Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг онцолж байна. Тус аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчийн 28 нь МАН, дөрөв нь АН-аас сонгогдсон бол нэг төлөөлөгч бие даагч юм. Ийм бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн аймгийн “парламентын гишүүд” өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, бүтээсэн ажил ховор, өөрсдийнх нь хөрөнгө л өссөн үр дүнтэй сонгуулийн шинэ циклийг эхлүүлж байна.
Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сайншанд сумын Засаг дарга асан Сайнхүүгийн Одбаяр нь 2010 онд АНУ-ын Аляска Фербанкс их сургуульд суралцахаар 32 мянган ам.долларын зээл авсан боловч эргүүлэн төлөөгүй гэх мэдээлэл жилийн өмнө хэвлэлээр гарч байв. Тэрбээр энэ талаараа ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд зээл авсан иргэдийн мэдээлэл дотор түүний нэр байгаа юм.
С.Одбаяр нь Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвд Нэгдсэн лабораторийн эрхлэгч, чанарын менежер, аймгийн ЗДТГ-т Хүнс, хөдөө аж ахуйн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Шанд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Мөн 2013 оноос Дорноговь аймгийн МАН-ын дэд дарга, Сайншанд сумын МАН-ын хорооны дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, 2016 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж.
Түүний хөрөнгө, орлого ч өнгөрсөн жилүүдэд тасралтгүй өсөж иржээ. АТГ-т тайлагнасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь харвал, 2019 онд түүний орлого 36 сая төгрөг байснаа 2023 онд 231 сая болж зургаа дахин нэмэгдсэн байдаг. Мөн гэр бүлийн орлого нь 13 саяас 54 сая төгрөг болж өссөн байна. Нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван барилга, нэг гараашаа 2019 онд 219 саяар үнэлж байсан бол дараа жил нь нийтийн орон сууц нь хоёр болон нэмэгдэж, нийт үнэлгээ нь 2023 онд 640 сая төгрөг болжээ. Тэрбээр мөн эзэмших, өмчлөх нийлсэн 10 газраа 36 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. Дансандаа 47 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд “Одган шанд” ХХК-ийг эзэмшдэг. Түүний 2023 онд мэдүүлсэн хөрөнгө, орлого нь нэг тэрбумыг давж байгаа бөгөөд 277 сая төгрөгийн зээлтэй, тэрбумтан төлөөлөгч юм. Тэрбээр мөн аймгийн ИТХ-ын сонгуулийн 10-р тойрог нэгдүгээр багт нэр дэвшиж байна.
Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АТҮТ-ийн дарга асан Батчулууны Хүдэрболд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл байсхийгээд л гардаг. Хамгийн сүүлд түүнийг энэ хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас шалгаж байгаа талаарх мэдээлэл гарчээ. Тодруулбал, Б.Хүдэрболд нь албан тушаалын байдлаа ашиглан удаа дараа авлига авч, байр, машин худалдан авсан гэнэ. Мөн нүүрс тээврийн бизнес эрхэлснээс гадна аав, ээж нь мөнгийг нь бусдад зээлүүлэн эргэлдүүлдэг гэх мэдээлэл гарсан байдаг.
Түүний хөрөнгө, орлого өнгөрсөн жилүүдэд мөн огцом өсжээ. АТГ-т 2019 онд мэдүүлснээр түүний орлого 12 сая байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2023 онд 118 сая болж, 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн тухайн үед гэр бүлийн орлогогүй хэмээн мэдүүлж байсан бол өнгөрсөн онд гэр бүлийн орлого нь 68 сая төгрөгт хүрчээ. Цааш сөхвөл, таван жилийн өмнө ямар нэгэн орон сууц, барилга, авто зогсоолгүй байсан тэрбээр 2023 онд 424 сая төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, хоёр авто зогсоол, нэг дуусаагүй барилгатай хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн 20 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл нь 110 сая болж, 70 сая төгрөгийн мал нь 180 сая,15 сая төгрөгийн үнэт эдлэл нь 25 сая төгрөг болж, огт авлагагүй байсан тэрбээр 30 сая төгрөгийн авлагатай болсон байдаг. Б.Хүдэрболд “Сүлдэнэ хөх хайрхан” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд 184 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Түүний хөрөнгө, орлого 2019 онд 120 сая төгрөг байсан бол 2023 онд 966 сая болж, найм дахин нэмэгджээ.
Дорноговь аймгийн төлөөлөгч нараас хөрөнгө, орлого нь огцом нэмэгдсэн болон тэрбумыг давсан төлөөлөгч нарыг танилцуулъя.
Идэрмаагийн Батсүрэн төлөөлөгч АТГ-т 2020 онд өөрийн орлогоо найман сая, гэр бүлийн орлогоо 383 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Харин гурван жилийн дараа түүний орлого 26 сая болж, гурав дахин, гэр бүлийн орлого нь 480 сая болж нэмэгджээ. Мөн 50 сая төгрөгийн машинаа 120 сая төгрөгийн хоёр машин болгож, 22 сая төгрөгийн үнэт эдлэл нь 47 сая төгрөг болж өссөн байна. “Ундрах улаан уул” ХХК, Улаан уул ундрах хоршоог эзэмшдэг тэрбээр 400 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай хоёр барилга, дуусаагүй гурван барилгатай. Түүний 2023 онд мэдүүлсэн хөрөнгө, орлого нь 1.25 тэрбум төгрөгт хүрч байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АТҮТ-ийн салбарын дарга асан Алтангэрэлийн Хатансайхан нь 2019 онд өөрийн орлогоо 16 сая, гэр бүлийн орлогоо 87 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл үүнээс дөрвөн жилийн дараа өөрийн орлого нь 27 сая, гэр бүлийн орлого нь 145 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн 140 саяар үнэлсэн нийтийн нэг орон сууцаа хоёр болгосноор нь үнэлгээ нь 300 саяыг давсан байна. Үүгээр зогсохгүй зургаан сая төгрөгийн машинаа 135 сая төгрөгийн “Lexus, GS 300” маркийнх болгон шинэчилжээ. Түүнчлэн 15 сая төгрөгийн мал нь 94 сая төгрөг болж, 532 мянган төгрөгийн хадгаламж нь 59 сая төгрөг болсон байгаа юм. Улмаар түүний 2023 оны хөрөнгө, орлого нь 808 сая төгрөг болжээ.
ИТХ-ын төлөөлөгч, Замын-Үүд сумын Засаг дарга асан Найдангийн Алдарбаяр нь 2019 онд өөрийн орлогоо 13.2 сая, гэр бүлийн орлогоо 31.2 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа эдгээр нь хоёр дахин нэмэгдэж, өөрийн орлого нь 29 сая, гэр бүлийн орлого нь 73 сая төгрөг болсон байдаг. Мөн 305 сая төгрөгийн амины хоёр, нийтийн нэг орон сууцаа 666 сая төгрөгөөр үнэлэгдэх амины нэг, нийтийн хоёр орон сууц болгожээ. Түүнчлэн 2019 онд малгүй, үнэт эдлэлгүй, авлагагүй байсан тэрбээр өнгөрсөн онд 43 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 30 сая төгрөгийн авлагатай болсон аж. Түүний өнгөрсөн онд мэдүүлсэн хөрөнгө, орлого нь 895 сая төгрөгт хүрчээ.
ИТХ-ын төлөөлөгч Даваацэрэнгийн Сансардулам нь 2020 онд 500 саяар үнэлэх нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилгатай байсан бол 2023 онд үйлчилгээний зориулалттай барилгаа хоёр болгон нэмж, 790 сая төгрөгөөр үнэлэх болжээ. Мөн 10 сая төгрөгийн машинаа 179 сая төгрөгийн “Land Cruiser 200” болгон шинэчилсэн байна. Тэрбээр “Маралшанд”, “Голден каус трейдинг” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд 973 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. Түүний өнгөрсөн оны хөрөнгө, орлого нь нэг тэрбум төгрөг давж байна.
Төлөөлөгч Лувсандоржийн Бүрэндэлгэр нь АТГ-т 2020 онд өөрийн орлогоо 44 сая хэмээн мэдүүлж байсан бол өнгөрсөн онд орлого нь 162 сая төгрөг болж нэмэгдсэн байдаг. Мөн тэрбээр 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн дөрвөн орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай нэг барилга, нэг авто зогсоол, 150 сая төгрөгийн газартай. “Рос-энерго”, “Оиул трас”, “Шонхор манинг”, “Женерал фүүс” ХХК-уудын 40-50 хувийг эзэмшдэг тэрбумтан төлөөлөгч юм.
| АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛОН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД |
|
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |