Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан, ашиг сонирхлын ямар зөрчилтэй байсан талаарх баримтыг цувралаар хүргэж эхэлсэн. Тэгвэл энэ удаа Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэрхэн ажилласан талаарх баримтыг хүргэе. 2020 оны ээлжит сонгуулиар Өвөрхангай аймгийн ИТХ-д МАН 35, АН зургаан суудал авснаар МАН олонх болж, тус аймгийг удирдсан. Тэгвэл дүнгээ тавиулахад үндсэндээ тав хоногийн хугацаа үлдээд байна.
Өнгөрсөн дөрвөн жил Өвөрхангай аймгийн ИТХ-д уяачид, уул уурхайн лизенз эзэмшигчид төлөөлөгч болон сууж, төлөөлөх эрхээ гүйцтгэхээс илүү түрийвчээ “түнтийлгэж” байгааг энд сануулах нь зүйн хэрэг биз. Түүгээр ч зогсохгүй амташсан хэрээ 13 дахина гэгчээр энэ сонгуулиар аймагтаа торойх ажил хийгээгүй ч төлөөлөгчөөр дахин суух хүсэлтнүүд цөөнгүй байна. Тэгвэл дахин сонгогдохоор төлөөлөгчид горилж буй уурхайчин, уяачийн хэн нь хэн болохыг танилцуулъя.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.ГАНБОЛДТОЙ ХАЛААС НЭГТЭЙ “ХАМТРАГЧ” ГЭГДЭХ ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ О.СУМЪЯАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

О.Сумъяасүрэн нь Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, эдийн засагч мэргэжилтэй. Аймгийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж, Хөдөө аж ахуйн Бодлого хэрэгжилтийн дарга болж дэвшиж, улмаар аймгийн Мэргэжлийн хяналтын даргаар томилогдсон. Мөн "Жигүүр-Оргил" ХХК-ийн захирлын албыг хашиж, удалгүй Өвөрхангайн аймгийн Нарийнтээл суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Баян тээг" нүүрсний уурхайн захирлаар томилогдсон гэх намтартай. Тэрбээр 2020 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, энэ удаагийн сонгуулиар төлөөлөгчийн суудалд дахин горилж байна.
Ингэж О.Сумъяасүрэн төрийн албанд тасралтгүй тушаал дэвшиж, даргын суудлаас буугаагүй нь цаанаа учиртай. Түүнийг УИХ-ын гишүүн асан Гочоогийн Ганболдын дотны найз гэдэг. Тиймдээ ч түүнийг тушаал дэвшихтэй зэрэгцээд төрийн албан тушаал ахиж, төрөөс төрсөн тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн нэгэн. Тодруулбал, Г.Ганболдыг Ардчилсан социалист залуучуудын холбооны даргаар томилогдохтой зэрэгцээд л О.Сумъяасүрэн дэд даргаар томилогдсоноор тэд албан тушаал, ашиг сонирхлоороо зуузай холбож эхэлсэн. Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2016 онд О.Сумъяасүрэн “Баян тээг” ХК-ийн захирлаар томилогдсон байдаг. Мөн “Бандид ламтан сан” гэх ТББ-аар ашиг сонирхол нэгддэг. Түүгээр ч зогсохгүй Г.Ганболдыг 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвших үед О.Сумъяасүрэн сонгуулийн штабыг нь ахалж, өөрийнхөө “Жигүүр-Оргил”, “Тэнгэрийн хорвоонжиг” ХХК-уудаар сурталчилгааны санхүүжилтийг нь босгож өгсөн баримт бий.
О.Сумъяасүрэн төрийн албанд тасралтгүй тушаал дэвшихдээ түрийвчээ зузаатгаж, тендер түүдэг байсан гэх баримтууд ч олонтаа гарч байв. Тэгвэл түүний хөрөнгө, орлогоос харахад, чамлахааргүй өсөж, тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын лиценз эмших хүртлээ томорчээ. Тодруулбал, 2017 онд ЗДТГ-т мэрэгжилтнээр ажиллаж байхдаа өөрийн хөрөнгөө 95 сая, гэр бүлийн орлогоо 221 сая төгрөг хэмээн мэдүүлж байж. Улмаар 396 сая төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууцтай, “Жигүүр Оргил”, “Шимт сүрэг Нөхөрлөл”, "Гуравт" ХХК-д хувь эзэмшдэг гурван тусгай зөвшөөрөлтэй хэмээн мэдүүлсэн байна. Тэгвэл 2023 онд түүний орлого чамгүй өсөж, 404 сая төгрөг болсон бол 476 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 215 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 285 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон байна.
Түүнээс гадна О.Сумъяасүрэн “Тэнгэрийн хорвоонжиг” компаниараа дамжуулан XV-019521-19521 код бүхий 146 га газарт Бүрэг гэх хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Ташрамд сануулахад, УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит “Баянтээг” ХК-ийн Баянтээгийн нүүрсний уурхайгаас хууль бусаар нүүрс гаргаж, улмаар Улаанбаатар хотоор дамжуулан Чойр хүртэл автомашинаар зөөж, Чойроос вагонд ачуулан БНХАУ руу гарган худалдаж байсан байж болзошгүй гэх хэргээр шалгуулж байсан удаатай. Тэгэхээр тухайн үед “Баян тээг” компанийн захирлаар ажиллаж байсан О.Сумъяасүрэн ч ил хэрэгт холбоотой болж таарах нь.
ТӨРД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТАСРАЛТГҮЙ 24 ЖИЛ СУУСАН Ч ДАХИН ДЭВШСЭН Р.ӨЛЗИЙЖАРГАЛ
(3).jpg)
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, уяач, бөх Р.Өлзийжаргал үндсэндээ 24 жил төлөөлөгчөөр суусан ч сонгуульд дахин дэвшиж, сурталчилгаагаа хийгээд завгүй явна. Тодруулбал, 2000 онд Гучин-Ус сумынхаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-д төлөөлөгч, тэргүүлэгчээр тасралтгүй сонгогдож байгаа нэгэн аж.
Аймгийн начин, аймгийн алдарт уяач гэх тэрбээр төрийн медаль, шагналаас буцдаггүй бололтой. Тодруулбал, тэрбээр 2004 оноос аймгийн МАН-ын хорооны гишүүн гавьяа шагнал, 2001 онд Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, 2001 онд “Аймгийн начин” цол, 2005 онд “Аймгийн алдарт уяач”, 2006 онд “Их Монгол 800” жилийн ойн медаль, 2006 МЗХолбооны “Хөдөлмөрийн алдар" алтан медаль, 2009 онд аймгийн ИТХ-ын шилдэг төлөөлөгч, 2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль” , 2011 онд “Тусгаар тогтнол одон”, 2015 онд “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, 2016 онд хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан байна.
Р.Өлзийжаргал нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Арвайхээр палас”, "Тод хүлэг" компанид хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна. “Арвайхээр палас” компани нь Гучин-Ус сумын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн гэрэлтүүлэг хайс хийх 76 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерт шалгарч байжээ.
| ӨВӨРХАНГАЙН ИТХ-Д ДАХИН ДЭВШИЖ БУЙ УУРХАЙЧИН, УЯАЧИЙН НОЦТОЙ БАРИМТУУД |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |