Нүүрсний үнэ олон улсын зах зээлд 2024 оны эхний улиралд найман хувиар буурсан муу үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, Австрали, Өмнөд Африк зэрэг орны жишиг үзүүлэлт 2022 оны оргил үеэсээ 60 гаруй хувиар унасан болон эдийн засгийн зөөлөн идэвхжил, байгалийн хийн үнэ буурсан зэрэг нь нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлсөн талаар судлаач, шинжээчид онцолж буй. Мөн дэлхийн олон орон нүүрснээс гаралтай эрчим хүчийг халж, сэргээгдэх эрчим хүч рүү аажмаар шилжиж байгаа нь олон улсын нүүрсний эрэлт, зах зээлд нь мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлж байна. Гэсэн ч нүүрсний үнэ 2015-2019 оны дунджаас дээгүүр хэвээр байгаа бөгөөд нүүрсний үнийн уналт зогсож, өнгөрсөн тавдугаар сараас эхлэн дахин өсөж эхэлжээ.
2024 оны эхний улиралд ажиглагдсан нүүрсний үнийн уналтыг 2023 оны үетэй харьцуулбал дунджаас доогуур орсон бөгөөд ирэх 2025 онд ч нүүрсний үнэ, эрэлт үргэлжлүүлэн буурах төлөвтэй байгааг Дэлхийн банкны шинжээчид онцолсон. Уг хэтийн төлөвт БНХАУ-ын эрчим хүчний үйлдвэрлэл голчлон нөлөө үзүүлж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих төсөл, хөтөлбөрүүдээ эхлүүлсэн нь шууд утгаараа нэг орон нүүрсний үнэд нөлөөлж байгаа ч гэж болох аж.
ТАЙЛБАР: Нүүрсний үнийн үзүүлэлт
Өнгөрсөн 2023 онд дэлхийн нүүрсний хэрэглээ өмнөх оны үеэсээ 1.4 хувиар буюу 120 сая буюу 1.4 хувиар өсөж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Гэсэн ч эдийн засгийн идэвхжил сул, сэргээгдэх эрчим хүчний шилжилт идэвхтэй өрнөж, байгалийн хийн үнэ буурсан зэргээс гадна АНУ, Европын холбооны нүүрсний хэрэгцээ тус бүр 100 сая тонноор буурсан нь энэ оны эхний улирал үнэ унах шалтгаан болжээ. Харин эсрэгээрээ Азийн орнуудад нүүрсний эрэлт өсөж, БНХАУ 220 сая тоон, БНЭУ 100 сая тонноор эрэлтээ нэмсэн бөгөөд дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 70 орчим хувь Хятад, Энэтхэгт төвлөрч байна.
Хэдий зах зээл дэх эрэлт муу, үнийн уналттай байгаа ч дэлхийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байгаа гэнэ. Тухайлбал, 2023 онд шинжээчид нүүрсний олборлолт 150 сая тонноор өснө гэж тооцоолол гаргаж байсан. Харин Азийн бүсийн нүүрсний эрэлт өссөнтэй холбоотойгоор олон орон нүүрсний олборлолтоо нэмсэн байна.
ТАЙЛБАР: Олон улсын нүүрсний хэрэглээний үзүүлэлт
Нүүрсний үнийн хэтийн төлөв БНХАУ-ын хэрэглээнээс хамаарна. Тухайлбал, Хятадад өндөр өсөлттэй байгаа сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдээс шалтгаалан дэлхийн томоохон агентлагийн судлаач, шинжээчид нүүрсний үнэ 2024 онд 28 хувиар буурч, 2025 онд үргэлжлүүлэн 12 хувиар унах төлөвтэй байгааг анхааруулжээ.
Дээр дурдсанчлан нүүрсний олборлолт хэвийн байгаа ч сөрөг эрсдэл хүчтэй, дэлхийн эдийн засгийн өсөлт тооцооллоос доогуур байгаа нь нүүрсний үнэд хамгийн их нөлөөлнө. Хэдий нүүрсний үнийн уналт үргэлжлэх төлөвтэй гэж анхааруулж буй ч БНХАУ-ын өнгөрсөн 2023 онд ашиглалтад оруулсан 110 ГВт-ын хүчин чадалтай нүүрсний үйлдвэр, шинэ уурхайн бүтээн байгуулалтаас хамаарч нүүрсний үнэ эргэн өсөх магадлал бий. Гэсэн ч тоо баримтаас үзвэл энэ оны үлдсэн гурван улиралд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, эрэлт буурахгүй бол нүүрсний үнэ “шалдаа буух” гэнэ.
ТАЙЛБАР: Дэлхийн нүүрсний олборлолтын үзүүлэлт
Олон улсын эдийн засагч, шинжээчдийн таамаг нь БНХАУ-ыг хүлээх. БНХАУ-ыг дэлхийн хамгийн том нүүрс олборлогч гэхэд хилсдэхгүй. Тэд нэг жилд дэлхийн нийт нүүрсний олборлолтын тал хувийг дангаараа дүүргэж байв. Харин одоо нүүрсний зах зээлийн ирээдүй БНХАУ-ын “гарт” байгаа гэж болох аж. Цаг уур, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон, тэр тал дээр эерэг хариу өгдөг нүүрсний тоглогчийн хувьд шийдвэр гаргах үлдээд байна. Нүүрсний хэрэглээгээ багасгаж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергид шилжих үү, “сурсан зангаараа” нүүрсээ хэрэглээд үлдэх үү гэдгээс бүхэл бүтэн дэлхийн нэг том салбарын зах зээл хамаарч байх аж.

| ХАР АЛТНЫ “ХААНЧЛАЛ” ТӨГСӨХ ҮҮ: НҮҮРСНИЙ ЭРЭЛТ ДАХИН СУЛАРЧ, ҮНИЙН УНАЛТ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ |
|
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |