УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эдийн засагч Ч.Отгочулуу нар өчигдөр МҮОНРТ-ээр “Дубайн гэрээг цуцлах нь зөв үү” гэсэн сэдвээр мэтгэлцсэн билээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулагдсан “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгддэг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах ёстой гэсэн байр сууриа хамгаалсан бол эдийн засагч Ч.Отгочулуу “Хэн нэгэн улстөрчийг хамгаалах гэж ирээгүй. Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан эдийн засагч хүнийхээ хувьд няцаалт өгнө” гэсэн юм. Тэрбээр “Дубайн гэрээг цуцлах нь буруу” хэмээн үзэж байгаагаа тайлбарлаад, Монгол Улсын эдийн засаг Оюутолгойн нуруун дээр явж байгаа талаар дурдсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж, тав хоногийн өлсгөлөн зарласан. Тэрбээр өчигдрийн мэтгэлцээнд “Оюутолгой “Рио Тинто” компанийн хувьд ломбарданд тавьдаг бөгж болсон. Биднийг барьцаанд тавьж зээл авч байна” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн “Монгол Улс газар доорх эрдэс баялгаа өгсөөр байтал 22 тэрбум ам.долларын өрөнд орж байна” гээд “Рио Тинто”-гийн 2019 оны дөрөвдүгээр улирлын менежмент, маркетингийн зардлын тайланг олон нийтэд үзүүлсэн юм.
Энэ үеэр яригдсан нэг зүйл нь Монгол Улсыг төлөөлж Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа гишүүдийн талаар байв. Учир нь Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж буй энэ үед Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд нэг ч удаа байр суурь илэрхийлэхгүй байгааг С.Ганбаатар гишүүн буруутгасан. Тэрбээр “Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд ямар ч идэвхгүй, амралтын газар оччихсон юм шиг байгаа нь гурван сая монголчууд бүгдээрээ Оюутолгойн талаар санаа зовж, уурхайн инженер болохоос өөр аргагүй байдалд түлхээд байна” гэсэн юм.
Оны өмнө ТУЗ-ийн гишүүдийг сольсон бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди дахин сонгогдсон байдаг. Үүнийг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлнө” гэдгээ мэдэгдсэн.
Эдийн засагч Ч.Отгочулуугийн хэлснээр “Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд ажлаа хийхгүй байгааг шүүмжлээд Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өдөр бүр оффис дээр ирээд Оюутолгойн асуудалд анхаарал хандуулдаг гэж бодохгүй байна” гэсэн. Мөн Э.Баясгалан нь одоог хүртэл Нью-Йоркт амьдардаг бөгөөд Оюутолгойн асуудлаар мэдлэггүй байсан гэх шүүмжлэл ч энэ үеэр гарсан юм.
Дубайн гэрээг өөрчлөх асуудалд талууд байр сууриа хамгаалсан бол үзэгчдийн олонхи нь мэтгэлцээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар ялалт байгуулсан гэж үзэж буй. Түүний хувьд Сангийн сайд асан С.Баярцогттой Оюутолгойн асуудлаар мэтгэлцээд ялагдаж байсан. Харин энэ удаад баримт, нотолгоонд тулгуурлаж мэтгэлцсэн аж.
| Оюутолгойн асуудлаар мэтгэлцсэн Ч.Отгочулуу, С.Ганбаатар нарын хэн нь ялсан бэ |
|
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |