Туулын хурдны зам түр хугацаанд зогсоогоод байгаа. Нийслэлийн Засаг даргын орлогч асан нь эхнэрийнхээ компанийн дансаар 5.5 тэрбумыг шилжүүлэн авсан зэргээр асуудал үүссэн. ЗГХЭГ-ын дарга нь “Эхнэрийнхээ дансаар мөнгө авсан нь тэнэг зориг. Хууль хяналтын байгууллагад байгаа гар, хөлтэй гэдэгтээ бардаад байдаг юм уу. Туулын хурдны зам бол нуль гэмт хэрэг байна лээ. Сонсголоор оруулна” гэж өчигдөрхөн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Туулын хурдны замын асуудлаар мөн ч олон хүн хууль хяналтын байгууллагад дуудагдах нь тодорхой боллоо гэсэн үг л дээ.
Туул гол дээгүүр 32 км хурдны зам барих 2.3 их наяд төгрөгийн тендерт “Chinа Hyway group limited” компани шалгарсан. Гэхдээ НЗДТГ-тай 2.3 их наяд төгрөгийн гэрээгээ “Хятадын хаоюань групп” нэрээр байгуулсан. Харин 2.3 их наяд төгрөгөө “Хятадын хаоюань групп”-ийн охин компани хэлбэрээр Монголд байгуулсан “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн дансаар авсан байдаг. НЗДТГ-тай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээн дээрх “Хятадын хаоюань групп”-ийн 1207336 гэх регистрын дугаарыг Хонконгийн хуулийн этгээдийн бүртгэлийн сайтаас хайхаар “Chinа Hyway group limited” компанийн нэр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, “Chinа Hyway group limited” компани НЗДТГ-тай 2.3 их наяд төгрөгийн гэрээ байгуулахдаа “Hyway” гэх нэрээ “Хаоюань” гэж өөрчилж орчуулсан гэсэн үг.

Тэгвэл “China Hyway” группын санхүүжилтээр НЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагч, хэлтсийн дарга тэргүүтэй 10 гаруй хүн Малайз Улсад аялж, амарсан ноцтой баримтыг хүргэж байна. Тодруулбал, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар тэргүүтэй мэргэжилтэнгүүд 2026 оны нэгдүгээр сарын 1-7-нд Малайз Улс руу нисэж, тансаг зэрэглэлийн зочид буудалд амарсан байна.
| БАРИМТ: ТУУЛЫН ХУРДЫН ЗАМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “CHINA HYWAY” ГРУППЫН САНХҮҮЖИЛТЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН О.ЭНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ 10 ГАРУЙ АЖИЛТАН МАЛАЙЗАД АМАРЧЭЭ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |