Ерөнхийлөгчийн хоригт орсон төсвийг танах гэж Засгийн газрын гишүүд буруу харж уйлж, зөв харж инээсээр 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Үндсэндээ төсвийг алдагдалгүй болгох Ерөнхийлөгчийн “даалгаврыг” биелүүлэхээр УИХ, Засгийн газар өдөр шөнөгүй хуралдаж байна.
Ингэхдээ урсгал зардлыг 700 тэрбум, хөрөнгийн зардлыг 800 тэрбум, гадаад зээлийн алдагдлыг 700 тэрбум төгрөгөөр бууруулж оруулсан байна. Үндсэндээ хамгийн их хэл аманд өртсөн соёлын арга хэмжээний ваучер, кино урлагийг дэмжих сангийн хөрөнгө, хиймэл дагуулын төсөв, тавилга эд хогшлын зардал, тээврийн үйлчилгээ зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зардлыг тэрчигт нь төсвөөс хассан. Харин гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, хичээл үйлдвэрлэлийн дадлага, шатахуун, тээврийн зардлыг 50 хувиар хасахаар төсвөө дахин боловсруулж оруулаад байгаа юм.
Төсвийн зардлыг танаж, алдагдлыг бууруулахдаа байж болох хэмжээнд танаж, хасаж оруулж ирсэн гэдгээ Сангийн сайд учирласан. Гэтэл эдийн засгийн үр өгөөж багатай, үр өгөөжөө өгөх эсэх нь тодорхойгүй шаардлагагүй төсөл хөтөлбөрүүд ард нь нуугдаад үлдчихсэн байх.
МОНГОЛЫН ТӨР Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮНД ӨРТЭЙ ЮҮ
Төсвийн алдагдлыг бууруулж, шаардлагагүй зардлуудаа танахад ард нь үлдсэн хамгийн их ам дагуулсан төсөл Хөвсгөл аймагт 20 тэрбум төгрөгөөр барих Бяслагны үйлдвэрийн төсвөөс нэг ч төгрөг хасахгүй тэрчигт нь оруулж иржээ. Уг нь 2025 оны төсөвт УИХ тодотгол хийнэ гэж баталсан Ерөнхийлөгч дээр очоод бүдэрсэн шалтгааны нэг нь Ц.Даваасүрэн сайдын Бяслагны үйлдвэр байсан гэдгийг УИХ-ын гишүүд удаа дараа шүүмжилж байлаа. Гэтэл энэ төсвөөс нэг ч төгрөг танаагүй оруулж ирснийг олон нийт шүүмжилж байна. Хариуд нь Ц.Даваасүрэн “Бяслагны үйлдвэр барих төслийг эсэргүүцэх тусам үргэлжлүүлнэ. Бяслагны үйлдвэр бариуллаа гээд надад ял байгаа бол өг л дөө” гэж томорсон.
Ерөөсөө өнгөрсөн хугацаанд Монголын төр Ц.Даваасүрэнд өртэй юм шиг байдгаа барьж, үе үеийн эрх баригчдаас бялуу хүртэж яваа нэгэн. Тийм дээ ч “10 хувийн” гэх хоч зүүтлээ улс төрд улайрсан. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй гишүүнээр сонгогдож, хамгийн олон жил гишүүнээр сонгогдсон улстөрчдийн тэргүүн эгнээнд багтдаг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө мөн л төрийн албанд ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, тэрбээр төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Дараа нь Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсролын яамны санхүү эдийн засгийн газрын дарга, Шадар сайдын эдийн засгийн зөвлөх гээд анхнаасаа л төрд санаархсан нэгэн. Тэр ч утгаараа түүнийг УИХ-ын гишүүнээс нь гадна байнга “давхар дээл” өмсөж сайд сайдын суудлаас буугмагцаа Байнгын хороог даргалдаг жишигтогтоох хүртлээ төрөөс эрх мэдлийн бялуу хүртэж яваа. Тэрбээр улс төрийнхөн дундаа “10 хувийн” гэх хочоороо алдартай. Учир нь, МАН-ынхан хэл ам ихтэй Ц.Даваасүрэнд Барилга хот, байгуулалтын яамныхаа 10 хувийг өгсөн гэдэг. Тэрбээр сайд болохоосоо өмнө үг хэлэх болгондоо Засгийн газраа шүүмжилж, Сангийн сайдыг огцруулах тухай ярьсаар байгаад сарын дараа Барилга, хот байгуулалтын сайд болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан түүний амыг 10 хувиар тагласан гэсэн үг. Улс төрд 20-иод жил болж буй түүнд ашиг сонирхлын зөрчил их бий.
ТӨСВӨӨ "ТАНААГҮЙ" САЙД НАР
Сайд болгон салбарынаа нэн шаардлагатай, хийж чадна гэсэн ажлуудаа 2025 оны төсөвт тусгаад оруулж ирсэн. Мэдээж төсвийн алдагдлыг бууруулах нь зөв ч, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ хойшлуулж орхивол эдийн засаг амь тариа нэхсээр байна гэсэн үг. Тэгвэл энэ удаагийн төсвийн алдагдлыг бууруулах төсөл дээр би үхэхээр чи үх гэсэн шиг хаалганы ард үлдсэн төсвөө тануулахгүй авч үлдсэн төрд “даам” гарагсад цөөнгүй байна.
Өөрөөр хэлбэл, төсвийг танах сургаар салбар нь элгээрээ хэвтэж, “мод”-оо барьчихсан гэх акц нийгэм даяар өрнүүлж, төсвөөс нэг ч төгрөг хасуулахгүй үлдсэн гэсэн үг. Үүнээс боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, эрчим хүчний салбарууд дапуурлын эрмэгт тулсан юм шигээр ойлголт өгч төсвөө таналгүй үлдээсэн. Гэтэл энэ салбаруудыг элгээр нь хэвтүүлж, дампууруулсан эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхэж, үнэн мөнийг тогтоох болохоороо нүдэн балай, чихэн дүлий явсаар мартагнуулдаг технологи газар авч байгааг сануулах нь зүйн хэрэг биз.
Тэгвэл төсвийн төслөөс харахад төсвөө хамгийн бага тануулсан нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Хот байгуулалт, орон суужуулалтын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан- 2025 оны өмнөх төсөвт 1.8 их наяд төрөг захиран зарцуулах эрхтэй байсан бол уг төсвийг хэвээр үлдээж, хавдарын эмнэлэгийн засвар болон “Хавдар-2” эмнэлгийг барих 7.9 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдсэн
Боловсролын сайд П.Наранбаяр-4.5 их наяд төгрөг захиран зарцуулах байсан бол энэ удаад 4.4 их наяд болсон байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан- мөн 4.5 их наядыг захиран зарцуулах байсан бол 4.4 их наяд төгрөг зарцуулах юм.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь -489 тэрбум төгрөг зарцуулах байсан бол 424 тэрбум төгрөг болсон байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн- 315 тэрбум төгрөг захиран зарцуулах байсан бол 295 тэрбум төгрөг болжээ.
Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 1.6 их наяд төрөг захиран зарцуулах байсан бол нэг их наяд төгрөг болсон байна. Хамгийн гол нь түүний хувьд Богд уулыг нүхэлж, нүхэн гарц байгуулах төсөл нь олны шүүмжлэлд өртөөд байна.
| ТӨСВӨӨ ТАНУУЛААГҮЙ "ДААМ" ГАРАГСАД |
|
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөлийн Цагааннуур суманд ажиллалаа
2026-03-01 16:36:39
Сумын заан Б.Баасантогтох, нэгийн даваанд улсын арслан Э.Батмагнайг давлаа
2026-03-01 16:03:14
Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа
2026-03-01 15:32:03
“МИАТ”-ийн нислэгийн багийн 14 гишүүн Бахрейн Улсаас гарч чадахгүй байна
2026-03-01 15:01:18
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 13:41:51
Таеквондо-гийн 2026 оны хар бүсний эхний шалгалт боллоо
2026-03-01 09:34:57
Х.Билгүүнсайхан “СТРАНДЖА-2026”-гаас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 09:25:54
Э.Батмагнай арслан Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-03-01 07:20:00
“ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” туулийг хайллаа
2026-03-01 07:10:00
М.Намуун, Э.Номундарь нар “Странджа-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-03-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |