Эрх баригч намынхан Цар тахлын хуулиа гурав дахь удаагаа сунгаж, хэмжээгүй эрхт хаант засаглалтай улс шиг л төрийн эрхэнд дураараа дургицгаах юм гэнэ.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын тархалтыг бууруулах зорилгоор 2020 онд УИХ-аар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж байв.
Үндсэндээ иргэдийн сайн мэдэж байгаагаар дээрх хуулийг баталснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох, халдвартай иргэдийг тусгаарлах, иргэдийн ипотекийн зээлийг хойшлуулах, цахим болон теле хичээл явуулах зэргийг зохицуулсан гэсэн үг. Анх “Ковид-19”-ийн халдвар гарах үед ямар ч бэлтгэлгүй байсан эрх баригчдын хувьд нийгэмд замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, ийм хууль боловсруулах шаардлагатай болсон. Ингэхдээ аль болох хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд шууд оролцохгүй байх нөхцөлийг бүрдүүлээд, хязгаарлалт тогтоож эхлэв. Сүүлдээ хуулийн үйлчлэлийн хугацааг удаа дараа сунгаж, эрх баригч нар өөрт ашигтай заалтуудыг оруулж эхэлсээр төрийн эрхэд МАН дархлагдах болов. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал МАН-д ашигтайгаар эргэж, хуулийн хуудуугаар төрийн эрхийг гартаа авах боломжийг тэр чигт нь бүрдүүлсэн гэсэн үг.
Дээрх хуулийн үйлчлэл энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Гэвч эрх баригч намынхан энэ хуулийг дахин сунгана гэдэг дээр санал нэгдэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хэдийнээ хангасан сурагтай. Арга ч үгүй биз ээ. Үндсэн хуулиас “давсан” эрх мэдлийг энэ хуулиар хэрэгжүүлж, МАН төрд ноёрхлоо тогтооход боломж олгосон хууль хойно тэд энэ хуулийн дахин сунгах дээр санал нэгдэх нь гарцаагүй.
Цар тахлын хуулиар далимдуулж, МАН төрийн албыг төрлийн алба болгож, хууль бус үйл ажиллагааг эд цэгцэглүүлж байна. Тухайлбал, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэх сүржин нэртэй даржин хуульд Засгийн газрын эрх мэдлийг хэтрүүлсэн, төрийн албыг үнэгүйдүүлсэн, чөлөөт эдийн засгийн зах зээлийг хумисан үйлдвэрлэгч нарыг шахан хавьчсан, авлига албан тушаалын хэргийг хэргийг цэгцүүлэх боломжтой хэд хэдэн ноцтой заалтууд орсон байгаа юм.
АЛБАН ТУШААЛЫН 519 ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙЖЭЭ
Дээрх хуулийн 3.2-т “Албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх заалт бий. Тодруулбал, Төрийн алба хаагчдын ямар нэг шалгуургүйгээр төрийн албанд ажиллуулж, хууль бус томилгоо хийж болно гэх агуулга энд багтаж байгаа юм.
2021 оны гуравдугаар улирлын байдлаар төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн 568 гомдол, мэдээлэл Төрийн албаны зөвлөлд ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалд томилсон нийт 519 хууль бус томилгоог хяналт шалгалтаар тогтоосон байдаг.
Хоёрдугаарт, Цар тахлын хуульд хүний эрх, эрх чөлөөг ноцтой заалтууд ч бий. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд уг хуулийг хэрэгжүүлэхдээ иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж, хуулиар далайлган иргэдийг барьж хорих, хувийн нууцыг нь задруулах үйлдлүүд удаа дараа гарсан.
Энэ хуулийг дахин сунгах шаардлагагүй бөгөөд одоо дагаж мөрдөж байгаа хууль нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгааг хуульчид мэргэжлийнхэн анхааруулсаар байна. Энэ талаар гишүүд, хуульч, эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

Цар тахлын тухай хуулийг сунгаж, 2022 онд дагаж мөрдлөө гэхэд төсвийн нийт зардалдаа багтааж, зардлаа шилжүүлэх замаар цар тахлын эсрэг тэмцэх ёстой. Өнгөрсөн удаад манайх зардлаа хэтрүүлсэн асуудал бий. Ингээд үүнийгээ улсын төсөвт тодотгол хийж зөв болгосон. Энэ зардал хэтрүүлдэг явдлыг тэвчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зардлаа хэтрүүлээд цар тахлын үед яамд руу хөрөнгө төсөвлөдөг. Гэтэл яамд нь энэ хөрөнгөө замбараагүй хэрэглээд байна. Хоёрдугаарт, Төрийн албаны шалгалтгүй төрийн алба хаагчдыг томилдог асуудал бий. Төрийн албаны шалгалтыг давж ч чадахгүй хэр нь даргын цүнх барьж яваад дарга болгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хүнийг төрийн албанд авч 600 гаруй хүнийг шат ахиулсан гэж байгаа. төрийн албыг ингэж чадваргүй хүмүүсээр дүүргэж болохгүй.
Үүнээс болж төрийн алба чадваргүй болж, шат ахидаг мерит зарчим алдагдаж байна. Нэг газарт олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн оронд шинэ хүн орж, төрийн албыг үнэгүйдүүлэх явдал гарч байна. Тиймээс төрийн алба хаагчийг Цар тахлын хуулиар шууд томилж байгааг зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн өмчит компаниуд Цар тахлын тухай хуулиар ямар ч тендергүй гэрээ байгуулж, янз бүрийн бараа бүтээгдэхүүн татах, ажил үйлчилгээ хийж байна. Ингэснээр эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий компаниудтай гэрээ хийх зэргээр ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа.
(1).jpg)
2021 оны долоодугаар сард Цар тахлын хуулийг сунгах саналыг анх оруулж ирж байхад хэлж байсан. Бид ковидын нөхцөл байдалтай холбогдуулан нэлээн сандарч тус хуулийг баталж байсан. Тухайн үед сөрөг үр дагавруудыг нь хараагүй. Маш олон зохицуулалтыг нэг хуульд багтаасан. Нэгэнт монголчууд ковид гэж юу вэ гэдгийг ойлгочихлоо.
Тэгэхээр гол хуулиуддаа ковидын зохицуулалтуудаа оруулаад явах боломжтой. Ковидын хуулиар өнөө маргаашаа аргалаад өнгөрөх биш, бидний амьдралыг гол зохицуулдаг хуулиуддаа оруулаад өгчихвөл цааш цаашдаа бидэнд хэрэгтэй.
.jpg)
Энэ хууль хөл хорио тогтоосонтой холбоотой баталгдсан. Одоо бол хөл хорио тогтоох хэмжээний асуудал тулгараагүй байна. Цар тахлын хуулиар төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж байгаа. Хоёрдугаарт, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн зардлыг хооронд нь шилжүүлж болно гэдэг заалт бий. Хэрвээ цар тахлын хууль байхгүй бол зардал УИХ-аар баталсанаар мөрдөөд явна. Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч нарт их эрх мэдэл очиж байгаа юм. Цаашид энэ заалт 2021, 2022 онд огт шаардлагагүй. Ирэх жилээс ковид намжина гэх таамаг байгаа. Тиймээс энэ хуулийг бүхэлд нь сунгах шаардлагагүй гэж үзэж байна.
.jpg)
Цар тахлын тухай хуулийг сунгах шаардлага алга. Үндсэн хуульд иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж болох талаар заалт бий. Нэгдүгээрт, онц байдал буюу дайны байдалд шилжсэн үед Онц байдлын тухай хуулиар зохицуулж болно гэж байгаа. Хоёрдугаарт, үер усны аюул, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэн үед чөлөөтэй зорчих эрхийг нь Гамшигаас хамгаалах хуулиар хязгаарлаж болно. Гэтэл цар тахлын үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг давхардуулан баталж, шинэ хуулийг зохимол байдлаар гаргаж ирлээ.
Би мэргэжлийн хүний зүгээс энэ хуулийг дахин сунгах шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ хууль эрх баригч нарт маш ашигтай байгаа. нэгдүгээрт, 2020 оны УИХ-ын сонгуулиар энэ хуулийн ашигласан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг авсан. Мөн тендер зарлалгүй сонгон шалгаруулалт явуулахгүй худалдан авалт явуулдаг зэрэг маш олон хууль, тогтоомж зөрчсөн. Засгийн газар нь маш их эрх мэдлийг өөрт авсан, цаашид зургаан сар энэ хуулиа сунгаж, тендер авах гэж санаархаж байна. Ер нь цаашид маш их ашиг сонирхол байгаа учраас энэ хуулийг сунгах гэж байгаа юм.
| МАН-д боломж, ард түмэнд хаалт болсон Цар тахлын тухай хуулийн хуудуу |
|
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |