-СУРРОН, МОПЕД, СКҮҮТЕР УНАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, АМИЙГ СУРГАЛТАД СУУЛГАЖ АВАРЪЯ-
Тэр өнөөдөр 16 нас хүрэх байв. Байв гэсний учир нь тэр одоо бидний дэргэд байхгүй. Сарын дараа 16 нас хүрэх хүүхдэдээ аав, ээж нь төрсөн өдрийн бэлэг болгон суррон бэлэглэсэн нь түүний амиа алдах шалтгаан болно гэж хэн нь ч санаагүй. Хүү төрсөн өдрөөрөө суррон авна гэж хэлж байсан тул урьдчилж өгсөн бэлэгт хэзээ хэзээнээс, юу юунаас илүү их баярласан. Гэтэл оройн цагаар сурронтойгоо явж байгаад автомашинтай мөргөлдөж, алтан амиа алджээ. Ослын шалтгаан дөрвөн замын уулзварт гэнэт орж ирсэн хүүг гэрлийн ойлтоос шалтгаалж автомашины жолооч хараагүй. Гэхдээ гэрлэн дохио зөрчиж орж ирсэн хүүгийн буруу. Ийнхүү нэгэн гэр бүл хүсэл мөрөөдөл дүүрэн хүүгээ алдаж, бас нэгэн гэр бүл шүүхийн хаалга татсан юм.
Үүнийг уншигч та ч бас суррон, скүүтер, мопедтой хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож, нэг бол машинд дайруулчих гээд, эс бөгөөс явган зорчигчийг дайрчих гээд байгаатай нэг бус удаа таарсан байх. Бүр осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амиараа хохирсон үйл явдлын гэрч болсон нь ч бий байх.
Сүүлийн жилүүдэд скүүтэр, сурронтой холбоотой зам тээврийн ослын тоо тогтмол өсөж буй. Тухайлбал, 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтсэн бол 2024 оны эхний долоон сарын байдлаар 281 хүүхэд ямар нэг байдлаар бэртэл авсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд скүүтер, сурронтой холбоотойгоор 5546 хүн гэмтэж бэртсэнээс 1040 нь хүүхэд. Үүнээс 650 хүүхэд нь өөрөө унаж гэмтэж, бэртсэн үзүүлэлттэй байгаа нь жолоодох ур чадвар, замын нөхцөл, чанартай холбоотой гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй, дээрээс нь манай авто замын нөхцөл байдал, жолооч нарын ёс суртахуун ямар хэмжээнд байгаа билээ. Иймээс үүнд зориулсан эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна, хотын дарга аа. Мөн суррон, мопед, скүүтер унах хүсэлтэй хүмүүсийг тусгай сургалтад хамруулж, шалгалт өгүүлж, тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцох эрхтэй болгоё. Эс бөгөөс хүүхдүүд эрүүл мэнд, цаашлаад амиараа хохирсоор байх нь. Түүнчлэн зориулалтын зам, замын чанар, стандарт ч энд хөндөх ёстой асуудлын нэг юм.
Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байгаа талаарх мэдээлэл хагас сарын өмнө гарсан ч өнөө хэр ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Гэхдээ энэ нь зөвхөн сурронтой холбоотой асуудал биш бөгөөд мопед, скүүтер зэргийг нэгэн адил авч үзэх шаардлагатай. Мөн зөвхөн сурроныг хориглосноор асуудал шийдэгдэхгүй, эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна. Гэвч эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах зэрэг нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийслэлийн Засаг даргын хууль эрх зүйн санал, хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлж байна. Энэ хүрээнд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн сурроныг тээврийн хэрэгсэл хэмээн авч үзвэл, насанд хүрсэн хүн хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож, харин хүүхдүүдэд тухайн тээврийн хэрэгслийн зориулалтын талбайг нийслэлээс тохижуулахаар тооцоо судалгааг хийж байгааг тэрбээр онцолсон. Гэхдээ энэ бол үлгэр юм. Олигтой явган зам, дугуйн зам ч тавьчихаж чаддаггүй нийслэлийн удирдлагууд хүүхдүүдэд суррон унах зориулалтын талбай тохижуулж өгнө гэдэг зангууны ноос түүж эсгий хийх шиг дэгс буудаж байгаа хэрэг. Мөн сурроныг нь тухайн талбайд хэн авчирч өгөх вэ зэрэг олон асуулт хариу нэхнэ.
Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 4500-5000 хүн өдөр тутамдаа скүүтэр ашиглаж байна. Гэвч иргэдийн хувьд суррон, мопед зэргийг төдий л ялгадаггүй гэнэ. Угтаа сурроныг мэргэжлийг тамирчдад зориулж бүтээсэн бөгөөд дээд хурд нь 120 км цаг. Харин цахилгаан скүүтэр нь 50 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез, БНХАУ зэрэг улс нь сурроныг замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон. БНСУ-д гэхэд заавал үнэмлэхтэй, хамгаалах хувцастай байж гэмээнэ хөдөлгөөнд оролцох эрхтэй бөгөөд явган хүний замаар зорчихыг хориглодог. Дэлхийн зарим улс 18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон, скүүтер, мопед унах зөвшөөрөл олгодог байна.
ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор скүүтэр болон сурронтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Мөн үеэр энэ төрлийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг сайжруулах, техникийн үзүүлэлт, ангиллын стандартыг боловсруулж тодорхой болгох, жолоодох насны хязгаар тогтоох эсэх, хариуцлага, даатгалын асуудлыг шийдвэрлэх, авто замын чанар, зориулалт олон улсын стандартад нийцэж буй эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтаас олон санал, санаачилга гарсан бөгөөд тэдгээрийг нэгтгэж, зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болжээ. Мөн дараагийн уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ уулзалт хийдэг, саналаа холбогдох байгууллагад уламжилдаг, эргээд хариу байдаггүй, усанд хаясан чулуу мэт алга болдог үр ашиггүй уулзалтыг хэзээ болтол хийх вэ. Ярих биш, хийх, ажил хэрэг болгох шаардлагатай байна.
Үргэлжлэл бий.
| ХЭЧНЭЭН ХҮҮХЭД АМИА АЛДСАНЫ ДАРАА ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ВЭ, ХОТЫН ДАРГА АА |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |