Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос “Булган Ундарга” компанийн хувьцааны арилжааг зогсоожээ. Тодруулбал, тус компанид “Ард санхүүгийн нэгдэл” компани 2020 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалт хийж, “Крипто үндэстэн” компанийн эзэмшил дэх биткойнуудаа шилжүүлсэн байна. Зах зээлийн үнэлгээ бага “Булган Ундарга” компанийн хувьцааны ханшийг өсгөж, “Крипто Үндэстэн” компанийн хувьцаа эзэмшигчдэд тус компанийн хувьцааг шилжүүлэх гэтэл Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос манипуляци хийж байна гэж үзэн “Баян Ундарга” компанийн хувьцааны арилжааг зогсоожээ. Энэ нь “Ард санхүүгийн нэгдэл” компанийн 20 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг зөрчиж байна хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг үзэж байгаа юм. Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж дээр үйлчилж байгаа буруу журам бидэнд саад болж байна. Бид Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” компанийн хувьцааг худалдан авч, “Хөрөнгө оруулагч Үндэстэн” компанитай урвуу нэгдэл хийх замаар “Ард Санхүү Нэгдэл” компанийг нээлттэй компани болгосон. Яг энэ процесс банкуудад явагдаж байна. Өчигдрийн арилжааны мэдээг харвал нэлээд олон компаниуд 15 хувьд хүрсэн байгаа. Нэг компанийн хувьцааны ханшийн нэг өдрийн өсөлтийн дээд хязгаарыг 15 хувиар тогтоосон нь буруу гэж үздэг. Яагаад гэхээр хүмүүс компанийн хувьцаанд итгээд орж ирвэл тэр хувьцаа өсөх ёстой. Тэр ашгийг битгий хязгаарла гэж зохицуулах байгууллагын удирдлагуудад хэлмээр байна.
Ард санхүүгийн нэгдэлд орж ирсэн 20 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна
Манайд хөрөнгө оруулалт хийсэн “Крипто үндэстэн”-д орсон хүмүүс хожоод гарсан. Илүү их хожих боломж байна. Тэр боломжийг хамт бүрдүүлье гээд “Булган Ундарга” компанид биткойноо шилжүүлсэн. Энэ компани 10-20 сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Тэр үед нь 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлж байгаа учир үнийг нь дээш нь өргөх ёстой болно. Тэгээд хөрөнгө оруулагчид болох “Крипто үндэстэн” компанийн хувьцаа эзэмшигчдэд тэр хувьцааг нь шилжүүлэх гэхээр танайх манипуляци хийж байна гээд хаачихсан. Хувьцааг нь худалдаж авна гэдгээ ил тод зарлаж байгаад худалдаж авдаг манипуляци гэж хаана ч байхгүй. Үнэ өсөхөөр хохирдог ямар хүн байдаг юм. Яагаад бидэнд мэдэгдэлгүй, сануулахгүйгээр зөрчлийн хэрэг үүсгээд, прокурорт шилжүүлж байгаа юм. Бид энийг тууштай эсэргүүцэж байна. Ард санхүүгийн нэгдэлд орж ирсэн 20 мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээн ярилаа.
Ташрамд дурдахад, “Ард Санхүүгийн Нэгдэл” компанийн зах зээлийн үнэлгээ 2020 оны есдүгээр сарын байдлаар 30 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол энэ долоо хоногийн байдлаар 100 тэрбум төгрөг рүү дөхөж байна.
| Ч.Ганхуяг: Хувьцааг нь худалдаж авна гэдгээ зарлаж байгаад худалдаж авдаг манипуляци гэж хаана ч байхгүй |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |