Сэлэнгэ аймгийн малчин айлд Улаанбаатар хотоос очсон 16 настай хүү хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, Баянгол сумын Баян багийн Баяны энгэр болон Хавчуу гэдэг газарт өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчимд 16 настай эрэгтэй А нь хонь хариулахаар яваад сураггүй алга болсон юм. Алга болсон хүү тус сумын малчин О-гынд буюу эмээгийндээ Улаанбаатар хотоос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард очсон байдаг.
Баянгол сумын онцгой, ЗДТГ-ынхан, малчид нийлсэн 100 гаруй хүн морь болон машинтай эрэн хайх ажиллагааг явуулсан. Эрлийн явцад алга болсон хүү нь нэгдүгээр сарын 30-ны 20:13 цагт үүрэн холбооны “Скайтел” ХХК-ийн дугаараар Улаанбаатар хотод дуудлага хийж, хүнтэй ярьсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан юм.
Тэгвэл хүүгийн цогцос Баянгол сумын нутаг дэвсгэрээс олджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаачийн цогцос гэрээс нь хойд зүгээс олдсон. Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид талийгаачийг Улаанбаатар хотод дуудлага хийсэн нь тогтоогдсон гээд эрлийн ажиллагааг зогсоогоод байлаа. Үүрэн холбооны “Скайтел” ХХК-ийн дугаараар дуудлага хийсэн байна гэж тухайн үедээ мэдэгдсэн. “Скайтел” ХХК-иас шүүгээд Сэлэнгэ аймгийн Дулаанханд, мөн Улаанбаатар хотод явж байна гээд байсан юм. Гэтэл тэр мэдээлэл худлаа байсан юм билээ. Малчид, нутгийнхан, ар гэрийнхэн, ЗДТГ-ын ажилтнууд зогсолтгүй эрлийг зохион байгууллаа. Эрэл мухардаж, ар гэрийнхэн нь цогцос байсан хэсэгт хайж үзэх санал тавьснаар очиж үзсэн. Яг ямар байдалтай байсныг нь нарийвчлан хэлэх боломжгүй. Манай суманд 4-5 цагдаа хэргийг шалгаж, ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгөв. Мөн өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүгийн цогцос олдсон газар нь эмээгийнхээс нь хол, зайтай байсан гэнэ. Түүнчлэн хүү төөрч тэнд очоогүй гэдгийг хэлж байлаа.
Харин бид нөхцөл байдлын талаар тодруулахаар талийгаач 16 настай А-гийн ээжтэй холбогдоход “Хүүгийнхээ цогцсыг олсон. Өөр ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Шаардлагатай бол Онцгой байдлын газар, хэргийг шалгаж байгаа цагдаагаас тодруулаарай” гэв.
Талийгаач хүү арваннэгдүгээр ангийн сурагч байсан бөгөөд хөл хорио тогтоож, сургууль амарсантай холбоотойгоор эмээгийндээ мал маллахаар очоод байсан юм.
| Алга болсон 16 настай хүү Улаанбаатар хотод дуудлага хийгээгүй бөгөөд цогцос нь Баянгол сумаас олджээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |