Хотын төвийн дүүрэг, түүнчлэн зуслангийн бүс гэгдэх Чингэлтэй дүүрэг бодит байдал дээрээ хогондоо дарагдчихсан, үерт үйж, хөгжлөөрөө хол тасархай хоцрогдчихсон явааг оршин суугчид нь бэлэхнээ батална. Гэтэл тус дүүргийг удирдаж, төлөөлөл болж суугаа томчууд нь зэрэг зиндаа ахин, тушаал дэвшээд талийж өгөх нь тэр. Үнэндээ бол НИТХ-ын төлөөлөгчөөр суух нь хотын хөгжил, дүүргийн ирээдүй гэхээсээ илүүтэй, Төрийн ордонд тухлах гүүр болдог гэдгийг өнгөрсөн хугацаанд УИХ-д суусан гишүүдийн намтраас бэлэхнээ харж болно.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулаад Саарал ордонд тухалчихсан, чих амар суугаа. Түүний араас Төрийн ордонд залрах дараагийн түшээдээр тодрохоор МАН-ын мандах дуртай улстөрчид орон нутгийн сонгуульд дараалал үүсгээд жагсаж эхэллээ.
Тухайлбал, НИТХ-ын хуралд Чингэлтэй дүүргээс Н.Мандуул, Л.Ариунтуяа, Б.Мөнхбат, З.Төмөртөмөө нар нэр дэвших эрхээ өвөртлөөд байгаа. Түүнээс өмнө Чингэлтэй дүүргийн одоогийн удирдлагууд ард түмнээр дөрвөн жилийн ажлыг дүгнүүлж, дүнгээ тавиулна. Чингэлтэй дүүргийг удирдаж, иргэдийг төлөөлөх учиртай улстөрчид энэ хугацаанд түмнээ төлөөлсөн үү, түрүүвчээ түнтийлгэсэн үү гэдгийг баримтаар танилцуулъя.
ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СУУЖ, ТҮШЭЭД БОЛСНООСОО ХОЙШ ОРЛОГО НЬ ОГЦОМ НЭМЭГДЭЖ, ТӨРӨЛ АРИЛЖСАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ШИНЭХЭН ЗАСАГ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл УИХ-д сонгогдож, түшээдийн суудалд тухалснаар түүний орыг НИТХ-ын төлөөлөгч Балжиннямын Мөнхбат залгах болсон. Архангай аймгийн Их тамир сумын уугуул, багш мэргэжилтэй гэх даруухан намтартай. Тэрбээр нийслэлийн 23 дугаар дунд сургуульд багшаар ажиллаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн хийж, хэлстийн дарга, цаашлаад Засаг даргын орлогч болж тушаал дэвшсээр 2016 оноос хойш нийслэлд чингэлтэйчүүдийг төлөөлөхөөр болсон. Хоёр сонгууль дараалан нийслэлд чингэлтэйчүүдийг төлөөлсөн тэрбээр дахин НИТХ-д нэр дэвших эрхээ өвөртлөөд байна. Үндсэндээ төрийн албанаас салаагүй, тусдаа бизнесгүй түүний хөрөнгө орлого дөрвөн жилийн хугацаанд чамлахааргүй нэмэгдэж, түрүүвчээ зузаатгасан байна.
Тодруулбал, Балжиннямын Мөнхбат 2017 он АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь 76 сая, гэр бүлийн орлого нь 13 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд жилийн орлого нь огцом нэмэгдэж 250 сая, гэр бүлийн орлого нь 472 сая төгрөг болсон байна.
Түүнчлэн 2017 онд 347 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай гэж мэдүүлж байсан бол 2022 онд орон сууцны үнэлгээ нь өсөж, 709 саяд хүрчээ. Дээр нь дансандаа 100 сая гаруй төгрөгийн хадгаламжтай болж, “Түмний хурд гал уяа Нөхөрлөл”, “Сүү” ХК, “Си Юу” сүлжээ дэлгүүрт хувьцаа эзэмшдэг болсон байх. Ингээд харахаар таван жилийн хугацаанд төрийн албанаас салаагүй хэр нь түрүүвч нь зузаарснаас харахад төлөөлөгч болж суух нь юу юунаас илүү ашигтай байдаг бололтой.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА БҮЛТЭНХҮҮГИЙН МӨНХБАТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СУУЖ, ТЕНДЕР ХАМСАН УУ

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Бүлтэнхүүгийн Мөнхбат нь Увс аймгийн Сагил сумын харьяат, ЗХУ-д гирдоинженерээр суралцаж, "Отгонтэнгэр" сургуульд хуульч, эрх зүйчээр мэргэжил дээшлүүлсэн гэх намтартай. 2003 оноос хойш одоог хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр ажиллаж буй. Нийслэлийн МАН-ын хорооны бага хурлын гишүүн, МАН Шинэчлэл хөгжлийн хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. Улмаар Чингэлтэй дүүргийн ИТХ-д 2016 оноос хойш хоёр удаа сонгогдож, 2020 оноос хойш тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа юм.
Тэгвэл Б.Мөнхбат Чингэлтэй дүүргийн төлөөлөгч болж, улс төрд орохдоо төрийн тендер түүсэн байж болзошгүй зарим баримтыг хүргэе.
Бүлтэнхүүгийн Мөнхбат нь Чингэлтэй дүүргийн төлөөлөгчөөр суух хугацаанд буюу 2016 онд түүний төрсөн ах Бүлтэнхүүгийн Энхжаргал агсны үүсгэн байгуулсан “Хүрд” ХК-ийн алба хариуцсан захирал албан тушаалыг давхар хашиж байсан. 2007 онд байгуулсан цахилгаан сантехник угсралтын "Хүрд" ХК нь Б.Мөнхбатыг Чингэлтэй дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш буюу 2017 оноос хойш төрийн тендерийг түүжээ.
Тодруулбал,
Түүнээс гадна Бүлтэнхүүгийн Мөнхбат нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Тогтохын Идэрцагаантай халаас нэгтэй хамтрагчид байж болзошгүй сэжим ч бий. Тодруулбал, Б.Мөнхбат нь автомашины завсар үйлчилгээ, худалдаа эрхэлдэг “Хүрдмонголиа” компанийг Тогтохын Идэрцагаантай хамтран үүсгэн байгуулсан байдаг. Улмаар тэд тус компаниа 2022 онд татан буулгажээ. Харин Б.Мөнхбатын дангаараа хариуцдаг "Хүрдэнтөмөр битон" компани нь барилгын материалын худалдаа эрхэлдэг. Мөн л "Хүрд" ХК-ийн охин компани юм.
Ийн Чингэлтэй дүүргийн удирдлагууд түмэн олнлл төлөөлж суухаасаа илүүтэй, төрийн тендер түүж, түмний боломжийг "хулгайлж" суугаа бололтой.
| ХӨГЖЛӨӨРӨӨ ХОЛ ХОЦРОГДСОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА ТЕНДЕР "ХАМЖ", ЗАСАГ ДАРГЫНХ НЬ ОРЛОГО ОГЦОМ ӨССӨН ЗАРИМ БАРИМТААС |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |