Туйлдаж, тэмцэх гэж аргаа барсан иргэд хөхөө өвлийн хүйтэнд нүцгэлж, осгоход хүрлээ, МАН-ынхаан. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн эмэгтэй, хэдхэн сартай нярайгаа тэвэрсэн ээжүүдээс эхлээд амьдралд дөнгөж хөл тавьж буй залуус, хөгшидгүй эх орныхоо төлөө амь, биеэ үл хайрлан, нэгдэж яахаас ч буцахааргүй болсон байгааг харж байгаа биз дээ. Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүдийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал хулгайчдыг илчлэхээс гадна Монголын төр ямархан төрхтэй байгааг давхар харууллаа. Тэд иргэдтэйгээ ямар байдалтай ханддагаа гадныханд баталж өглөө. Иргэдийн энэ удаагийн жагсаал захиалгатай ч бай захиалгагүй ч бай “Эрдэнэс Тавантолгойгоос” хөрөнгөжсөн хулгайчдыг илрүүлээд дуусахгүй, үе үеийн улстөрчдийн томоохон хэрэг, булхай, луйврыг “дэлбэртэл” нь тэмцэхээс өөр сонголтгүй болжээ. Монголын төрд үүрлэсэн авлига, албан тушаалын төлөөх тэмцэл, асар их мөнгөний луйвар аалзны тор битгий хэл хэзээ ч үл тасрах гинж болтлоо бэхэжсэн байна. Монголчууд улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг нүүрс, алтаар олон жил тэжээж, бүр хахаж, цацтал нь баяжуулжээ. Харин иргэд өөрсдөө идэх хоол, өмсөх хувцасгүй болтлоо туйлдаж, тэсэж тэвчихийн аргагүй болоод тэмцэж эхэлсэн.

Харин одоо иргэдийн тэмцэл өдрөөс өдөрт хурц хэлбэрт шилжиж, саарал ордны үүдэнд олноороо осгож унатлаа тэмцэж, эмэгтэйчүүд нь нулимстай, зангирсан хоолойгоор төрд гомдсоноо илэрхийлээд олон хоногийг өнгөрүүллээ. Иргэдэд үнэндээ идэр есийн хүйтэнд хөлдүү цемент дээр нүцгэлэхээс өөр тэмцэл үлдсэнгүй. Дулаан өрөө, халуун сандалдаа тухалсан улстөрчдөөс хэн нь ч гарч ирээд тэдний хувцсыг нь өмсүүлэх сэтгэл, зангараг байсангүй. Сүүлийн үед жагсагчдыг "Мөнгө авч, захиалгатай жагсаалд уриалж байна" хэмээн хардаж, ярих болсон. Тэднийг мөнгө авч жагсаалд оролцож байгааг үгүйсгэх аргагүй ч жирийн сайхан аав, ээжийн хайртай хүү, охин талбай дээр очиж жагсахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Иргэдийн Монголын төрд гомдсон гомдол, ирээдүйнхээ төлөө санаа зовох сэтгэл нь мөнгөнөөс хүчтэй гэдгийг улстөрд нүүрлэсэн хулгайчид ухаарах цаг нь болжээ.
Монголчууд хэдэн жилийн өмнөөс жагсаал, цуглааныхаа үеэр “Монголчууд тэмцэж, босож, нэгдэж, сэрэх цаг нь болсон” хэмээн уриалдаг байсан. Харин тэд өнөөдөр илүү олноороо тэмцэж, шаардаж, эх орныхоо төлөө өөрсдийгөө харамгүй зориулж эхэлсэн болохоор улс төрийг бүрэн цэвэрлэхээр зориг, зүрх нэгджээ. МАН-ынхан аятайхан байхгүй бол ард түмний хилэн босчихсон байна шүү. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Нутагтаа элэггүй хүмүүсийг ажилгүй болгох хэрэгтэй. Та бүхэн ард түмний дургүйг хүргэх юм бол тэдний хилэн боссон цагт цусаараа ч унтрааж чадахгүй шүү” хэмээсэн байдгийг дахин сануулъя.

Монголчууд Ерөнхий сайдынхаа “Нэгдье, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Иргэдийн оролцоо чухал. Би ганцаардаж байна” хэмээн мэдээлэл хийх болгондоо хэлдэг хэдэн үгэнд нь итгэхээ болиод удаж байна. Түүнийг Ерөнхийлөгчтэйгөө муудаж, сайдаад учраа олохгүй явахдаа нүүрсний хулгайчдыг зарлах нүсэр ажлыг сэдэж, ярьж, жагсаалын хэмжээнд хүргэсэн. Тэр хэрвээ иргэд жагсаж, шаардаж эхлэх юм бол өөрийгөө талбай дээр гарч хэдэн хүний нэр зарлаад л жагсаалыг тарааж дөнгөнө гэх өчүүхэн бодолтой эхлүүлсэн. Гэвч одоо тэр жагсаалын барьж дийлэхээ болиод сайд, дарга нартайгаа сандралдаж байгаа гэх. Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд жаахан ганцаардаж, хүчин мөхөстөж эхлэхээрээ л иргэдээ төв талбайд дүүргэж, жагсагчдын шаардлагыг биелүүлдэг гэх дүрд тоглодог нь түүний шилдэг аргуудын нэг. Харин энэ удаагийн жагсаал улс төрийг бүрэн цэвэрлэж дуустал үргэлжилж мэдэхээр болсон. Гучуулаа, гурван зуугаараа биш бүр гурван саяулаа тэмцэхэд бэлэн болчихсон байгааг өчигдрийн жишээнээс харж болно.
Мөн улстөрчид хулгай, луйвраа хангалттай сайн хийдэг мөртлөө ганц нээлттэй сонсгол хийж чадахгүй будилж байгаа нь хүртэл олны бухимдлыг барсан. Тэднийг би хулгай хийгээгүй, Би хуулийн байгууллагад шалгагдаагүй хэмээн мэлзэж байхад гадаа нь жагссан иргэд хөлдөж байсныг мартах учиргүй. Иргэдийнхээ энэ их цөхрөл, бухимдлыг яаж барагдуулах вэ, МАН-ынхаан. Монголчуудын тэмцэл дуусаагүй байгаа шүү.
| МАН-ЫНХААН, АЯТАЙХАН БАЙХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН БОСОХОД БЭЛЭН БОЛЧИХСОН БАЙНА ШҮҮ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |