Спортынхон бизнесмен, улстөрчдөөр удирдуулах дуртай байдаг нь ердөө ганцхан учир бий. Дотоодын болон гадаадын тэмцээн уралдаанд ороход зардал мөнгөнөөс эхлээд бодит дэмжлэг хэрэгтэй тул тэд горойхгүй мөнгөтэй, хотойхгүй чинээтэй хүнээр удирдуулах туйлын хүсэлтэй байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн улстөрч удирдаагүй л бол хөсөр хаягдах нь тэр. Үндэсний олимпын хороо болон бусад спортын холбоо улстөрчдийн нэрд гарах “гишгүүр” болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин хэдий нь нэрд гарсан улстөрчдийн хувьд аль нэг спортын холбоо нь түүний байр сууриа хадгалах, олон нийтийн анхаарлын төвд байх зэрэг олон хүслийг биелүүлэгч “бэрд” болоод буй. Хүний нүдэнд үзүүлж, гарт бариулах товойж тодрох нэг ч ажилгүй хэр нь карьераа өсгөх гол хүч болгон ашигладаг буруу жишгээс болж хэдэн холбоод “дампуурч” дууслаа. Үнэхээр үндэсний бахархал болсон шилдэг тамирчид, шигшээ багийг бэлтгэдэг томоохон байгууллагууд улстөрчдийн халаасанд “уйлж”, тэд ч санаа зовсон зүйлгүй “самарч” дууслаа.
Угтаа бол улстөрчид хэрэгцээ гарах үед нь ашиглахаар халаасандаа хийгээд мартчихдаг холбооны тамга, тэмдгээ тухайн салбарынх нь, залж залруулж, цэцэглэн хөгжүүлж, хүн шиг удирдаад явчих хэн нэгэнд нь өгчихсөн нь зөв юм. Зүв зүгээр байсан спортын холбоо руу улстөрчид, бизнес эрхлэгчид гээд мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс шургаад ирэхээр тэнд хэрүүл тэмцэл, бузар булай үйлдэл гарч эхэлдгийг сүүлийн хэдэн жил монголчууд нүдээрээ харлаа. Өөрөөр хэлбэл спортын холбоод тэр чигтээ бусармаг үйлдэл гаргадаг, танхай балмад нөхдүүдийн цугладаг газар болоод байна.
Иймээс Эргэлт.мн энэ удаад улстөрчдөөр удирдуулж байсан зарим холбоодыг онцолж байна.

Монгол улсад бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан спортын байгууллага бол Монголын чөлөөт бөхийн холбоо. Анх 1962 онд байгуулагдсан Монголын чөлөөт бөхийн холбоо нь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо FILA-гийн гишүүн бөгөөд Монголын нэрийн өмнөөс бөхийн чөлөөт барилдааны олон улс, тив, дэлхийн, олимпын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулдаг. 2013 оны тавдугаар сарын 1-нд болсон тус холбооны хурлаар их аварга Д.Дагвадоржийг ерөнхийлөгчөөр сонгож, 2013-2016 оны хооронд тус холбоог удирдах эрх олгосон байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Аса аварга ажлаа төрсөн ах Д.Сумъяабазартаа өгсөн байдаг.
2017 оны нэгдүгээр сарын 6-нд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдсан байдаг. Хурлын үеэр холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний мөрийн хөтөлбөртэй танилцаж, удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжсэн. Тэрбээр, өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Өдгөө тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж буй. Нэгэнт улс төрийн карьер нь тогтсон гэж үзсэн үү яасан, ямартай ч мань хүн сүүлийн хэдэн жил спортын холбоодтой зууралдах аа больсон.

2018 оны дөрөвдүгээр сард Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит наймдугаар “Их ЭЕ”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Монгол бөхийн өргөөнд болсон байдаг. Улмаар цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь тус хуралд оролцож, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн юм. Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг тэргүүн болсноос хойш МҮБХ-г тойрсон хэл ам тасраагүй гэхэд хилсдэхгүй. Үе үеийн цуутай аваргууд хоёр тал болж, тэднийг дагасан бөхчүүд ч мөн хуваагдсан байдаг. Тамга тэмдгээ өгнө, өгөхгүй дээрээ тулж Монгол бөхийн өргөөнийхөө хаалгыг эвдэж, нэгэнтэйгээ гар зөрүүлсэн тохиолдол ч гарсан. Ямартай ч “Одоо боллоо” гэж үзсэн үү, эсвэл хэл амнаас залхсан уу Б.Бат-Эрдэнэ аварга өнгөрсөн онд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч дараагийн “Их Эе” хурал хүртэл түүний түр орлон гүйцэтгэгчээр дэд тэргүүн Ц.Магалжав дүрмийн дагуу тодорсон байдаг. Улмаар Ц.Магалжав өдгөө Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж буй.
.jpg)
Байсхийгээд л удирдлагаа сольдог холбоодын нэг бол Монголын боксын холбоо. Тус холбоонд “Ажнайн” Д.Бат-Эрдэнэ шиг хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон удирдагч байгаагүй юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн “Ажнайн” хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнэ 2013 оноос хойш Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон байдаг. Гэвч Д.Бат-Эрдэнээр ахлуулсан боксын холбоон дорвитой ажил хийж, бодит үр дүнд хүрч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр сэтэр зүүхээс өөрөөр хөгжил, дэвшил авчирсан зүйл байхгүй гэнэ. Улмаар монголын боксын дасгалжуулагч, цөөнгүй зүтгэлтэн нэгдэн түүнд ажлаа сайжруулахыг удаа дараа сануулсан ч дорвитой ажил хийгээгүй аж. Иймд боксын нийт дасгалжуулагч, тамирчид гарын үсэг цуглуулан шаардах бичиг хүргүүлснээр Д.Бат-Эрдэнэ ажлаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байдаг. Тэд Д.Бат-Эрдэнийг холбоог удирдах хугацаанд хэрэг зөрчил, талцал хуваагдал хэрээс хэтэрч, тамирчдын амжилт буурсан гэж үзэж байсныг уншигч та санаж байгаа байх. Боксын хүрээллийн энэхүү эсэргүүцлийн дагаа Монголын боксын холбооны 2020 оны аравдугаар сарын 28-ны Удирдах зөвлөлийн хурал болж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ сонгуульт ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Монголын топ дөрвөн спортын нэгд зүй ёсоор багтдаг тус холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нэр дэвшин, Монголын боксын холбооны 14 дэх ерөнхийлөгч болсон. Тэр ор тас хөндлөнгөөс орж ирээгүй гэдэг нь 2013-2016 онд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагаас нь харагддаг. Харин сүүлийн үед хамгийн их зөрчил, хэл ам, хэрүүл зодоонтой байгаа тус холбооны удирдах зөвлөл энэ сард дахин хуралдаж, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөр сонгосон байдаг. Энэ нь олон нийтийн сүлжээнд маргаан дагуулж, багагүй шүүмжлэлд өртөөд буй.


| Улс төржсөн спортын холбоодыг цэвэрлэхгүй бол увайгүй үйлдэл салахгүй нь |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |