Найман парламентын турш давхардсан тоогоор 78 эмэгтэй гишүүн УИХ-д сонгогдсон байдаг. Харин өнгөрсөн 2020 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдож, хамгийн их эмэгтэй гишүүнтэй парламент болсон. Сонгуулийн хуулиараа ч дахиад эмэгтэйчүүдийн тоог нэм гэж гэж байна. Төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд энэ тоон үзүүлэлт чамлахааргүй сайн үзүүлэлт. Гэвч тооноос илүү чанарт анхаарах нь чухал байна даа. Уг нь эмэгтэйчүүдийг эх, хүүхэд, нийгмийнхээ сайн сайхны төлөө дуугар гэж итгэл хүлээлгэн төрд илгээж байгаа. Гэвч тэд улс төрд орсон ч үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж, нийгэмд төлөөллийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Үндсэндээ эмэгтэйчүүд төрийн түвшинд шийдвэр гаргаж, хуулийн төсөл өргөн барих байтугай олигтой санаачилга гаргаад, чангахан шиг дуугарч чадахгүй байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд улс орон даяараа Боловсролын зээлийн сангаас улстөрчид эрх мэдэл, мэдээлэл ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий этгээдүүддээ зээл авч өгсөн байж болзошгүй талаар дуулиан дэгдээд байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сурах эрхийг эрх мэдлийн байдлаа ашиглан булааж, татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо үрсэн атал эмэгтэй гишүүд чих нь дүлий, нүд нь сохор мэт суусаар л байна. Уг нь өдийд төр төлөөлөл болж суусан эмэгтэй гишүүд лобби бүлэг байгуулчихсан хүүхдүүдийнхээ сурч боловсрох тэгш эрхийн талаар дуугаа нэгтгээд ард түмнийхээ дуу хоолой болох ёстой байв.
Ад үзэгдэх зоригтой, ах нарынхаа “утсан хүүхэлдэй” болохгүй байцгаая эрхэм эмэгтэй гишүүд минь. Үе үеийн парламентын эмэгтэй гишүүдийн хэрэгжүүлсэн дорвитой ажил, санаачилсан хуулийн төслийг хайгаад үзье гэсэн ч нүдэнд торох юм бараг алга. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Тамхины тухай” хуулийг 2013 онд санаачлан батлуулсан нь эмэгтэй гишүүдээс гарсан ганц нүдээ олсон шийдэл байв. Тамхийг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, гадаад орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад татахыг хориглосон. Тухайн үедээ хэрэгжихэд асуудалтай байсан ч одоо нийтийн газар, сургуулийн ойр орчимд тамхи татаж буй хүн бараг л үзэгдэхгүй болсон сайшаалтай.
Тэгвэл дэлхийн улс төрч эмэгтэйчүүд түүхэн эргэлт хийсэн жишээг дурдая. “Төмөр хатагтай” гэдгээрээ алдаршсан Маргарет Тэтчер улс төрийн гараагаа Оксфордын их сургуульд Консерватив холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас эхэлж байжээ. Тэрээр Оксфордын их сургуульд Консерватив холбооны ерөнхийлөгчийн албанаас хоёр ч удаа парламентад нэр дэвшсэн ч ялагдал хүлээж, 1959 онд Финчли дэх сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн болж байв. Тэвчээр, нөхөрсөг зангаараа алдартай Тэтчер 1975 онд Их Британийн улс төрийн хоёр томоохон намын нэг болох Консерватив намын дарга болж, улмаар 1979 онд Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж түүх бүтээсэн юм. Маргарет Тэтчерийн амьдралын түүх зөвхөн эх оронд нь төдийгүй дэлхийн улс төрд хүйсийн ялгааг арилгасан гэдэгт түүх, улс төр судлаачид маргадаггүй.
Ийм л хүчирхэг, чадварлаг эмэгтэй улс төрч Монголд дутагдаж байна. Ад үзэгдээд ч хамаагүй, түүхэнд үлдэх шийдвэр гаргаж, хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй баймаар байна эмэгтэй гишүүд ээ.
| ЗОРИГТОЙ, ШУДАРГА ЭМЭГТЭЙ ГИШҮҮН МОНГОЛД ОДООГООР НЭГ Ч АЛГА |
|
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |