Хорьдугаар зуундаа таг гацаж хөгжил дэвшлийн сураг алсарсан хэсэг бүлэг хүн нийслэлийн баруун хойд хонхорт бий. Тэднийг булганчууд гэнэ. Хөгжлийн, боловсролын, хөрөнгө санхүүгийн бүхий л үзүүлэлтээр улсынхаа хамгийн сүүлд жагссаар 20-30 оныг элээв. Энэ онуудад Булганчууд дээрээ хоёрхон Батыг залж “Хуучин хүү” өгүүллэгийн шинэ хүү шиг болохыг хүлээв. Харамсалтай нь, хоёр Батын нүүрэнд хуучин хүү шинэ хүү болохыг хэн ч үзсэнгүй. Өнөөдөр эсрэгээрээ шинэ цагийн хуучирсан аймаг болон адлагдаж хоцорсонтой маргах нэгэн алга.
Хоёр Батыг М.Оюунбат, Д.Эрдэнэбат хэмээнэ. Хүний амьдралын хоёр үе, мөчлөг 25 жилийн алдаа дутагдал, аймаг уруудаж, доройтсон, удаж гацсаны ужиг явдалд хоёрхон Батыг буруутгах маш олон үндэс сэжүүр бий. Тэдний ээлж дараалан дарга болж дарлан мөлжсөн хэмээгдэх он тооллын хуанлийг хөтөл гэвэл 2000-2012 онд М.Оюунбат, 2012-2016 онд Д.Эрдэнэбат Булган аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байлаа. Энэ бол 2000 онд төрсөн хүү, охин 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардах хугацаа. 2016-2020 онд М.Оюунбат ИТХ-ын дарга, 2020-2024 онд Д.Эрдэнэбат ИТХ-ын дарга болон мөн л нэгэндээ даргын тамга гардуулж өгсөн найман жил дахин бичигдэнэ. Хүний амьдралын 24 жилийн хугацаанд хоёр Бат хөгжлийн сүүл мушгисан Булган аймгийг ээлжлэн удирдсан түүх ийм. Булганд өөр хүн байхгүй юм шиг, Булганд өөр сэхээтэн үгүй юм шиг, Булган аймагт Цогт тайжийн энтэй цохилох зүрхтэн төрөөгүй юм шиг хоёрхон Бат 24 жил даргын суудалд бат суусныг эндээс харж болно. Батуудын эго Булганы 24 жилийг булаагаад ч дарагдаагүй, түүх үргэлжилсэн байгаа юм. Бүтээлийн нурууны дархан цаазат газрын дарга хэмээх сэтэрийг залуучуудаасаа булааж амбиц, эго, алдар цолоо мандуулсан, энэ албыг ээлжлэн хашсан.
М.Оюунбат МАН-ынх, Д.Эрдэнэбат АН-ынх. Нутаг орныхоо төлөө бодлого шийдвэрээ тодорхойлон ана мана уралдах ёстой хоёр дарга хошуу холбон Булганы улс төрд МАНАН татуулан “Мафийн Дон” лугаа ээлжлэн эрхшээжээ. Тэднийг ийнхүү эрх мэдэл эрхшээн туйлширч ахуй хугацаанд Булган аймаг хөгжлийн индексээ ямархан хэмжээнд хүрч доройтсоор байгааг дээр өгүүлсэн. Тэгвэл тэдний хөрөнгө, орлого цаг наашлах тусам өсөн дэвжсээр байсныг төрийн албан хаагчийн ХАСХОМ нь хэлээд өгнө. Булган аймгийн хүнсний үйлдвэрийг 20 гаруй жилийн тэртээ хувьчлан авч архины үйлдвэр болгон ашиглаж булганчуудаа хорлож, хордуулж чадсан нь М.Оюунбат дарга. Хөрөнгө хураан, хувьдаа дэлгүүртэй болж мандсан нь Д.Эрдэнэбат. Зүйрлэж хэлвэл Булганы хонхортоо Нарантуулын эзний энтэй гээд ойлгочиход нэг их хол зөрөхгүй.
Энэ хоёр эрхмийн улс төрийн хоршил хэзээнээс хэдий хүртэл үргэлжилж, юунаас юунд хүргэж, хэнд хэрхэн тусаа өгснийг дүгнэх цаг ирснийг булганчуудад сануулах юун. Товчхондоо Булганы МАНАН-г тарааж, Батуудыг тэтгэвэрт нь суулгах цаг ирсэн юм биш үү гэж энэ нутгийн ард түмнээс асуух гээд байна.

Энэ асуултыг тавих болсны учир нь тэд өдгөө ч Булганы улс төрийг булингартуулж залуус дүү нарынхаа дунд хор тээсэн хар муур гүйлгэж байдлыг өөрсдөд ашигтайгаар эргүүлэх, хожоо хайх төдийхнөөр нийтийн сайн сайхны эсрэг яваад байгаа юм биш үү. Хамгийн сүүлийн жишээ Булган аймгийн НИТХ-ын даргыг огцруулах ужид явдалд энэ хоёр эрхмийн нэр дуулдаж л байна. Гар хөлөө албан тушаалд хүргэж тэднийгээ утсан хүүхэлдэй болгон удирдах далд санаатай гэж АН, МАН-ын залуус нь ярьж байгаа ч эрслэн босож таягдан хаях зориг зүрх үгүй бололтой.
Түүнээс өмнө Монгол түмний хамгийн хайртай хоёр бөх олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын начин, талийгаач Э.Энхбат агсны эмгэнэлт явдалд Д.Эрдэнэбат хамгийн их буруутгагдаж байсан ч уснаас хуурай гарч чадсан. Хэрүүлийн эхлэлийг тавьсан гэж Монголын төвийн хэвлэлүүд бүгд мэдээлж байсан ч “Би Н.Түвшинбаярт Н.Энхбатыг томорчихож гэж хэлээгүй” хэмээн жишим ч үгүй хэлж зогссон. Түүний согтуудаа Н.Түвшинбаяр аваргатай дотночлон ярьж суугаа зургийг толилуулж байна. Тиймээс ид насны, их спортын аугаа залуусын эмгэнэлт явдлаас сургамжлан улс төрийн хүрээний залуусынхаа дундаас хар хорын савраа татахыг сануулъя. М.Энхболд, Ц.Элбэгдоржийн бий болгосон гэх МАНАН мафийг 2017 онд татан буулгасан гэж монголчууд ойлгож байгаа ч Булганы хонхорт амь бөх оршсоор байгаа нь энэ. Тиймээс Булганы улс төрийг хоёр Батаас салгаж шинэ цагийн шинэ залуусыг соёлтой улс төр, шийдэлтэй засаглал, сэргэлт, хөгжлийн хөтөлбөртэй нь үлдээе.
| БУЛГАНЫ МАНАН-Г ТАРААЖ, БАТУУДЫГ ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГАХ ЦАГ |
|
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |