Засгийн газар ирэх онд коммунист нийгэм тогтоох уу, нүд хуурах хууль батлах уу, гэдэг маргаан сүүлийн хоёр хоног цахим орчинд эрчимтэй өрнөлөө. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байх хугацаанд нь хамаарал бүхий этгээд нь төрийн удирдах албан тушаал хашихгүй.
УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийнх нь компани тендер, төрийн худалдан авалтад оролцохгүй байх хуулийн өөрчлөлт хийхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосны дагуу хууль боловсруулж байна” гэх мэдээлэл хийсэн.
Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрлийн албыг төрийн алба болгосон олон жишээ бий. Ингэхдээ улс төрийн замаа засаад үргэлжлүүлэн хамаарал бүхий ах, дүү, эхнэр, нөхөр, үр хүүхэд, найз нөхдөө төрийн албанд томилуулдаг, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигладаг байдал манайд хэрээс хэтэрчихсэн нь нууц биш.
Тиймдээ ч Засгийн газар энэ байдлыг арилгах үүднээс энэ хуулийг санаачилсан гэх агуулгыг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан. Гэвч жоом олон гээд гэрээ шатаав гэгчийн адилаар төрд бугшсан цөөн хэдэн хүний хариуцлагагүй үйлдлээс болж, ирээдүйгээ баллах вий дээ, манай эрх мэдэлтнүүд. Өөрөөр хэлбэл, төрд түрүүлж орсон нэгнийхээ дүйвээнээр үлдсэн хэд нь боломжоо алдаж, ирээдүйд гарч ирэх боловсон хүчнүүд төрд адлуулах хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэх ойлголтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга индэр дээр зогсож байгаад зарлачихлаа.
Чухам ямар агуулгаар хуулийн төслийг боловсруулж, ямар процессоор энэ хуулийг хэрэгжүүлэх вэ, гэдэг нь олны дунд хүлээлт үүсгэх нь тодорхой болов. Засгийн газраас гаргасан энэ санаачилга, Ерөнхий сайдын даалгавар хоёр үзүүртэй хутга шиг байгааг энд тайлбарлах нь зүйн хэрэг биз ээ.

Тэгэхээр төрийн албаны хууль бус томилгоог нэг тийш шийдэх нийгмийн захиалга үүссэн үү, гэвэл тийм. Гэхдээ үүнийг заавал шинэ хуулийн зохицуулалтаар шийдэх үү, хэрэгжилт нь хангалтгүй байгаа, хуулийн цоорхойгоо засаж сайжруулах уу гэдэг нь анхаарах асуудал болоод буй. Улс төрд ургийн мод байх ёсгүй гэх соёлыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, өөрийнхөө төрсөн дүүг төрийн албаны ажлаас чөлөөлж байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 оны эхээр буюу Ерөнхий сайд болсноосоо гурван сар гаруйн дараа төрсөн дүү У.Отгонбаярыгаа Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлүүлж байв. Ингэхдээ “Ах нь төрийг тогтолцоогоор нь өөрчлөх зорилготой явж ирсэн. Тийм ч учраас ах дүү хоёр зэрэгцээд төрийн албанд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил. Миний дүү энэ ажлаа өгөөд хувийн бизнес хий” гэж ятгаж, дүү ч ахынхаа гуйлтыг зөвшөөрч, албан тушаалаа чимээгүйхэн өгчихөөд явсан гэдэг. Төрийг төрлийн алба болгож, ургийн мод мөчирлүүлэгчид хэдэн арваараа байхад “Ах дүү хоёр зэрэгцээд төрд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил” хэмээн ах нь ятгаж, дүү нь зөвшөөрсөн гэх энэ уярам, бахдам түүх У.Хүрэлсүхийн улс төрийн карьерыг суга өсгөж, түүнийг ах дүү, амраг саднаа төрд шургуулах хүн биш гэж ард түмэн бат итгэсэн дээ. Гэвч У.Хүрэлсүхийн улс төрийн энэ соёл удаан үргэлжлээгүй. Ерөнхийлөгч болсныхоо дараагаас л өөрийнхөө хамаарал бүхий ойрын хүмүүсийг тэр чигт нь төрийн албанд оруулж, газар хэлтсийн даргаас эхлүүлээд төрийн алба хаагч болгож, өнөөдрийг хүртэл энэ томилгоо үргэлжилсээр байгаа.
Эргээд харахад энэ мэт жишээнээс харахад төрийн албанд төрлийн хэлхээ ужиг өвчин болтлоо бугшсан нь илт байна. Нөгөө талаараа Засгийн газраас боловсруулж буй хуулийн төсөл улс төр дэх ургийн хэлхээг үгүй хийх нэрээр улс төрийн тогтолцоог тэр чигт нь гажуудуулж мэдэх юм. Дээр дурдсанчлан төрийн түшээдээр төрөл нь ажилладаг байлаа гээд мэдлэг, чадвартай боловсон хүчнийхээ боломжийг хааж болохгүй баймаар.
Эл мэдээллийн дараагаас Ерөнхий сайд коммунист нийгэм тогтоож, Үндсэн хууль зөрчих нь гэх шүүмжүүд ч чамгүй өрнөв. Нөгөө талаараа улс төрийн шийдвэр гаргасан үйлдэл байлаа гэж үзэх нэгэн ч цөөнгүй байна
| ЕРӨНХИЙ САЙД УЛС ТӨРД УЖГИРСАН "УРГИЙН МОД"-ЫГ УНАГАНГАА УЛСДАА "КОММУНИСТ" НИЙГЭМ ТОГТООХ УУ |
|
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |