Өрөвдөлтэй байдаг даа, хэдэн бор сэтгүүлч минь. Шүүх, прокурорын байгууллагын үүдэнд хувцсаа гандтал, урам зоригоо мохтол хүлээж, байцаагчийн өрөөнд буруу, булхайг илчлэн бичиж, сурвалжилснаа батлах гэж бүлтэлзэн, эрүүгийн гэмт хэрэг хийсэн ялтан шиг л байдаг болсон доо, Монголын хэдэн сэтгүүлч. Телевиз, сонин, мэдээллийн сайт ялгаагүй ээ, үнэн хийгээд зоригтой дуугарсан бүгдийг нь хууль, хяналтын байгууллагын үүдэнд “сахиур” болгон залхааж, авлига, албан тушаалын хэргийн араас явах эр зоригийг нь мохоох ажиллагаа хэрээс хэтрээд байна. Үүний бичигч надад хамгийн ойрын жишээ бол Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчидтэй богино хугацаанд тулсан айдас, түгшүүртэй олон түүх билээ.
Оюунлаг ирээдүйн төлөө уриатай, сайн бүтээл, уншууртай нийтлэл, баримтаар зодож, баараггүйд нь хийсэн сурвалжилга бичиж, уншигчдыг баярлуулах, олон нийтэд үнэнийг мэдүүлэх зорилготой хэсэг залуусын байгуулсан Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид өнгөрсөн жил гаруйн хугацаанд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд толгой дараалан 30 орчим удаа дуудагдаж, ойролцоогоор 90-ээд удаа очиж, мэдүүлэг байцаалт өгчээ. Ингээд зогсохгүй прокурор, АТГ-т дуудагдан шалгагдлаа. Редакцынх нь үйл ажиллагаа, сэтгүүлчдийнх нь суудаг ширээ, байрлалд Эрүүгийн цагдаагийн газраас үзлэгийн зураг авалт хийнэ хэмээн сандаргалаа. “Юунаас болж вэ” гэж үү.
Ердөө л баримт дэлгэсний төлөө. Сэтгүүлчдийн хөдөлмөрөө шингээж, тархи гашилган бичсэн, гэхдээ хүссэн хэн ч хайлтын системээс хайгаад олчих баримтууд, төрийн болон бусад байгууллагын албан ёсны сайтуудад гарсан мэдээллүүдийн уялдаа холбоо, түүнд хийсэн анализ, тэдгээрийг нэгтгэсэн баримт бүхий нийтлэлүүдийн төлөө. Өөрөөр хэлбэл, олон нийтэд нээлттэй байдаг мэдээллүүд, жаахан л хөдөлмөр зарвал цул, хөдлөшгүй болж батлагддаг баримтуудын төлөө сэтгүүлчдийг цагдаагийн үүдэнд өлгөөтэй юм шиг, буруутай юм шиг “хадаж” байна.
Цөөн баримт дурдвал, https://ergelt.mn/news/22/single/13958 “Андлалын хөшөө”-ний луйврын эзэн Л.Батсүрэн, Л.Оюун-Эрдэнэ хоёрын бизнесийн сүлжээ ба "дотно харилцаа" цуврал нийтлэлүүд, https://ergelt.mn/news/59/single/13650 “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр нарын Хэнтий дэх хоршил буюу зураг төсөл, ТЭЗҮ тойрсон “луйвар”” цуврал, https://ergelt.mn/news/22/single/14765 “Соёлын сайд Ч.Номингийн "солгой гар"-ын тендер, томилгоонууд” цуврал, https://ergelt.mn/news/22/single/17056 “Компанийн "магнат", тендерийн "хаан", МАН-ын генсек Д.Амарбаясгалан цуврал нийтлэл, https://ergelt.mn/news/44/single/15987 “Л.Оюун-Эрдэнийн хэлснээр МАН-аас хамгийн түрүүнд хөөгдөх авлига, албан тушаалын хэрэгтнүүд” тэргүүтэй нийтлэл, сурвалжилгууд эргэлтийнхнийг мөрдөн байцаагчийн өмнө удаа дараа суулгаж, тэднийг ч “Танайх замын цаад талдаа оффис түрээслэчих л дээ. Тэгвэл өөр дүүрэгт орчих гээд байна” гэж хэлтэл нь “залхааж” байна.
Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчид өнгөрсөн жил гаруйн хугацаанд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд толгой дараалан 30 орчим удаа дуудагдаж, ойролцоогоор 90-ээд удаа очиж, мэдүүлэг байцаалт өгчээ
Мөн мод, үрсэлгээ бэлтгэн нийлүүлэгчид “Тэрбум мод” аяныг далимдуулан уулын модыг булгалан авчирч, Улаанбаатарт суулгаж байгаа юм биш биз гэх хардлагын үүднээс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хийсэн цуврал сурвалжилгын мөрөөр сэтгүүлчдийг маань багагүй хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, “зовоосон” доо. Уулын модыг дуртай газраасаа булгалж, хар нүх болгож үлдээгээд, хавь ойрыг нь сэндийчиж, төнхөөд Улаанбаатарт авчраад өндөр үнээр улсад шахдаг, мөнгө угаадаг бизнесмэнүүдийн мөрөөр орсон сурвалжилгынхаа тэг дундаас сэтгүүлч маань “Ой сийрэгжүүлэх нэрээр сийрэгжүүлэх ямар ч шаардлагагүй, машин хүрч болох хамгийн ойрын, дуртай газраасаа хүссэн модоо булгалаад авчих нь зөв юм болов уу. Хууль хяналтын байгууллагынхан “Ой модоо, байгалиа ингэж сүйтгэж болохгүй ээ” гээд бидний хийсэн сурвалжилгын мөрөөр шалгаж, гэм буруутнуудыг илрүүлэн хариуцлага тооцох байтал “Та нар ямар зорилгоор, хэний өгсөн мэдээллийн мөрөөр ийм сурвалжилга бичсэн бэ” гэж асуугаад байгаа нь ямар учиртай юм бэ.Сэтгүүлч байгаль орчноо хамгаалж бичиж, сурвалжлах нь буруу юм уу” гэж асуугаад зүрх нь мохож, урам нь хугарсан нь илт зогсож байсан сан. Өөрөөр хэлбэл, байгалиа хамгаалж бичээд буруутан, ялтан мэт хууль, хяналтын байгууллагын үүд сахиж байгаадаа итгэж чадахгүй, бас өөрийгөө буруу зүйл сурвалжилсан юм биш байгаа гэж эргэлзэтлээ байцаагдсан гэсэн үг. Гэхдээ хамгийн чухал нь бидний сурвалжилгын мөрөөр хэдхэн хоногийн дотор Хүдэр сумын уулсаар сэтгэл харанхуйлж, дотор шархиртал онгойлгоод, ухаж, төнхөөд орхисон байсан модны үндэсний ором, нүхнүүдээ бөглөж, битүүлсэн байдаг. Сумын ойн байцаагч нь сурвалжилга гарснаас долоо хоногийн дараа “Та нар ирээд дахиад сурвалжлаад өгөөч. Бид нүхнүүдээ бөглөсөн. Бас бус мэдээллийг бид бэлтгэчихээд байж байя” хэмээн холбогдож байв. Мөн тус сумын нутгаас ой сийрэгжүүлэх зэрэг шалтгаанаар олгодог тусгай зөвшөөрлийн тоо, олголтод Экологийн цагдаагийн газар тэргүүтэй хууль хяналтын байгууллагаас холбогдх хяналт, шалгалт явуулж, асуудлуудад нь хугацаат үүрэг өгсөн байдаг. Иймд ядаж энэ жил тусгай зөвшөөрөлтэй компаниуд хариуцлагатай хандаж, заасан тооноос нь хэд дахин хэтрүүлэхгүйгээр сийрэгжүүлэх ёстой газраас нь зохих модоо сугалах байх гэж найдаж сууна. Энэ тохиолдолд сэтгүүлчийн маань сэтгэлээ чилээн байж бичсэн, мөрдөгчийн өмнө регистрээсээ эхлээд хамаг байдгаа тоочин барин, үнэнээ ярьж байгаа мөртлөө л “Буруу, зөрүү юм ярьчих вий, хоригдчих вий, ял авчих вий” гэх айдаст бүрэн автан бөмбөгөнөж суусны хэрэг гарах болно...

Нийтэлсэн нийтлэл, сурвалжилсан сурвалжилгаасаа болж, эрх бүхий албан тушаалтнуудаас дарамталж, дайрсан, заналхийлсэн мессэж, үгсийг цөөнгүй удаа сонсох нь сэтгүүлчийг мөнхийн айдаст автуулж, дарамтад оруулдгийг бид өөрсдийн биеэр мэдэрч байгаагаа ядаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр илэрхийлэх хэрэгтэй гэж шийдсэн нь энэ.
Энэ бол Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй, байхыг хүсэгчдийг нь нухчин дарлаж, үгүй хийж байгаа ганцхан бөгөөд хамгийн тод жишээ. Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага бүрд эх орныхоо, монголчуудын, байгалийн, авлига, хээл хахуулгүй, хууль бус зүйлгүй ирээдүйн төлөө хийсэн эрэн сурвалжлах сурвалжилга, нийтлэлийнхээ төлөө хууль, хяналтын байгууллагад очиж байцаалт өгсөн, байцаагчийн хахир хатуу асуултад сандран сандран хариулсан, айж, мэгдсэн сэтгүүлч, сурвалжлагч байгаа нь үүний баталгаа юм.
Тийм ээ, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, итгэл дүүрэн бүтээх, үлдээх боломжийн нэг баталгаа хэвлэлийн эрх чөлөө Монголд лав цагдаагийн үүдэнд “бүлтэлзэж”, прокурорын ая харан “бөмбөгөнөж”, эрх мэдэлтнүүдийн хурууны үзүүрээр амаа таглуулж, гараа дөнгөлүүлээд, айдас, шантралаар дүүрэн “гэлдэрч” байна...
Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй, байгааг нь үгүй хийж байгаа ганцхан бөгөөд хамгийн тод жишээ
| ЦАГДААГИЙН ҮҮДЭНД БҮЛТЭЛЗЭЖ, ПРОКУРОРЫН АЯ ХАРАН БӨМБӨГӨНӨСӨН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |