Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар зэрэг нэр бүхий хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Parkview” хотхоны 752 дугаар байрны ... тоотод цугларчээ. Мөн тэдний байгаа орон сууц руу 20 гаруй насны охид, эмэгтэйчүүд ар араасаа цувран ирж, орсон хяналтын камерийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа билээ. Тэднийг зохион байгуулалтайгаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх мэдээлэл мөн цацагдаад буй.

Тэгвэл шүүгчдэд биеэ үнэлсэн гэх эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар ТЕГ-т гомдол гаргажээ. Тэд цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд бичлэгт дурдагдсан шүүгч нар болон эрх бүхий албан тушаалтнуудыг хууль бусаар дагасан, тагнасан, мөрдөн мөшгисөн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Цаашлаад дээрх бичлэгийг цахим орчинд байршуулж, зохион байгуулалттайгаар тарааж байгаа үйл явдалд хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал байгаа тул харьяаллын дагуу дээрх гэмт хэргийг шалгуулахаар ТЕГ-т хандаж байгаа аж.
Мөн Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид гэрч нараас байцаалт авахдаа айлган сүрдүүлсэн, дарамталсан, хууль бус арга хэрэглэн мэдүүлэг авсан байж болзошгүй тул уг асуудлаар УЕПГ, НПГ, ХЭҮК болон тусгай субьектийг шалгах хэлтэст хандсан байна.
Мөн эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар УЕПГ-т “Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч Насанжаргал, Билгүүдэй, Анарчулуун нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримт цуглуулсан хариуд хариуцлага тооцож, хэргийг өөр мөрдөгчдөд шилжүүлж өгнө үү” хэмээн хүсжээ. Харин УЕПГ-аас өмгөөлөгч нарын гомдлыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болохоо мэдэгдсэн байна.
Хэрэв шүүгч нар биеэ үнэлэгч авсан нь батлагдвал 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай гэнэ. Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 6.18.4-т заасны дагуу биеэ үнэлэгч нарын хууль бусаар олсон орлогыг хурааж, биеэ үнэлэгч авсан этгээдүүдийг тус бүр 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.
| Шүүгчдэд биеэ үнэлсэн гэх эмэгтэйчүүдээс байцаалт авсан цагдаа нарыг Нийслэлийн прокурорын газраас шалгаж эхэллээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |