БЗД-ийн Ардчилсан намын нэрэмжит, Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Хангал сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний-326 анги, “Монкен” ХХК, “Нэгдэл” клуб, “Булган” дэвжээний бөх, аймгийн шинэ залуу арслан Сайнбаярын Жавхлан түрүүллээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн-0208 анги, “Номин Холдинг” ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Скайтел” групп, “Их Засаг” их сургууль, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан М.Баяржавхлан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, “Шижир Говь” ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Ж.Хатанзоригт нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан Б.Түвшинтөгс, цэргийн арслан Д.Цэрэнням, аймгийн арслан С.Майнбаяр нар үлдэв. Дараагийн барилдаан аравдугаар сарын 24-ний Бямба гарагт 13:00 цагаас Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
| С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв |
|
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |