Швейцарын Холбооны Улсын Давос хотод уламжлал зохион байгуулагдаж ирсэн Дэлхийн эдийн засгийн чуулган 54 дэх удаагаа болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Аргентин, Канад, Нидерланд, Польш, Украин, Франц, Монгол зэрэг 30 гаруй орны төрийн өндөрлөг, 100 гаруй орны 2800 орчим төлөөлөгч оролцож, найман тэргүүлэх чиглэлийг гол асуудлаа болгон хэлэлцэв. Харин энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн форумын дээд хэмжээний уулзалтад урьд өмнөхөөсөө илүү том бүрэлдэхүүнтэй очсон Монгол Улс хэд хэдэн сэдэв дээр дэлхийн анхаарлыг татсаны нэг нь мега төслүүддээ “хямдрал” зарласан явдал байлаа.
Анх 1971 онд хувийн хэвшлийн санаачилгаар зохион байгуулагдаж эхэлсэн Давосын Эдийн засгийн форум энэ сард 54 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Өнгөрсөн уулзалтуудаараа “Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд, тэргүүн баячууд цуглаж, дэлхийгээ, тэгш бус байдлыг ярьдаг” гэх шүүмжлэлд өртөөд байсан Давосын чуулган энэ жил маш олон зочин, төлөөлөгч угтаж авав. Тухайлбал, дэлхийн орнуудын төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс эхлээд дэлхийн нөлөө бүхий бизнесмен, компаниудын 2800 гаруй төлөөлөгч оролцжээ. Жил бүр Швейцарын Давос хотод чуулдаг Дэлхийн эдийн засгийн форумын дээд хэмжээний уулзалтын энэ удаагийн гол сэдэв нь “Итгэлцлийг сэргээх” уриан дор эхэлсэн юм.

Давосын өвлийн чуулганы гол зочин ОХУ-тай дайтаж байгаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленксий байв. Ерөнхийлөгч В.Зеленскийг тус дээд хэмжээний уулзалтад орж, үг хэлэх болсонд олон улсын хэвлэлүүд чих тавин, өндөр хүлээлттэй байсан ч тэрбээр чуулганд “Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоохгүй байх, нэмээсэй гэж хүсэж байгаа” тухай асуудлыг чухалчилсанд зарим олон улсын тоймч, шинжээчид урам хугарсан талаараа бичээд эхэлжээ. Харин дэлхийн 80 орчим оронд болох их сонгуулийн жилийг угтсан Дэлхийн эдийн засгийн форумд зарим орны төрийн тэргүүний хэлсэн үгийг гаднын хэвлэлийн онцолж байна. Тухайлбал, чуулганы нээлтийн өдөр Аргентины Ерөнхийлөгч Хавьер Майли олон улсын төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийг шүүмжилж, иргэдэд хандан “Улс төрөөр амьдрагсад болон тэднийг тойрон хүрээлж байгаа төрийг шимэгчдийн үгэнд бүү авт” хэмээн хэлсэн нь олон улсын анхааралд өртөв. Цаашлаад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нар БНХАУ-тай харилцах харилцаагаа илүү эерэгээр харж байгаа болон БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цяны дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус улсын нөлөөлөх төрлүүдийн талаар тавьсан илтгэл Давосын өвлийн чуулганаас онцлох сэдэв байлаа. Түүнчлэн тус чуулганд олон улсын анхааралд өртөж чадсан орнуудын нэг нь Монгол байсныг гаднын зарим хэвлэл бичиж байна.

Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгч оролцсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тус дээд хэмжээний уулзалтын үеэс Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайд нартай уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байдаг. Түүнчлэн гаднын зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн чуулганы үеэр ураны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байгаа Францын төрийн өмчит “Орано” групп болон “Рио Тинто”-гийн удирдлагуудтай тусгай уулзалт зохион байгуулсан гэнэ. Уг уулзалтаар “Орано” групптэй ураны салбарт хамтран ажиллах гэрээний тухай болон “Рио Тинто” групптэй зэсээс гадна зэсийн баяжмалаас алт гарган авч, нийлүүлэх тухай асуудлаар санал сонсож, ярилцсан аж. Зөвхөн энэ хувийн уулзалтаар бус Монгол “Давос”-ын индэр дээрээс мега төслүүддээ “хямдрал” зарласнаараа дэлхийн анхаарлыг татжээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Давос”-ын форумд “Go Mongolia” буюу 2024 оныг Монгол руу аялах жил болгон зарлахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээлэл технологи, аялал жуулчлал, олон улсын маркетинг зэрэг чиглэлийн уулзалт хийсэн. Ингэхдээ “Давос”-т оролцсон орнуудад “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарч ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүч болон бусад бүтээн байгуулалт, төсөлд хамтран ажиллахад нээлттэй” гэсэн санаа илэрхийлснийг эдийн засаг, зах зээлийн салбартаа томоохонд тооцогддог “Barrons’s”-ийн шинжээчид онцолсон байна. Тэдний дүгнэснээр Монгол Улс эх орноо хөгжүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор мега төслүүддээ “хямдрал” зарлаж байгаа бөгөөд олон улстай хамтарч ажиллахад “татгалзах зүйлгүй” гэсэн байна.

Монгол Улс ураны салбарт Францын төрийн өмчит “Орано” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад буй. Тэгвэл “Давос”-ын уулзалтаар зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт ч бус олон жилийн турш “гацаа”-нд байсан цахилгаан станц, нефтийн үйлдвэр зэрэг мега төсөлдөө гаднынхнаас санал сонсож, хөдөлгөж эхлэх бололтой.
“Давос”-ын Дэлхийн эдийн засгийн чуулганы хоёр дахь шатны нүүр тулсан уулзалт ирэх тавдугаар сард болно.

| "ДАВОС"-ООС ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД БА МОНГОЛ МЕГА ТӨСЛҮҮДДЭЭ "ХЯМДРАЛ" ЗАРЛАЛАА |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |