Баянгол дүүрэгт нэгэн цагт Ардчилсан нам хаан сууж, С.Эрдэнэ “Вант улс”-аа бий болгосон байлаа. Тодруулбал, 2012 онд С.Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож, харин эхнэр Н.Нинжбадгар, охин Э.Содгэрэл, хүү Э.Ганболор, хүргэн Г.Энхболд нар нь бүгд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч болсон байдаг. Үүнээс гадна жолооч Л.Баттулга, бие хамгаалагч Б.Мөнгөнсүх, туслах Т.Мөнх-Очир, бие төлөөлөгч Т.Сэр-Од нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч гэх мэтээр хамаарал бүхий 20-иод хүн нь нэгэн зэрэг төлөөлөгч болж байв.
Одоо харин Баянгол дүүрэгт МАН эзэн сууж, Ж.Ганбаатарын бүлэглэл "ноёрхож" байна гэлцдэг. С.Эрдэнэ 2016 оны сонгуулийн дараа ялагдал хүлээснээсээ хойш дүүрэгтэй ч нэр хүндгүй болж, түүний завсраар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чихэр “тарааж” орж ирсэн гэх яриа ч олны дунд бий. Олны үг ортой. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МАН, АН хоёул Баянгол дүргийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан нь юу л бол. Хотын төвийн дүүрэг гэгддэг ч Баянгол дүүрэг хог шороо ихтэй, хөгжил тааруухан дүүрэг гэх шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тун удахгүй болох орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт хэний бүлэглэл ялж, ноёрхлоо тогтоох вэ гэдэг нь нэг мөр шийдэгдэх нь.
Дүүрэг, орон нутгаас дөрвөн жилийн хугацаанд хамгийн дуулиантай байсан нь Баянгол дүүрэг. Тодруулбал, тус дүүргийн Засаг даргаар томилогдсон Ө.Сумъяабаатарыг Засаг даргаас татан буулгах ажлыг МАН-ынхан өөрсдөө гаргаж, нэлээд шуугиулсан.
Ийн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийг дуулиан шуугиантай удирдсан ч хийсэн ажлаа дүгнүүлэхийн цагт хэлэх үггүй сууж мэдэхээр байна, тэд. Түүнээс гадна анхаарал татаж буй өөр нэг асуудал нь Баянгол дүүрэгт Ж.Ганбаатараас илүү Ж.Мөнхбатын фракцынхан төлөөлөл болж суусан байж болзошгүй баримтыг энд сануулъя. Тухайлбал, тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Ж.Ганбаатарын “гар”-ын хүн гэгдэх ч уг гарлаар нь хөөвөл түүнийг нүүрсний гэх хулгайн хэрэгт нэр холбогдож, сураг алдарсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүн гэдэг.

Тодруулбал, тэрбээр өвөө, аавынхаа талаар Архангайн Тариат сумынх. Тэрбайтугай УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай “тохой нийлүүлж” суусан нэг сургуулийн хоёр. Тэдний улс төрд орсон намтар ч нэг цаг үед нэлээд хэдэн давхцлаар холбогддог. 2003 онд Ж.Мөнхбат УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах болсон бол, харин Ө.Сумъяабаатар 2005 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын туслах болж, хоёр жил гаруй ажилласан. Дараа нь, 2007 онд Ерөнхий сайд Миеэ.Энхболдын туслахаар нэг жил ажилласан. 2013 оноос МАН-ын дэргэдэх Сургалт, судалгааны стратегийн академийн даргаар Ж.Мөнхбат, дэд даргаар нь Ө.Сумъяабаатар томилогдож нэг жил ажилласан. Дараа нь, 2016 онд Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга болж, улмаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг, Захиргаа, удирдлагын газрын даргаар нь Ө.Сумъяабаатарыг томилж, тэд хоёр жил хагас хамт ажилласан гэх мэтээр дарга болон дэвшсэн түүхүүд нь нэг цаг хугацаанд нэгэн ижил зэргээр дэвшиж ирсэн нь харагдаж байна.
Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиар парламентад суухаар хүч үзээд хүрч чадаагүй Ө.Сумъяабаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлаараа тун тааруу үнэлгээ авч мэдэхээр байна.
Тэр байтугай төсвийн хөрөнгөө оруулалтаар хэрэн гарааш буулгаж, пасат сольсон гэдгээс өөр гялтайх ажил Баянголд одоогоор алга. Ингэхдээ тэрбум төгрөгийн тендер зарлаж, гарааш буулгасан баримт ч байна.

Баянгол дүүргийн сонгуулийн балаг ингээд дуусахгүй. Орон нутгийн сонгуулийн үеэр санал тоолох төхөөрөмж буюу “хар машин”-ыг хакердсан гэх дуулиан дэгдэж, хоёр төлөөлөгчийн хоорондын яриа хэсэг цахим орчинд шуугиан тарьсан. Тухайн үеийн “хар машин”-ы хакер гэгдэж Баянгол дүүрэгт сонгогдсон Б.Сэмжидмаа өдгөө дүүргийнхээ ИТХ-ын дарга болж дэвшээд тодорч явна. Түүний угуул нутаг мөн л Архангай аймгийн Хайрхан сум. Сэлэнгэ аймгийн I сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж, Улаанбаатар хотод “Эрин”, “Оюуны нахиа” сургуулийн Удирдах зөвлөлд ажиллаж байсан тэрбээр 2013 оноос Баянгол дүүргийн намын хорооны даргаар томилогдож, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болоод дэвшиж явна. Түүнчлэн тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн УБ дахь төлөөлөгчийн газар, “Эрдэнэт”, “Булган” ЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэх давхар сэтэртэй ажиллаж буй. Тэрбээр мөн энэ удаагийн сонгуульд НИТХ-д Баянгол дүүргээс дахин нэр дэвших эрхээ өвөртлөөд байна.
Дээр дурдсанчлан Баянгол дүүрэгт Ж.Ганбаатараас илүү Ж.Мөнхбатын фракцынхан төлөөлөл болж суусан байж болзошгүй хэмээсэн. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нараас гадна МАН-ын зургаан төлөөлөгч Архангайн гаралтай, намтар түүхээрээ нэг цаг үеийнхэн болж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Ү.Батбаяр Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. "Бест" буйдангийн захирал гэдгээрээ олонд эчнээ танигдсан тэрбээр Б.Сэмжидмааг “Эрдэнэт”, “Булган” ЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаанд УБЦТС ТӨХК ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байлаа.
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхсайхан мөн л УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүн гэгдэг. Түүний хувьд мөн л Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул. 2013-2016 онд Ж.Мөнхбатыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд Г.Мөнхсайхан МАН-н Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад харилцааны бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байлаа. 2016 онд Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга болж, улмаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг, Захиргаа, удирдлагын газрын даргаар нь Ө.Сумъяабаатарыг томилж байхад, Г.Мөнхсайхан “Эрдэнэс Таван Толгой” ХК-д газрын захирал болж, хэлтсийн дарга болж, тушаал дэшиж байсан түүхтэй. Цаашлаад Баянгол дүүргийн ИТХ-д Ж.Баатар, Н.Доржзодов тэргүүтэй Архангайнхан төлөөлөгчөөс төрд тодрохоор чимээхэн сууцгааж байна.
Ийн Баянгол дүүрэг бүлэглэлд баригдаж, балагтай дарга нарын будилаанаар хөгжлөөрөө хоцрогдож, хойш суусаар байгааг энд сануулъя.
| БҮЛЭГЛЭЛД БАРИГДСАН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН БУДЛИАНТАЙ ДАРГА НАР |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |