2001 оны намраас эхлээд нийт нутгаар их хэмжээний цас орж, хүйтэрснээр өвөлжилт хүндэрч, манайх гаднын байгууллагаас тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрсэн байдаг. Ингээд 2001 оны нэгдүгээр сарын 12-нд “МИАТ” ХХК-ийн “JU1025” дугаартай “МИ-8” нисдэг тэргээр НҮБ-аас ирсэн зудад үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаад, дотоодын сэтгүүлчид Увс, Завхан аймгийг зорьсон нь тэр. Тэд томилолтынхоо сүүлчийн өглөө Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км зайд Баянхайрхан уулын Хайрханы ам гэх газар малчин н.Зандангийн гадаа буухаар завдсан ч онгоцных нь сэнсэнд цас пургиж, үзэгдэх орчин хязгаарлагдсанаар онгоц осолдож, есөн хүн цаг бусаар амиа алдсан харамсалтай түүх бий. 22 жилийн өмнө болсон онгоцны ослоос тухайн үед 14 хүн амьд гарсан байдаг. Тэдний нэг, тухайн үед Увс аймгийн Малчин сумын Засаг даргаар ажиллаж байсан З.Баттөмөртэй ослын талаар ярилцлаа.
(7).jpg)
-2001 оны онгоцны ослыг юунаас болж гарсан гэж дүгнэсэн байдаг вэ. Та тухайн үед онгоцноос хэрхэн гарснаа санадаг уу?
-Бид ослоос өмнөхөн хаана буух тухайгаа ярилцаж, би тэдэнд их хэмжээний цас орсон ч тогтдоггүй Майхантолгой гэх газрыг зааж өгсөн. Гэвч нисгэгчид осол болсон Харгай зуух хэмээх газрыг сонгож, буух гэтэл сэнсний эргэлтэд цас пургиж, үзэгдэх орчин харанхуйлсан юм билээ. Тэр үед галын крант болон бусад төхөөрөмжийг ажиллуулж чадаагүй учир онгоц осолдож, бүр шатсан. Онгоц осолдож байгаа нь мэдэгдэж, толгой эргээд яах учраа олоогүй сандарч байтал онгоцоор дүүрэн хар утаа болж, ярих, амьсгалах боломжгүй болсон. Удалгүй гал цоргиж, хаа сайгүй гал гарч эхэлсэн. Тухайн үед би үстэй дээл, эсгий гуталтай явсан тулдаа амьд үлдсэн гэж боддог. Нисгэгчид онгоцноос түрүүлж гараад онгоцны нээлхийг онгойлгоход Д.Намсрай бид хоёр түрүүлж гарсан. Би галын инженер мэргэжилтэй. Хэрвээ би гал унтраах төхөөрөмж нь хаана байсныг нь мэдсэн сэн бол арай цөөн хүн үрэгдэх байсан байж мэднэ. Бид боломжоороо, бүх чадлаараа хүмүүсийг татаж гаргахыг хичээсэн. Миний ухаан, санаа самгардсан байсан учир ослын үеэр ямар байснаа бүрэн санадаггүй. Нэг мэдэхэд охинтойгоо айлын малын хашааны ард сууж байсан. Бодвол тухайн үед хүмүүс айж, сандарч юу болж буйг мэдэх сөхөөгүй, орилж, хашхирч байсан биз. Харин бидний ослыг нутгийн нэг морьтой хүн харж, сумын төвд хэл хүргэсэн байдаг. Түүнийг хэл хүргэсэн даруйд миний “УАЗ-69” автомашиныг жолооч унаад ирсэн ч цас ихтэй байсан учир бидний байгаа айлд очиж чадаагүй. Бид мориор машиндаа хүргүүлж, сумын төвийн эмнэлэгт хүргэгдэж байлаа. Сумын эмч нар биднийг чадлаараа эмчилж, анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед Мянганы замын нээлт хийхээр албаны хүмүүс нисдэг тэргүүд баруун аймгуудаар явж таарсан юм. Маргааш нь бид онгоцоор аймгийн төвийн эмнэлэгт хүргүүлж байсан.
-Таны охин хэдэн настай байсан бэ. Тухайн үед охиноо хэрхэн тайвшруулж байв?
-Тухайн үед охин минь долдугаар ангийн сурагч байсан. Охин Улаангомд сурдаг байлаа. Сурагчдын амралт эхэлсэн өдөр бид Улаангомд очиж таарсан болохоор хамт явсан хүмүүсээс зөвшөөрөл авч, охиноо авч явсан юм. Би охиноо өөрөө татаж гаргасан юм уу, Д.Намсрай охиныг минь гаргасан уу мэддэггүй. Ямартай ч амьд үлдсэнд нь маш их баярладаг. Гэхдээ охин минь зөндөө түлэгдсэн байсан. Тухайн үед хүн ялгаж татах боломж байгаагүй. Гарт таарсан болгоноо гаргаж байгаад сүүлдээ дэлбэрэх эрсдэлтэй болоод бид онгоцноос зугтах нь зугтаж, мөлхөх нь мөлхөж байсан гэдэг. Би өөрийгөө ч яаж явсныг санахгүй байгаа хүн шүү дээ. Охин минь айж, сандарсандаа уйлаад л байсан. Охиндоо “Ээж нь биднийг хүлээж байгаа. Миний охин битгий уйлаарай. Хоёулаа амьд үлдсэн байна шүү дээ. Одоо зүгээр” гэж байснаа санадаг. Осолд орсон бүх хүний сэтгэл санаа тавгүй нэлээд удсан байх. Бид ч харилцаа холбоотой байсангүй. Сүүлд нь Д.Намсрайтай уулзсан.
(3).jpg)
-Тухайн үед Улаанбаатараас хэчнээн хүнтэй баг Увс, Завхан аймагт ажилласан бэ. Та бүхний ажил ямар үр дүнтэй явж байв?
-Засгийн газрыг төлөөлж, тухайн үеийн УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, ОБЕГ-ын Иргэний хамгаалалтын газраас хоёр хүн, “Гамма” студийн гэрэл зурагчин Ц.Батзориг өөрийн хүсэлтээр, МҮОНРТ-ийн сэтгүүлч Л.Банзрагч, Олон улсын шинжээчид, Японы сэтгүүлч, зураглаачдын таван хүнтэй бүрэлдэхүүн, онгоцны гурван нисгэгчийн бүрэлдэхүүнтэй манай нутагт ирсэн санагдаж байна. Тэгээд манай сум, орон нутгийнхантай нийлээд 20 гаруй хүн явж байсан. Бид томилолтынхоо сүүлчийн өглөө осолдож, зудын хүндхэн нөхцөл байдлыг арайхийн өнгөрүүлж байгаа монголчуудыг хямрааж байсан. Тухайн үед орон нутгийн засаг захиргааныхан охин бид хоёрын сэтгэл зүйг дэмжихээр манайхаар орж, гарах нь нэмэгдсэн. Бусдын сайхан сэтгэлийн хүчээр сэтгэл санаа дээрдэж, хурдан тэнхэрсэн гэж боддог.
-Д.Намсрай та хоёр Японд эмчлүүлэхээр явсан юм билээ. Хүмүүсийг татаж гаргахдаа бусдаасаа илүү түлэгдсэн юм уу?
-Хамгийн их түлэгдсэн нь Д.Намсрай байсан. Бүхээгний хойно сууж явсан хүмүүс амьд гарсан гэж ярьдаг. Тухайн үед бид хоёр л бусдыгаа татаж гаргах боломжтой байсан. Япон Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гуай Токиогийн анагаахын их сургуулийн Эрчимт эмчилгээний тасгийнханд хандаж, эмч нар нь манайд ирж биднийг үзээд “Бид эмчилж чадна” гээд Д.Намсрай бид хоёрыг авч явсан. Тэднийхээ тусламжтайгаар гурван сар орчим Япон Улсад эмчилгээ хийлгэсэн. Миний хоёр гар илүүтэй түлэгдсэн. Тэндээс амьд гарсан ч түлэгдээгүй хүн цөөн.
-Та Ш.Отгонбилэг гуайтай хэр дотно байсан бэ. Ослын үеэр түүнийг ямар нэгэн юм хэлсэн гэх ам дамжсан яриа байдаг. Юу хэлсэн юм бэ?
-Нутгийн иргэдтэй уулзахдаа “Ах, дүүс минь асуух юм байвал асуу” гээд дотночилж ярьдаг нь надад сайхан санагдаж байсан. Уг нь их цоглог, сэргэлэн хүн шүү дээ. Ослын үеэр зүрх нь хаагдсан юм уу, онгоцны савлагаанд цохиулсан байж мэднэ. Хүмүүс тухайн үед ослын үеэр Ш.Отгонбилэг гишүүн муухай орилоод л чимээгүй болсон” гэх мэтээр цуурч байсан. Зарим нь түүнийг зохион байгуулалттай хөнөөсөн ч гэж ярьдаг байлаа. Гэхдээ дээрхийн аль нь ч болоогүй.
-Осолд амь үрэгдсэн хүмүүст зориулж, гэр бүл, найз нөхөд нь хөшөө босгосон байдаг. Та тэдний гэгээн дурсгалд зориулсан хөшөөн дээр очдог уу?
-Осол болсон газраас холгүйхэн 2.6 өндөр гантиг хөшөө босгосон. Хөшөөн дээр “2001 оны нэгдүгээр сарын 14-нд хүмүүнлэгийн үйлс тээж явсан хүмүүс эндсэн. Тэднийгээ мөнхөд дурсан санацгаая” хэмээн нэрсийг нь мөнхөлсөн байдаг. Мөн Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь эмнэлгийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлэх “Баярмаа” сан, Ш.Отгонбилэг агсны дурсгалд зориулж, Эрдэнэт хотод гэрэлт хөшөө босгож, байгаль хамгаалах сан байгуулж байлаа. Олон жил өнгөрч байгаа ч миний хувьд ослын талаар бусдад дэлгэрэнгүй ярьж, эргэн санахыг хүсдэггүй. Гэвч яахин мартагдах билээ дээ. Хөдөлмөрийн чадваргүй болтлоо шархадсан хүмүүс шүү дээ, бид.
-Ослын хэрэг хэрхэн шийдэгдэж байсан бэ. Удаан хугацаанд шалгасан гэдэг?
-Тухайн ослын гол буруутныг нисгэгчид гэгддэг байсан. Олон жил шалгагдсаны эцэст буюу 2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүх эцсийн шийдвэр гаргаж, “МИ-8” нисдэг тэрэгний нисгэгч М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахад гурван жилийн хорих ял оноосныг, биеийн байдлыг нь харгалзан үзэж, тэнсэн харгалзах ял болгосон гэдэг.
| 2001 ОНЫ ОНГОЦНЫ ОСЛООС АМЬД ГАРСАН З.БАТТӨМӨР: Онгоц яг дэлбэрэх гэж байхад би гарч амжсан. Харин гишүүн Ш.Отгонбилэг, зурагчин Ц.Батзориг тэргүүтэй хүмүүс гарч чадалгүй амиа алдсан даа, хөөрхий |
|
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |