Ардчилсан намынхан ашиг сонирхлоо дотроо нэгтгэж чадахгүй бол улс төрд өөдлөхгүй нь ээ, үнэндээ. Хаяанд ирсэн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намынхан аль хэзээнээс бэлдээд эхэлсэн атал Ардчилсан намынхан мөнөөх л сандал суудлын төлөөх хэрүүлээсээ салаагүй явна. Энэ байдлаараа хоёрдогч хүчин гэгдэх Ардчилсан намын эрх баригчдын халаасны нам болоход ойрхон байна.
Ганцхан өдрийн өдрийн дотор АН-ынхан гурван өөр мэдээлэл хийж, олныг төөрөгдүүлж байгаагаас харахад тэдэнд нэгдсэн бодлого, нэгдсэн удирдлага гэж огтоос алга. Угтаа бол АН-ынхан өнөөдрийг хүртэл нам дотроо ярилцаж ойлголцолд хүрээгүй гэдгээ харуулж байгаа нь энэ.
Үнэндээ өнгөрсөн сонгуулиар эрх баригчид өөрсдөө Үндсэн хуульд гар хүрч, гишүүдийн тоогоо нэмээгүй бол өдийд АН хамтарсан Засгийн газарт багтах нь битгий хэл харин улс төрд хоёрдогч хүчин байх уу, үгүй юү гэдэг хэмжээний асуудал яригдахаар байв. Гэтэл “Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ” гэгчээр эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, жагсаалтаар гишүүдийн тоог нэмснээр АН-ынхан арай гэж Их хуралд 48 суудалтай болсон. Харин хамтарсан Засгийн газарт багтсан нь тусдаа асуудал.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн намын даргатайгаа ч ойлголцолд хүрэхгүйгээр өнгөрсөн хоёр чуулганы хуралдааныг дур мэдэн “тасалсан” юм уу даа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуудлаар Ардчилсан намын бүлгийнхэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Ингэснээр хэлэлцэхээр товолсон хоёр чухал асуудал хойшилсон атал намын дарга Л.Гантөмөр нь “Хуулийн хүрээнд бүх ажил явах ёстой. Бид ажлаа хиймээр байна. Гадна, дотно нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувь унасан байна. Намрын ажлууд хүлээгдэж байна. Наанадаж ноолуурын экспортоо яах юм бэ. Энэ төлөвлөсөн ажлууд явах ёстой. Тэрнээс биш нэг асуудлыг нэг долоо хоног, хоёр долоо хоногийн хэрүүл болгоод явах ямар ч утга учиргүй” гэх зэргээр намынхнаа өмөөрөх нь битгий хэл зад загнасан мэдээлэл хийж, олны нүдийг орой дээр нь гаргав. Харин “Нэгдэх болтол асуудлаа ярилцана” гэж чуулганы хуралдаанаас завсарлага авсан АН-ынхан намын бүлгийн хурал дээрээ хоёр талцаж, маргаад ширүүхэн үзэлцсэн сурагтай.
.jpg)
Ийн намын даргаа мэдээлэл хийсний дараа “Ерөнхий сайдаас уулчлалт гуйлгаж, нөгөө нь уучилсан” болж хэдэн өдөр хэрүүлийн алим тарьсан сэдвээ хааж санаа амарлаа. Эндээс харахад анхнаасаа Ардчилсан намынхны акцлаад Төрийн ордныг “түйвээх шахсан” хэд хоногийн хэрүүл намын даргад нь падлий ч үгйү асуудал байж таарав. Нэг ёсондоо Ардчилсан намын нэр хүнд, УИХ-ын гишүүний халдашгүй байдал, тэгээд бүүр парламентын бүрэн эрхэнд халдлаа гэж Бүлгийн гишүүд нь сандралдаж гүйгээд гишүүнээ өмөөрч, төрийн ажлыг долоо хоног шахуу хойшлуулж орхисон бололтой.
Төрийн ордны булан тохой болгонд тус тусдаа бүлэг фракц болчихоод төрийн ажлыг битгий хэл төрлөх намынхаа асуудлыг ч ярьж, нэгдсэн ойлголцолд хүрдэггүй нь тод харагдлаа АН-ынхнаас. Ерөөс нь энэ мэт жишээ дан ганцхан Ж.Баярмаа гэх ганцхан гишүүний асуудал дээр гарч байгаа юм биш. Өнгөрсөн өвөл Ерөнхий сайдыг огцруулна гээд Төрийн ордонд Ч.Лодойсамбууу гишүүн гарын үсэг зуруулж, ганцаараа баахан мэдээлэл хийхэд нь Ардчилсан намын гишүүд ард нь лав зогсож байгаагүй. Ганц үг ган хийлгүй чимээгүй сууцгаасаар асуудлыг намжаад галыг унтраасан юм даг.
Ерөөс Ардчилсан намынхны амбиц ашиг сонирхол нь хувь хувь гишүүнд нь байгаагаас биш нам болж нэгдэж, бүл болж ойлголцож чадахгүй яваа нь энэ мэт цөөхөн хэдхэн жишээнээс илэрхий харагдаж байна.
Эцэст нь, энэ мэтээр хувийн тоглолт, хийсээр Ардчилсан намынхны задрал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө туйлдаа хүрч, ахиад л суудлаа бэлэн тавьж өгөхөд тун ойрхон байна.
| АН-ЫНХНЫ АШИГ СОНИРХЛЫН ЗАДРАЛ АХИАД ЭХЭЛЛЭЭ |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |