• Өнөөдөр 2024-04-27

Найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн Н.Мөнх-Оргилын мэдүүлэг

2020-09-19,   23876

Эргэлт.мн сайт Монголын Криминологичдын холбоотой хамтран хүргэдэг “Хавтаст хэрэг” булангаараа насанд хүрээгүй охиныг онц хэрцгийгээр тамлан хөнөөсөн гэх Н.Мөнх-Оргилын хавтаст хэргийг дэлгэж байна. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найман настай бяцхан охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн билээ. Улаанбаатар хотод байх хугацаандаа бага насны гурван охиныг зүй бусаар хүчиндсэн, хөнөөхийг завдсан гэх хэргээр цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж, 25 жилийн ял авсан юм.

Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь тухайн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангиас сургууль завсардсан, боловсролгүй ч уншиж, бичих чадвартай, тусгай мэргэжилгүй нэгэн. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мөнх-Оргил мэдүүлэхдээ “Миний бие энэ хэрэгт холбоогүй. Энэ хэргийн тухай хэргийн жинхэнэ эзнийг ярих ёстой. Энэ хэрэг одоо хүртэл эзэнгүй байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой. Эзэн нь олдохгүй байгаа хэргийг эзэнтэй болгохын тулд хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар, сэжигтэй санагдсан гэх надад хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсдүүллээ. Бүх нотлох баримт хуурамч, зохион байгуулалттай болсон нь тодорхой. Миний бие ийм зүйл хийх хүн биш. Би адгуус мал биш. Ардаа амьдралтай хүн шүү гэдгийг дахин хэлмээр байна. Хэн нэгний хийсэн хэргийг миний бие өмнөөс нь үүрэх ёсгүй.

Би 2010 оны тавдугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байсан байж, үнэнээ хэлэхгүй, дүү Бямбацогт, Бат-Эрдэнэ хоёр руу утасдаж, хөдөө очоод ах Пүрэвсүрэн, дүү Мөнхбаясгалан хоёрт цагдаа нар “Тавдугаар сарын 3-нд хаана байсан бэ” гэж асуувал “Надтай хамт байсан” гээд хэлчихээрэй гэсэн. Яагаад тэгж хэлсэн бэ гэдэг асуултаас бүх зүйл ургаж гарсан гэдэгт л хамаг анхаарал байгаа. Энэ хэргийг мөрдөж байсан хүмүүс үүнийг ойлгохдоо энэ хүн хэрэг хийчихээд тэрийгээ нуун далдлах гэж ингэж хэлсэн гэж сэжиглэсэн. Эцэст нь, нэгэнт хэргийн эзэн олдохгүй байгаа. Тиймээс энэ хүний энэ үйлдэл дээр дөрөөлж, зүтгүүлэх шийдвэрт хүрсэн гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад хүнтэй хамт байсан гэж хэлсэн юм бэ гэхээр нэг талаас би өөрөө аливаа юманд хэт хашир ханддаг. Нөгөө талаас мэдээлэл их байснаас хэт болгоомжилж ажлаа бодож ингэж хэлсэн. Миний бие авто үйлчилгээний төв барих гэж байхад ийм хэрэг гарсан.

Тэр үеэр ганцаараа байсан гэвэл дахин дахин дуудаж, хамаг ажил алдуулчих вий гэж болгоомжилсон юм. Мөн энэ үеэр барилгын материал, тоног төхөөрөмж татах ажилтай, хот явах гэж байсан үе. Надад нэг хоног ч гэсэн хэрэгтэй байлаа. Хэргийн ДНХ миний ДНХ-тай тохирох ёсгүй байтал тааруулсан байгаа нь зохион байгуулалттай болсон. Шинжилгээний хариу гараагүй байхад олон нийтэд намайг хэргийн эзэн гэж зарласан байдаг нь ДНХ болоод бусад нотлох баримт гэх зүйлийг зохион байгуулалттайгаар хийхээр аль хэдийн шийдсэн байсан нь нотлогдоно. Би өөрөө надад цэнхэр цүнх байдаг гэдгээ хэлсэн. Гай болоход хэргийн цүнх бас цэнхэр цүнх байсан гэх. Гэхдээ минийх цүнх “NIKE”, хэргийн цүнх “ADIDAS”, хоёр өөр брэндийн. Өнгө адил, цахилгаан нь адил нөхцөл хэлбэрээр онгойдог гэх. Энэ цүнхийг хэн мэдэх вэ гэхээр нь миний дүү нар болон ойр дотны хүмүүс мэдэх байлгүй дээ л гэсэн.

Гэтэл дүү нар болон ах, ойр дотны хүмүүст миний цүнхийг таниулахдаа яг миний өөрийн цүнхийг дунд нь тавихгүйгээр тэднийг цохилдуулж айлган сүрдүүлж байгаад хэргийн цүнхийг миний цүнх гэж заалгуулчихна гэж би яаж мэдэх билээ. Мөн фургоны жолооч хэргийн цүнхийг миний цүнх гэж хэлсэн гэх. Тэр олон хүнд үйлчилдэг хүн шүү дээ. Тэр андуурсан аль эсвэл намайг цэнхэр цүнхтэй явсан болохоор мэдэмхийрсэн үү. Миний үүрч явсан цэнхэр цүнх алга болчихоогүй байж л байна шүү дээ. Хэргийн цүнхийг ямар ч аргаар хамаагүй миний цүнх гэж заалгуулчих юм бол бүх зүйл болчих юм шиг санаж энэ дээр хамаг аргаа хэрэглэсэн гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.

Мөн гэрээс нь нэг юм гарга гэж тушаасан юм шиг, чихрийн иш гаргаж ирсэн гэх. Үнэхээр чихрийн иш гарч ирсэн нь үнэн бол миний хүүгийн идсэн чихрийн иш л гарна шүү дээ. Түүнээс нь хоёр өөр хүний шүлс ялгараад байвал минийг хүүг ирж харж өгдөг хамаатан ахын III ангийн Д гээд охины шүлс л байгаа. Мөн хотод ирсэн байхад адил төстэй гурван хэрэг нэмж тохсон. Дөрөвдүгээр сарын хэдэн хэдэн ч билээ, энэ өдрүүдэд хаана юу хийж байсан бэ гэхээр нь би энэ өдрүүдэд юу хийж байсанаа санаагүй. Мөн сая хүн амтай хотод би ганцхан савхин куртик өмсдөг гэнэ. Тэгээд би буруутай болох ёстой юм байх. Ийм байх ёстой гэж үү. Энэ бүхэн үнэний замд саад болж чадахгүй гэдэгт би өдөр бүр итгэдэг” гэв.

Харин насанд хүрээгүй хохирогч С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “2010 оны дөрөвдүгээр сарын 08-нд 11:30 цагийн үед гэрээсээ гараад Г-ийнд очихоор 34 дүгээр байрны III орц руу орж цахилгаан шатанд ороход нэг ах орж ирсэн. “Хэддүгээр анги вэ” гэхэд нь IV анги гэж хэлэхэд VI давхарт гараад тэр ах гадагш хүн харж байгаа юм шиг ийш тийш харснаа намайг нэг гараараа багалзуурдан нөгөө гараараа хамар чимхээд цахилгаан шатнаас гаргаж, хогийг бункерийн хажууд аваачиж хана налуулсан. Хоолой боогдоод ухаан алдсан. Нэг мэдсэн бункерийн хажууд хэвтэж байсан. Миний өмд өвдөг хүртэл тайлагдсан, уруул ам хатаад хөл дарвигнаад босоход хэцүү байсан. Г-ийнд ороод дотоожоо үзэхэд цус болж, өтгөнөөр бохирлогдсон байсан. Тэр хүнийг одоо харвал танина” гэжээ. 

Насанд хүрээгүй хохирогч Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд хичээлээ тараад ангийнхаа М-ийнд очихоор VI бичил хороололд явж байтал нэг ах ирээд “Хэддүгээр анги вэ, манай гэрт ороод хивс өргөлцөөд өгөөч” гэхээр нь дагаад XIII дугаар байрны хойд талын орцонд ороод, цахилгаан шатаар VI давхарт гарсан. Тэгээд тэр ах “Манай гэрт хүн байхгүй байна. Жаахан хүлээж бай” гээд “Мөр чинь өвдөнө цүнхээ урдаа үүр” гэсэн. Би цүнхээ өмнөө үүрсэн. Тэгээд цонхоор харж байтал араас багалзуурдахаар нь би айгаад орилсон чинь тэр хүн зугтаагаад явсан. Би нэг айлын хаалга нүдэхэд 40 гаруй насны эгч гэртээ оруулаад тайвшруулж сургуульд хүргэж өгсөн. Тэр ахыг харвал танина” гэжээ. 

Насанд хүрээгүй хохирогч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Хичээлээс тараад гэртээ ирээд, гарч тоглохоор хажуу орцны А-ынд очихоор III орцонд орж цахилгаан шатанд орох үед нэг ах орж ирээд хамт IV давхарт гарсан. Цахилгаан шатнаас гарахад тэр хүн намайг багалзуурдаж, нөгөө гараараа өргөөд бункер руу аваачсан. Нэг сэрэхэд өмд, дотоож өвдөгнөөс доогуур шувтарсан, хоёр гутал тайлагдсан хэвтэж байсан ба толгой эргээд бөгс хөндүүр, дотоож цус болсон байсан” гэжээ.

Гэрч Л “Би 2010 оны тавдугаар сарын 3-ны даваа гарагийн 13:00 цагийн үед "Нэмэн" компанийн замын эсрэг талын дугуй засварын хажууд явж байгаад Мөөгийг шар онигордуу нүдтэй залуу хөтөлчихсөн, урагшаа замын дагуу уруудаж явахыг харсан. Би Мөнхзаяаг дуудаад "Мөөгий нааш ир миний дүү юм асууя" гэхэд намайг хараад инээж байсан ч нөгөө хүнтэйгээ инээж юм яриад, над дээр ирэхгүй байсан. Мөнхзаяа нь нэг гартаа иштэй чихэр барьчихсан, нөгөө гартаа печень, чихэр болов уу гэмээр жижигхэн зүйл барьчихсан байсан. Нөгөө залуу нь Мөнхзаяагийн баруун бугуйнаас барьсан байсан. Мөнхзаяа зүүн гараараа иштэй чихрээ бариад идэж явсан.

Мөнхзаяа нь хар хөх хичээлийн хувцастай, юбкатэй явсан. Тэр залуу 25 наснаас хэтрэхгүй болов уу, ерөнхий дүр төрх нь боловсондуу төрхтэй, хөдөөний, архичин гэж хэлэхээргүй хүн, 170-175 см өндөр нуруутай, дээгүүрээ хар хөх хүрэм юм уу пиджактай, ногоон сааралдуу гэмээр саравчтай малгайтай хүн байсан” гэжээ. Бүх шатны шүүхээс түүнд цаазаар авах ял ногдуулсан ч тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр 25 жилийн ял авсан. Н.Мөнх-Оргил Шүүхийн шийдвэрийн 405 дугаар хорих анги буюу гянданд хорих ялаа эдэлж байна. Түүнд одоо 15 жилийн ял дутуу. 

Эх сурвалж” Монголын Криминологичдын холбоо 


Найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн Н.Мөнх-Оргилын мэдүүлэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 18:11:38
    Зочин: Энэ мөн л дөө муу заль аргандаа сүрхий юм бна . ХОРТ ХАВДАРААР ТАРЧИЛЖ ҮХЭХ БАЙХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-07 11:31:34
    Иргэн: Охидууд танина гээд бхд таниулж л бгаа ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 17:21:10
    Зочин: Цаазлах байсийн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 13:10:05
    Зочин: Энэ хүмүүс чинь бүгд эргүү болчихсон юм уу???? Хотод хүчирхийлсэн 3 хохирогч охины 1 нь харвал танина гэсэн байгаа биз дээ танисан болоод л ялаа үүрч байгаа ш дээ цаазаар авах байсын муу хүн сүгийг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 00:59:04
    Сүржин эр: Хүчирхийлэгч, хулгайч хэн ч байсан би тийм хүн гэж хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө өмгөөлж хамгаалж өмгөөлөгч хүртэл авдаг харин тэр цаг хугацаанаас хойш дахин энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн эсэхийг шалгахад шүүх үнэн худал шүүсэн эсэх нь тогтоодох бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 00:01:18
    Зочин: Хэргийг ийм хялбархан нотолдог юм уу? Нотлох баримт хангалтгүй, хилс хэрэг тохсон байх магадлалтай бн. Хохирогчид яг зүсэлж, нотолж яриагүй л бол хэлмэгдсэн байх магадлалтай. Манайхан яаж ийгээд хүчээр хэрэг тулгадаггүй боливол таарна. Айммаарр юм.ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 23:12:52
    Зочин: Энэ залуу биш бол жинхэнэ хүчирхийлэгч нь сул яваад бгаа нь зүгээр үү. Яагаад ийм хуумгай шүүдэг бнаа. Жинхэнэ эзнийг олооч ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 17:23:27
    Zochin: Ene zaluu bish bwal yaanaa hairan 10 jil shorond hadagdchihlaa.gadaadad gemt heregtenvvd barigdahgvi hvn alj hvchirhiilel vildseer bdag.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 16:58:00
    Цэ: Зэвүүн гаж донтой новшнууд хэзээ ч хэргээ хүлээхгүй юм бна л даа. Дарамталж хүчирхийлэгч нар олширчээ. Унжсан улаан махны асуудалаа аятайхан шийдэж чадахгүй гөлөгнүүдийг шууд будаж бай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 15:07:38
    Toroo: Tamlaj alh heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 14:03:25
    Зочин: Цаазын ялаа сэргээ.Гаж донтон гүрийгээд дуусах юм бна л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 13:45:01
    Монгол: Цааз шдэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 13:40:31
    Алдар : Ийм новшийг зүгээр амьд байлгаж яахын ал бөлдөгийг нь огтолж идээлүүлж бээрлүүлж зовоож суулгах хэрэгтэйшдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 13:18:06
    Herlen: Niigmiin ******** shaaruudig alahgu l bol garaal dahiad hvvhed hvchirhiiln tsaaziin ylaa sergeegeech setgelgvi malnuud minee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 12:13:15
    Наран: Хүзүүгүй новшийн хүүхдийг хүчиндэж алсан бол өршөөх үү Гайт хүзүүгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 12:06:43
    Зочин : Гаж донтон гарч ирээд дахиад давтана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 11:58:29
    Элбэгээ: ЭЛБЭГДОРЖ ЭНЭ ХЭРГИЙН ТУХАЙ СОНСООД АСАР ИХ СЭТГЭЛ НЬ ХӨДӨЛЖ ТОГТОЖ СУУЖ ЧАДАХГҮЙ, ЯАРАН САНДРАН ӨРШӨӨХ ЗАРЛИГ ГАРГАСАН ГЭДЭГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 11:50:24
    Чимэг: Новшийг шоронд нь дуусга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-16 00:03:43
    Зочин: Үнэхээр аймшигтай хэрэг тухайн үед гарсан цочирдом муухай хэрэгдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-01 03:26:32
    bios: en zaluu alsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-07 03:19:59
    Uzmerch : Orshoohgui buud. 4 ohin Alsan
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-26 15:42:49
    Сонин: Би ч Солонгосын нэг ангит гэмт хэргийн тухай кино их үзсэн сонирхолтой детектив. Гэтэл энэ хүний царайг хараад тэрхүү кинонууд санаанд орж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 18:14:26
    Зочин: Нялах хүний охин үрийг дэндүү яргалаж алсан алуурчин мөн бишийн мэдэхгүй боловч энэ хүний мэдүүлэгийг уншиж үзээд надад нэг ийм бодол төрж байна жинхэнэ алсан алуурчин гэмгүй хүний ард ял завшиж бидний дунд явж байх бэ гэмгүй хүн зоригийн хэрэгтэй ял эдлэж байгаа Чимгээ Содномдаржаа хоёр шиг хэлмэгдэж хар нүхэнд хайран залуу насаа барах бий гэж эмзэглэж байна шүү Ямарч байсан сайн нягт нямба дахин шалгах ёстойюм шигээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-22 03:10:16
    А: Зүй бусаар хүчихийлнэ гэж юу байдгийм. Хүёихийлнэ гэдэг чинь тэр ёигтээ зүй бус үйлдэл биздээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188