• Өнөөдөр 2024-04-26

Соёлын сайд Ч.Номингийн "солгой гар"-ын тендер, томилгоонууд-I

2021-10-22,   4062

             -Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгох замаар улсын мөнгө шамшигдуулсан гэмт үйлдлүүдийг АТГ шалгах уу-


          Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” Соёлын сайд Ч.Номингийн тендер, томилгоо, төсөл хөтөлбөртэй холбоотой “но”-г цувралаар эрэн сурвалжилж байна. Энэ удаад бид найман сар гаруйтай “нялх” сайд Ч.Номинг танилцуулахын сацуу хоёр томилгоо, нэг тендерийнх нь тухай дэлгэхээр бэлтгэлээ. 


 
              Телевизийн захирлаас төрийн сайд болж мандах ховор хувь заяа Чинбатын Номинд тохиосон нь саяхан мэт боловч хэдийн найман сар хагасын хугацаа өнгөрчээ. Монголын толгой баяны ганц охин гэх амьдралын “автор”-той, “Тэрэлж” зочид буудлын менежер, “Монгол телевиз”-ийн захирал гэх ажлын нимгэн намтартай Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн найман сарын хугацаанд шүлс үсэртэл шүүмжлүүлсэн үү гэхээс шүүрс алдтал магтуулсангүй өдийг хүрлээ. Арга ч үгүй юм. “Төрийн сайдын алба хаших телевизийн эфир хянахаас тэс өөр дөө” гэх нийтийн шүүмжлэлийн сум өнгөрсөн хугацаанд байгаа алдаж туссан нь үгүй. 
 
        Цар тахлын хямрал хаалга “балбаж” байхад “10 тэрбум төгрөгөөр ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ” гэх цадиггүй шийдвэр гаргаж, түүндээ бат зогссон нь Соёлын сайд Ч.Номингийн өөр дээрээ шатахуун асгаад шүдэнз зурсан дайны нэг том алдаа. Ард түмэн уурсаад эхлэхээр арга буюу "10 тэрбумынхаа тодорхой хувийг цар тахлын эсрэг зарцуулахаар боллоо" гэж гал намжаасан ч үнэхээр цар тахлын эсрэг зарцуулсан уу, эсвэл ойдоо зориулж үрэн таран хийгээд дуусгасан уу гэдэг нь одоо ч тодорхойгүй байгаа. Тодорхойгүй гэдэг нь, Соёлын сайд Ч.Номин одоог хүртэл яамныхаа шилэн дансыг хөтлөх “соёл”-д суралцаагүй байгаа учраас ийн хэлж байгаа юм. Ямар ч байсан тэрбум орчим төгрөгөөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар Хүй долоон худагт урлагийн хэдийг хэд хоног бужигнуулж, нэг цагийн “клип” хийснийг нь ард түмэн үзсэн. Бас тэрбум гаруй төгрөг нь МАН-ынхны энгэрт медаль болон “гялалзсан” байх. Бусад мөнгө нь хайчсаныг нэхэх л ёстой. 
            Цааш нь яривал, Ч.Номинг Соёлын сайд болсноос хойш “Монгол телевиз”-ийн “таргалсан”, Монголын эдийн засаг “турсан” хоёр яг тэнцэнэ гэх. Соёлын гэх тодотголтой, сайн төсөвтэй бүх л контентууд “Монголын телевиз”-д боловсруулагдаж, мөнгө тийшээ л урсах болсон тухай телевизийн салбарынхан жиг жуг хийх болсон нь оргүй биш л гэх юм билээ. Цар тахлаар заналхийлсэн муу нэртэй “Цахим үндэстэн” шоуг “Монгол телевиз” л бүтнээр нь шууд дамжуулж, “100 чухал сэдэв” гэх урлаг, соёл, хэл шинжлэлийн хамаг л алдартнуудыг багтаасан, тансаг хийцтэй бүтэн цагийн нэвтрүүлгийг “Монгол телевиз” л гүйцэтгэж, цацаж харагдсан. Өөр жишээ олныг дурдаж болно. 
 
         Хамгийн гол нь, Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн найман сарын хугацаанд хувьсгалын ажлыг биш, хувийн ажлаа маш ихээр амжуулж, соёлын салбарт “ноёрхол”-оо тогтоож чадаж. Өөрөөр хэлбэл, одоо түүнийг наймхан сартай “нялх” сайд гэж харах нь хэтэрхий басамжилсан, дутуу үнэлсэн хэрэг болох нь. Тэр тойрон хүрээлэгчдээ төрд татаж оруулах, төсөл хөтөлбөр, тендерүүдэд танил талынхаа компанийг шалгаруулах зэргээр хэдийнэ "буруу гар"-ын сайд болчихож. 
 

Соёлын сайд Ч.Номингийн “но”-той тендер

         Хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Бум-Очирыг "Монгол телевиз"-ийн "Өнөө өглөө" хөтөлбөр, "Хар хайрцаг" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүү танина. Тэрбээр "Монгол телевиз"-ийн захирал Ч.Номинг Соёлын сайд болоход нь Ахлах зөвлөхөөр нь томилогдсон бол өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх болж дэвшсэн. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдийн компани Соёлын яамны тендерийг "түүж" явна. 
                     
        Тодруулбал, Соёлын яамны албан ёсны вэб хуудасны “ТЕНДЕРИЙН УРИЛГА” хэсэг рүү нэвтэрч орвол 2021 онд улсын төсвийн хагас тэрбум төгрөгийн хөрөнгөөр дөрвөн  тендер зарласан гэж бүртгэжээ.  
 
Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын 20-нд “Үндэсний соёл-нэгдмэл үнэт зүйлийн индексийн арга зүйг тодорхойлж, олон нийтийн санаа бодлын судалгаа хийх” нэртэй улсын төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилттэй зөвлөх үйлчилгээний тендер зарласан байна. Мөн долдугаар сарын 30-нд дээрхтэй адил нэртэй, ижил өртөгтэй тендер зарлажээ. 

Соёлын яамны энэхүү тендерүүдэд “Эм Эм Си Жи” ХХК шалгарсан нь Соёлын сайд Ч.Номингийн тендерийн булхайнуудын зах зухыг илчлээд өгч байгаа юм. 

Тодруулбал, зөвлөх үйлчилгээний тендерүүдэд шалгарсан “Эм Эм Си Жи” ХХК-ийг судлаад үзвэл, улсын бүртгэлд захирлаар нь Дуламын Бум-Эрдэнэ, хувь эзэмшигчээр нь Дагдандоржийн Амгаланбаатар нар бүртгэлтэй байдаг ажээ. Тэгвэл Дуламын Бум-Эрдэнэ нь Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын бага хүү аж. Харин Дагдандоржийн Амгаланбаатар нь Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм байна. 

Сонирхолтой нь, “Эм Эм Си Жи” ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ бол Соёлын сайд Ч.Номинг “Монгол телевиз”-ийн захирал байхад нь тус телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөр, “Хар хайрцаг” нэвтрүүлгийг нь хөтөлдөг байсан, сайд болмогц нь ахлах зөвлөхөөр нь томилогдсон Д.Бум-Очирын төрсөн дүү аж. Өөрөөр хэлбэл, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Соёлын яамны арга хэмжээ бүрд уригддаг С.Дулам хоёр хүүтэй. Тэгвэл том хүү нь Д.Бум-Очир, бага хүү нь Д.Бум-Эрдэнэ гэсэн үг л дээ. Том хүү нь Соёлын сайдад зөвлөж, бага хүү нь Соёлын яамны тендерүүдийг "хамах" болсноор Соёлын яамыг "Дуламын яам" гэж хочилдог болсон гэх юм билээ. 

              Тэгээд ч болоогүй, “Эм Эм Си Жи” ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз, Соёлын сайд Ч.Номингийн ажил хэргийн хамтрагч хэмээн ихэд бахархалтайгаар өөрийн цахим хуудастаа бичиж байжээ. 

           Ажил хэргийн “мөнхийн” хамтрагч, ахлах зөвлөхийнхөө төрсөн дүүгийн компанийг улсын төсвийн санхүүжилттэй тендерт шалгаруулсан нь ашиг сонирхлын ноцтой зөрчил, цаашлаад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгох замаар улсын мөнгө шамшигдуулсан ноцтой гэмт хэрэг мөн биз дээ. Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир хоёр "Монгол телевиз" гэдэг дээвэр дор олон жил хамт ажиллаж, нэг тогооноос хооллосон, дараа нь нэг нь зөвлөж, нөгөө нь зөвлүүлж байсан гэхээр хамаарал бүхий этгээдүүд мөнөөсөө мөн биз дээ. Тэгэхээр Соёлын сайд Ч.Номин хамаарал бүхий этгээдийнхээ компанид давуу эрх олгож, тендерт шалгаруулах замаар улсын төсвөөс "хумсалсан" хэрэг болж хувирна. Чухамдаа АТГ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа шударгаар хийдэг бол Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нар зүй ёсоор шалгагдах ёстой хүмүүс гэсэн үг. 

         Хэрвээ Ч.Номин телевизээ удирдаж байсан бол хэнтэй хамтрах нь дурынх нь хэрэг. Харин Соёлын сайдын хувиар, татвар төлөгчдийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж, тендер шалгаруулж байгаагаа мартаж болохгүй. Аав, хүү гурав Соёлын сайд Ч.Номинтой энэ мэтээр ихэд ойр ажилладаг бусад баримтыг бид дараагийн дугаартаа хүргэх болно. 
 

Соёлын сайд Ч.Номингийн “но”-той томилгоо

             
             Наадмын өмнөхөн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Оюунбилэг гэх эмэгтэй очиж, өнгөрсөн есдүгээр сард жинхэлсэн. “Хаан бууз” тэргүүтэй гурван компанид нягтлан бодогч, гүйцэтгэх захирал, МАН-ийн дэргэдэх НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн, Үндэсний аудитын газарт орлогч аудитор байсан намтартай С.Оюунбилэг олон нийтэд таалагдаагүй томилгоонуудын дээгүүрт бичигддэг. Хан-Уул дүүргийн НАМЭХ-д ажиллаж, дүүргийнхээ эмэгтэйчүүдийг тойглох замаар 2016 оны УИХ-ийн сонгуульд нэр дэвшсэн ч итгэлийг нь хүлээж чадаагүй. Улмаар дөрвөн жил намынхаа гал тогоог сахиж байгаад ийнхүү Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд заларсан. Улс төрийн хүрээлэлд түүнийг Ц.Нямдоржийн “хүн” ч гэдэг юм билээ. 
Гол нь С.Оюунбилэгийн ажил, амьдралын туршлага Төрийн нарийн бичиг гэх энэ албан тушаалын хуульд заасан шаардлагын гуравны нэгд ч хүрэхгүй. ҮАГ-т орлогч аудитор байсныг нь эс тооцвол төрд ажилласан туршлага байхгүй, намын гал тогоог төрд тооцдоггүй л юм бол. Чухамдаа багадаа найман жил төрийн албанд ажиллаж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байж очих ёстой “тэргүүн түшмэл”-ийн ангилалтай албан тушаал юм л даа. Гэтэл С.Оюунбилэг найман жилийн дээгүүр давж харайгаад Ч.Номингийн дэргэд оччихсон л байгаа юм. 
           Түүнчлэн, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Н.Энхбат гэгч залуу томилогдоод удаагүй байгаа. Судлаад үзэхээр хувьдаа чамгүй олон компанитай, хамгийн гол нь Үндэсний аудитын газарт хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан нэгэн байгаа юм. Төрийн нарийн бичгийн даргаар нь Үндэсний аудитын газрын орлогч аудитор асан томилогдмогц Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар нь Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга асан томилогдсон нь санаандгүй давхцал гэж үү. Дахиад ч хоёр аудитор Соёлын яаманд очсон гэх шуум дуулдаад л байгаа. Соёлын сайд Ч.Номин халаа сэлгээ хийх замаар яамаа шинээр төвхнүүлж байгаагийн зах зух нь л энэ. Гол нь Төрийн нарийн бичгийн дарга ч бай, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга ч бай соёлоос тэс хол хүмүүсээр багаа бүрдүүлж, мэргэшсэн, мэргэжлийн албан хаагчдыг "явуулж" байгаа нь өөрөө асуудал. Хоёрдож, өнөө халаа сэлгээ хийхгүй, төрийг тогтвортой байлгаж, төрийн жинхэнэ албан тушаалтнуудыг гудамжинд лааз өшиглүүлэхгүй байх амлалт өгөөд байсан энэ Засгийн газрын бодлого Соёлын яаман дээр алдагдчихсан гэсэн үг. 
          Энэ мэтээр, Соёлын сайд Ч.Номингийн тендер, томилгоо, төсөл хөтөлбөртэй холбоотой “но”-той баримтууд цааш хөвөрнө. "Өнгөрсөн 30 жилд төрд бүрэн утгаараа хаягдсан гэх соёлын салбарынхан өөрсдийг нь хариуцах, төрд төлөөлөх Соёлын яамтай боллоо" гэж баярлацгаасан нь саяхны үйл явдал.  Бас Ч.Номинг Соёлын сайд болоход "Энэ салбарт шинэ салхи оруулах залуу сайдтай боллоо" гэж урлаг соёлынхон хэрэндээ л хөөрцөглөж, дэмжиж байсан. Харамсалтай нь, өөрчлөлт, шинэчлэлтийн салхи сэвэлзүүлэх ёстой Соёлын сайд нь энэ мэтээр тойрон хүрээлэгчид, танил талаа төрд хүчээр шургуулах, төсөл, тендерт шалгаруулах ажилд л ханцуй шамлан байгааг бид дөнгөж зах зухаас нь баримтаар хүргэлээ. 
Үргэлжлэл бий...
 

Соёлын сайд Ч.Номингийн "солгой гар"-ын тендер, томилгоонууд-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 33
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-09 08:21:58
    Түдэв: сайн бичжээ. баримттай, бодитой бичсэн байна. Номин сайдаас юу хийснийг нь асууж, хөөж явууулах цаг болсон. Хаамгаалаагүй юм бол Оюулзаган гээд хүүхэд дарга энэ сайд нэртэй сааддаа хариуцлага тооцох болсон баймаар юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 13:52:03
    Болдоо: Сайн бичсэн байна. Битгий бууж өгөөрэй. Сүрдүүлэх вий мөнгө төгрөг амлана шүү наадуул чинь сэтгүүлчээ. Ажлаас халагдсан хүмүүсээс нь яриа аваараай. Ааш аягыых нь тухай. зарц барлагтайгаа харьцаж байгаа мэт аашилдаг найз 2 авгай наад яамыг чигь самарч дуусгах гэж байгаа шүү.!!!!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 13:49:42
    Түдэв: Төрийн албаны зөвлөл нь ажлаа хийгээд очоод шалгаад үнэн бодит байддлыг нь тогтоогооч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 22:37:14
    Arai shuu: Dorh humuust ni uchir ih bii baih shuu. Holbogdvol sonsson um bas bnaa baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:47
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:47
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:47
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:47
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:46
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:46
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:45
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:45
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:45
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:45
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:44
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:44
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:44
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:44
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:44
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:43
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:43
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:43
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:43
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:43
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 17:52:42
    Хулан: Энэ Номин халтар өлөн зангаа дарж чадахгүй юм бна л даа. Эцэг н хулгай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 21:11:54
    Зочин: ХШҮДАГ-н даргаар ҮАГ-т туслах нь байсан шулмасаа авчраад тавьчихсан байгаа Бас л төрийн алба байтугай хүн ёсны боловсролгүй хүн бна лээ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 21:09:45
    Зочин: Энэ зөвхөн эхзах зух нь шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 18:15:57
    Чулуун зайлах хэрэгтэй: чулуун сайдаас буусандаа үхтэлээ харамсаж энд тэнд архи ууж агсам тавьж, хуял тачаалаа үл барьж балмад араншингаа гаргасаар явж Номин сайдын үүдэнд өөрийн туслах хүүхэнээ амьдаар нь хатааж яаж Номингийн ажлыг нураах вэ гэж үхэн хатан яваа. Хулгайч хүн хүнийг хулгайчын нүдээр л хардаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 18:05:20
    Зочин: Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр урвагч Чулуун огцорсондоо ингэж шантаажилж байгаан. Номин Чулуунаас хамаагүй дээр, ядаж л архиваа зарахгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 15:03:30
    Номин Бум-Эрдэнэ хоёрын тухай янз янзын юм сонсож л явлаа хохо: ичиж үхээсэй, Номин Бум-Эрдэнэ хоёрын тухай янз янзын юм сонсож л явлаа хохо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 13:57:25
    ОТГОН: МАН.ЫХНЫ ХИЙЖ БУЙ АЖИЛ НЬ НЭГ ИЙМЭРХҮҮ ДЭЭ. ЗАСГИЙН ГАЗРААСАА ЭХЛЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ ШҮҮ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 13:30:43
    Nomin: Ah ni nomind zuwluud dvv ni tender neriin dor mungu awaad baisan gesen vg yumuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 13:05:42
    мх: аймаар юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188