Монголчуудын ачаа Эрээний гудамжаар хөглөрч, бараагаа хүлээсэн жолооч сар гаруй хугацаанд машиныхаа кабинд унтаж, нийлүүлэлт нь удааширсан бизнес эрхлэгчид ээлж дараагаар дампуурсан гээд монголын эдийн засгийн гол урсгал болсон Замын-Үүд сүүлийн хэдэн сар хүнд байдалд байгаа. Төрийн үйлчилгээ тэр чигтээ “гацсан” дээрх асуудал авлигачдаас үүдэлтэй гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
Сүүлийн хэдэн өдөр монголын урд хилд томоохон үйл явдлууд өрнөж байна. Тухайлбал, энэ сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Тэрбээр, хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд “Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэдгийг онцолж байв. Үүгээр зогсохгүй хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.
Ерөнхий сайд “Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэдгийг онцолж байв. Үүгээр зогсохгүй хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.
Харин Ерөнхий сайдыг очихоос өмнө Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтынхан Замын-Үүдийг зорьж хуулийн хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Энэ хүрээнд нэр бүхий албан тушаалтнуудын гар утас, компьютер зэрэг мэдээлэл холбооны хэрэгслийг нь чагнах, өөрийнх нь болон хамаарал бүхий этгээдийнх нь дансны мэдээллийг цуглуулах зэрэг хэд хэдэн гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Гүйцэтгэх ажиллагааны үр дүнд “БНХАУ-ын Эрээн хотоос Монголын хил рүү ачаа, бараа оруулдаг компани, хил, гаалийн нэр бүхий албан тушаалтнуудтай сүлбэлдэж авлига авдаг байсан байж болзошгүй” зөрчил илэрсэн аж. Улмаар хууль хяналтынхан “Хил дээрх төрийн үйлчилгээ, ачаа тээврийн хөдөлгөөний царцсан шалтгаан авлигачдаас үүдэлтэй болохыг гүйцэтгэх ажиллагааны явцад илрүүлсэн” гэдгээ Засгийн газарт танилцуулсан байна. Мөн энэ нэр бүхий албан тушаалтныг баривчлах юм бол Замын-Үүд тэр чигтээ удирдлагагүй болно гэдгийг ч онцолжээ.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагааны үр дүнтэй танилцсан учир Замын-Үүд дэх завхарлыг арилгаж, асуудлыг шийдэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговийг зорьсон аж. Түүний араас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдэд очиж төрийн байгууллагын нэр бүхий дарга нарыг баривчилж, орных нь хүмүүсийг тэр дор нь томилсон. Тодруулбал,
Мөн Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, Х.Уранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэгэнтээ орных нь хүнийг томилсон учир төрийн байгууллагын нэр бүхий дарга нар болон сумын Засаг дарга Б.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
“Боохой борооноор, хулгайч чөлөөнөөр” гэгчийн үлгэрээр авлигач дарга нарынхаа ард, урдуур гүйдэг хэсэг бүлэг жолооч тээврийн зардлыг гурав нугалах болжээ. Өөрөөр хэлбэл, гурван сая төгрөгөөр захиалагчдаа хүрдэг байсан ачаа тээврийн хөлс арван сая болтлоо өссөн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Нэр бүхий таван жолооч Замын-Үүдэд монопол болсон. Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж үнэ тогтоодог. Хэд ч гэж дуугарсан тэдний хэлснээр өгөхгүй л бол урт дараалалд түгжирч, хоцорно. Харин хүссэн хөлсийг нь өгвөл дараалалгүй оруулах зохион байгуулалт хийж өгдөг” байв.
.jpg)
Ихэнх жолооч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэрээ нууцлахыг хүссэн тээврийн жолооч “Мань мэт нь амных нь зоргоор өгч чадахгүй болохоор сар гаруй хугацаанд хүлээж л байна. Урдаас ачих бараа маань барилгын материал байдаг нь миний аз. Хөөрхий хурдан муудах хүнс тээвэрлэж байгаа жолооч нар хэлснийг нь өгөөд л гарахаас өөр арга байдаггүй. Арай ч ийм өндөр үнэтэй байгаагүй юм. Тэдний шунал л энэ хэмжээнд хүргэсэн. Барааны эзэд “Тээврийн зардлаа нэмлээ гэж уурлаад байна” гээд үнэн учраа цөөнгүй хэлж үзсэн. Хариуд нь “За ямар биеэр ирж үзэх биш. Монголд коронавирус их гарч байгаа гээд Хятадын тал хилээ чангатгасан, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж цөөн болохоор үнэтэй ордог гэж хэлэхгүй юу” гэсэн үг л сонсдог. Амьдралын төлөө л зуны халуунд, өвчин тахлыг үл тоон зүтгэж байна даа” гэсэн юм. Бидний авсан мэдээллээр Замын-Үүд сумын хууль хяналтынхан дээрх бүлэг этгээдийг шалгаж эхэлсэн байна. Ямартай ч амандаа орсон үнээ хэлж, ард иргэдийг “сааж” суудаг тэдний давруу үйлдлийг хууль хяналтынхан таслан зогсоож, зохих арга хэмжээг авах бололтой.
Арай ч ийм өндөр үнэтэй байгаагүй юм. Тэдний шунал л энэ хэмжээнд хүргэсэн.
АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДАРГА НАРТАЙ ТАНИЛЦ
Цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нэр бүхий зургаан албан тушаалтан.
1. Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат

2. Хилийн 0108 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг

3. Замын-Үүдийн Цагдаагийн хэлстийн Замын цагдаагийн хэлстийн дарга Х.Уранбаяр

4. Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан

5. Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр

6. Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул
| ЗАМЫН-ҮҮДЭД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН НЭР БҮХИЙ ДАРГА НАРЫН АВЛИГА АВСАН НОЦТОЙ БАРИМТУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ |
|
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |