Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх баримтыг цувралаар хүргэж буй. Тэгвэл энэ удаагийн дугаарт Увс аймгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэн хэрхэн удирдсан болохыг танилцуулж байна.
Монгол Улсын баруун хязгаар Увс аймаг дуулиант улс төрийн томилгоогоороо хэзээнээсээ алдартай. Хамгийн сүүлд гэхэд л тус аймагт Ардчилсан нам олонх болж, Засаг даргаар Ч.Чимэдийг томилох саналаа оруулахад нь хоёр удаа буцааж, гурав дахь дээр нь батламжилсан. Түүнээс өмнө Увс аймагт УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын бүлэглэл ноёрхож, ураг төрлийн хэлхээг Увсын төрийн албанд цэцэглүүлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн бүлэглэл хүчээ авсан. Тэр тусмаа намын анхан шатны нэгж байгууллагууд нь тэр чигтээ түүний дэмжлэг бүхий улстөрчид гэдгийг увсчууд жиг жуг гэлцдэг.
Харин 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялснаар О.Цогтгэрэл өөрийн хүнээ аймгийн Засаг дарга болгоод зогсохгүй, хэд хэдэн суманд ч өөрийнхөө хүмүүсийг томилсон гэх нь бий. Хэдийгээр Увс аймгийн удирдах албан тушаалаас Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийнхэн завсарлага авсан ч увсчуудын хувьд хөгжлөөрөө хоцрогдсон хэвээр байна.
Уг нь Увс аймаг 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөрөө аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, эрчим хүчний нөөцөд тулгуурласан, хөдөө аж ахуй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Орлогын бүтээн байгуулалтын-Увс” гэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн ажилласан байна. Гэвч үйл ажиллагааны тайланд тусгагдсан ажлууд урагшлаагүй гэдгийг аудитын дүгнэлт бэлхэнээ батална. Тухайлбал, хамгийн сүүлд гаргасан Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх тогтолцоо үр нөлөөтэй байгаа ч хэрэгжүүлэх боломжгүй нэг төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын шинж чанартай бус гурван төсөл, арга хэмжээг төлөвлөж, батлуулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн долоон төсөл, арга хэмжээг гэрээний хугацаанд гүйцэтгээгүй, зарим тоног төхөөрөмжийг хэрэглэгчид бүрэн нийлүүлээгүй, Увс аймагт 2021 онд хэрэгжүүлэхээр баталсан 48 төсөл, арга хэмжээнээс 19 төсөл, арга хэмжээг захиалагчтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, 18 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжихээр байна. Мөн дөрвөн төсөл, арга хэмжээ 2021 онд огт хийгдээгүй байна гэх мэт зөрчилтэй дүгнэлтийг дурайтал жагсааж бичсэн атал үүнд анхаарсан удирдлага даанч алга, Увсад.
Түүгээр ч зогсохгүй хэрэгждэггүй төсөл, хийдэггүй ажил Увс аймагт олон бий. Тодруулбал, Увс аймгийн Ойрдын театрыг шинээр барих ажил аль 2019 онд эхэлсэн. Ингэхдээ тухайн үед 6.8 тэрбум төгрөгийн төсөв өртөг бүхий тендер зарлаж, "Дүрт-Уул" гэх компани шалгарсан ч өнөөдрийг хүртэл тухайн барилга ашиглалтад ороогүй. Мөн Увс нуур-Улаангом чиглэлд 26.3 км автозам тавина гэсэн ч ажил хэрэг болоогүй өнөөдрийг хүрчээ.
Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус аймгийг удирдаж байсан удирдлагуудын хэн нь хэн болохыг танилцуулъя.
ХУУЛЬ БУС ГАЗАР ОЛГОСОН ХЭРГЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ БУЙ Ч.ЧИМЭД

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд ИТХ-д 16 жил ажиллахдаа 12 жил тэргүүлэгчээр ажиллаж, таван удаа аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Түүний энэ туршлагаас харвал Увс аймгийн хөгжлийн түүхтэй хамт өтөлсөн гэж хэлж болно. Гэвч арав гаруй жил ИТХ-д суусан, дөрвөн жил Засаг даргаар ажилласан түүний хувьд сайнаасаа илүү саар хэрэгт гар дүрсэн нь бий. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг даргаар томилогдмогцоо буюу 2021 онд Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байгаа юм.
ИТХ-Д ГЭР БҮЛЭЭРЭЭ СУУСАН Ц.БАТБОЛД

Увс аймгийн ИТХ-ыг Ц.Батболд даргалаад дөрвөн жил болсон. Бие даан нэр дэвшсэн гэх тэрбээр МАН-ын угшилтай ч АН-д “ар”-тай нэгэн. Угтаа Увс аймгийн ИТХ-д АН олонх болсон хэрнээ Ц.Батболдыг даргаар сонгосон. Улмаар өнгөрсөн удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар Ч.Хүрэлбаатарын эсрэг удаа дараа мэдээлэл хийж байлаа. Тэрбээр Увс аймгийн МАН-ын дэд дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан гэх намтартай. Жилийн орлогоо 27 сая гэж даруухан мэдүүлсэн тэрбээр 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай. 80 сая төгрөгийн хадгаламжтай, "Стандарт-Өргөө", "Зөв-Онош" компанид хувьцаа эзэмшдэг ажээ. "Зөв-Онош" компанийг эхнэр С.Пүрэвсүрэнгийн хамт байгуулсан. Түүний эхнэрийн хувьд мөн л Увс аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон, нүдний эмч мэргэжилтэй нэгэн юм.
| УВСЫН УРАГШГҮЙ ДАРГА НАРЫН УНХИАГҮЙ АЖЛУУД |
|
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |