тамгатай бичиг байсан.

Тэр бичгийг уншаад би ухаан алдаж унах дөхсөн бөгөөд амиа хорлох оролдлого хүртэл хийсэн. Ингээд эхнэртээ уг бичгийг үзүүлтэл “Эхнэр би ганц эрэгтэй хүнийг хайрласаар ирсэн” байтал… хэмээн уйлсаар байсан. Ингээд яах учраа олохгүй мөн л нөгөө зурхайчаас асуусан. Гэтэл зурхайч “Улаанбаатар хот явж шинжилгээ өг. Гэхдээ хувийн хоёр эмнэлэг байгаа аль нэгэнд нь өгөөрэй. Явахдаа найзыгаа авч яваарай. Замдаа “Эмохо ум пааний суухай” гэсэн тарнийг байнга уншиж явахыг зөвлөсөн. Ингээд би найз Д.Ганзүүд үнэн учраа хэлж хамт явахыг гуйж, эхнэрийн хамт Улаанбаатар хотыг зорьсон.

Ингээд эхнэр бид хоёр шинжилгээ өгтөл бидний хариу “ДОХ өвчингүй” гэж гарсан. Ингээд зурхайчид хэлтэл “ДОХ өвчин чамаас хуруу зайтай өнгөрлөө, өөрийн чинь  найз энерги сайтай хүн тул та хоёрыг аварлаа. Түүний хүссэн хүслийг биелүүлж баярлуулаарай” гэсэн мессэж ирсний дагуу эхнэр бид хоёр Д.Ганзүүг баярлуулахаар шийдэж, түүний гол хүсэл нь студитэй болох байсан тул Бээжин явж, тоног төхөөрөмж авчрах болсон. Энэ тухайгаа зурхайчид хэлтэл намайг өөрөө “Бээжин явж болохгүй, эхнэр, охиноо Д.Ганзүүгийн хамт явуул” гэсэн. Ингээд бид түүнд 16 сая төгрөгийн үнэтэй телевизийн студи байгуулж өгсөн.

Зурхайч над руу “Бясалгалд яв” гэж үргэлж мессэж бичиж байсан тул би эхнэр, Д.Ганзүү, түүний эхнэрийн хамт 14 хоног Дуган хад амралтын газарт Энэтхэг багш ирсэн гэхээр нь бясалгалд сууж бүх зардлыг нь төлсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа зурхайч хэлэхдээ “Чиний цагаан машин чамд таарахгүй байна. Өөр хүнд шилжүүл” гэсэн тул өөрийн найз Д.Ганзүүд шилжүүлсэн. Үүнээс хойш 2008 оны есдүгээр сарын 26-нд манай эхнэр надад хэлэхдээ “Д.Ганзүү зурхайч байж магадгүй юм. Д.Ганзүүтэй унтаж энергээ сэргээ” гэсэн мессэж үргэлж ирдэг байсан. Тэгээд хавраас хойш надтай нэлээд хэдэн удаа унтсан” гэжээ. 

Харин хохирогч Т-ийн эхнэр У мэдүүлэгтээ … “Зурхайч гэх хүнээс мессэж ирснээс хойш манай гэрт хэрүүл, уруул тасрахаа байж, тэр болгонд нөхөр бид хоёр хоорондоо зөвлөлдөхгүйгээр зурхайчаас өөр өөрсдийн зүйлээ асууж байсан. Тэр бүүхэл зурхайч биднийг хоорондоо мессэжээ үзүүүлэхийг хориглодог байсан. Амьдралынхаа талаар асуухад маш хурдан хариулдаг байсан бөгөөд “Би таныг хамгаалалтандаа авлаа” гэж хэлдэг байсан. Мөн тэрбээр “Найздаа тусал” гэж хэлсний дагуу бид Д.Ганзүүд таван сая төгрөгөөр хашаа, байшин авч өгсөн.

2008 оны эхээр зурхайч над руу  “Ганзүү бол сайн хүн түүнтэй унтаж энерги ав. Хоёр талынхаа амьдралыг сайжруул” гэсэн. Би хариуд нь найзыхаа эр нөхөртэй ийм байдалтай байж чадахгүй, би харьцаанд орж чадахгүй гэж хэлтэл “Чи амиа бодлоо, эцэст нь харамсана” гэж уурласан. Ингээд сүүлийн үед “Нөхрөөсөө сал, салахгүй бол амьдрал чинь доройтно, хоёр охиноо бод” гэж хүртэл мессэж бичдэг байсан…” гэжээ.

Шүүгдэгч Д.Ганзүү мэдүүлэгтээ… “2001 онд бид Завхан аймгаас Орхон аймагт нүүж ирсэн. Нэг өдөр манай эхнэр Н өөрийн сургуулийн найз У-тай тааралдаж, улмаар би хохирогч Т, түүний эхнэр У нартай гэр бүлийн найзууд болсон. 2007 оны гуравдугаар сарын 18-нд өөрийн гар утас засварын газарт байсан дугаараас Т-ын гэр бүл рүү “Зурхайч байна” гэж мессэж бичиж, өөртөө итгүүлэхийн тулд тэдний талаар мэддэг зүйлээ бичдэг байсан. Тэдний ярьсан бүхэн үнэн бөгөөд гэхдээ би тэднээр бусдад буян үйлдүүлж байсан тул бага ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэжээ. 

Шүүхийн шийдвэр шүүгдэгч Д.Ганзүүг бусдыг хуурч мэхэлсэн, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ. Харин одоо залилагч Д.Ганзүү хугацаа нь дуусаж, хорих ангиас суллагджээ. Шүүгдэгч болон хохирогч нарын нэрсийг өөрчилсөн болно. 

Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо

Хавтаст хэрэг: Зурхайчид итгэж, 34 сая төгрөг, амьдралаа залилуулсан нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 16:33:58
    Арайчдээ: Арай дэндүү гэхэд дэндүү гэнэн т1 байх юм.Алхам бүрээ хүнээс асууна гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-30 16:33:28
    Арайчдээ: Арай дэндүү гэхэд дэндүү гэнэн т1 байх юм.Алхам бүрээ хүнээс асууна гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 10:07:11
    иргэн: Монгол ховс гэж бас худал газар байна дээ шүүү балиар өвгөн байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-15 16:20:15
    Зарлан мэдээлэх нь…: Манай далан зургаа ч гэсэн бас л олон түмээ ардаа авралгүй залилж итгэл сэтгэлээр нь үнэнхүү тоглож хохироож зовоосоор байгаа зурхайч юм биш үү! үе үеийн далан зургаа боовоо гаргана бөгс долооно айлын эхнэр эзгүйчилнэ хулгай луйвар залилан хийнэ Ганзүүгээс дутахгүй эзэн биетэй чөтгөрүүд!

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-15 16:20:05
    Зарлан мэдээлэх нь…: Манай далан зургаа ч гэсэн бас л олон түмээ ардаа авралгүй залилж итгэл сэтгэлээр нь үнэнхүү тоглож хохироож зовоосоор байгаа зурхайч юм биш үү! үе үеийн далан зургаа боовоо гаргана бөгс долооно айлын эхнэр эзгүйчилнэ хулгай луйвар залилан хийнэ Ганзүүгээс дутахгүй эзэн биетэй чөтгөрүүд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-15 16:20:04
    Зарлан мэдээлэх нь…: Манай далан зургаа ч гэсэн бас л олон түмээ ардаа авралгүй залилж итгэл сэтгэлээр нь үнэнхүү тоглож хохироож зовоосоор байгаа зурхайч юм биш үү! үе үеийн далан зургаа боовоо гаргана бөгс долооно айлын эхнэр эзгүйчилнэ хулгай луйвар залилан хийнэ Ганзүүгээс дутахгүй эзэн биетэй чөтгөрүүд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-15 16:19:28
    Зарлан мэдээлэх нь…: Манай далан зургаа ч гэсэн бас л олон түмээ ардаа авралгүй залилж итгэл сэтгэлээр нь үнэнхүү тоглож хохироож зовоосоор байгаа зурхайч юм биш үү! үе үеийн далан зургаа боовоо гаргана бөгс долооно айлын эхнэр эзгүйчилнэ хулгай луйвар залилан хийнэ Ганзүүгээс дутахгүй эзэн биетэй чөтгөрүүд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-15 07:19:32
    Сайн найз: Мөн ч гэнэн улс даа. Ятгах тутам нягтал гэдэг үгийг олон жил сонссон баймаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-29 12:24:16
    Zochin: Hahahaha yu ch gehev dee neeree
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-28 08:57:07
    Irgen: Ёстой тахимаар тархичин байна даа. Бараг гишүүн болсон явж байгаадаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-05 13:46:44
    Хахаха: Тэнэг л байна даа. Ятгах тусам нягтлахгүйдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 19:54:43
    иргэд: Ийм новшын юмнуудыг эртхэн нийгмээс тусгаарлаж байх ёстой газарлуу нь далд оруулаж байх хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188