УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Сумъяабазар хотын дарга болсноор түүний УИХ-ын суудал эзэнгүй байгаа билээ. Тиймээс түүний оронд Төрийн ордонд суух гишүүнийг сонгох нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ирэх зургадугаар сарын 9-нд явуулахаар болсон юм. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо аль хэдийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.
Харин нам, эвслүүд нөхөн сонгуульд хэнийг сойхоо одооноос яриад эхэлжээ. Тухайлбал, МАН-ынхан Д.Сумъяабазарын суудлыг бусад намд алдахгүйн тулд ямар хүн нэр дэвшүүлэхээ ирэх гуравдугаар сард болох намын Их хурлаараа шийдэх аж. Гэхдээ Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын орны суудлыг ярьж байгаа учраас хотын дарга үүнд илүү эрх мэдэлтэй, гар бие оролцоно гэх мэдээлэл гараад буй. Учир нь өөрийн фракцын залуучуудаасаа сонгон, орондоо нэр дэвшүүлэх сонирхол түүнд байгаа аж. Одоогоор Засаг солигдоод, “завгүй” байгаа учраас энэ асуудлыг түр хойш тавиад буй гэнэ.
Тус тойрогт МАН-аас Д.Сумъяабазараас гадна Н.Учрал, П.Анужин нар ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Харин тэдний араас МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар өндөр санал авсан юм. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуульд “Та бидний эвсэл”-ээс Э.Батшугар нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. Түүний хувьд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд мөн нэр дэвшээд, ялагдал хүлээсэн билээ. Түүнээс хойш олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй, “нуугдмал” байгаа бөгөөд нөхөн сонгуульд бэлтгэж буй гэх мэдээлэл бий.
МАХН-ын дарга Н.Энхбаярын бэлдсэн “Та бидний эвсэл” өнгөрсөн сонгуульд нэлээд идэвхтэй оролцсон. Тус эвслээс Э.Батшугар, М.Тулга, М.Наранбаатар нар нэр дэвшигчдийн эхний аравт багтсан байдаг. Харин М.Наранбаатарын хувьд сонгуулиас хойш МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар томилогдсон билээ.
Мөн тус тойрогт бие дааж нэр дэвшсэн С.Мөнхчулуун хүчтэй өрсөлдөгчийн нэг. Тэрбээр нийслэлийн МАН дотроо “сөрөг хүчин” болж, улмаар намаасаа хүртэл гарсан билээ. Учир нь хотын даргыг сонгох үеэр нам дотроосоо өөрийнхөө нэрийг дэвшүүлж, олонхийн санал авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “ивээлд” багтаж чадаагүй юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-аас улс төрийн гараагаа эхэлж, УИХ-ын сонгуульд нэр дэвших хүртлээ явсан гэхээр түүнд том амбиц байгаа нь лавтай. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгуульд дахин нэр дэвших магадлал өндөр.
Тус тойрогт Ардчилсан намаас ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай, Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч Г.Очирбат, П.Цэцэгмаа нар мөн өрсөлдсөн. Тэгэхээр нөхөн сонгуульд О.Магнай, Г.Очирбат нарын аль нэг нь эсвэл Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэгт илүү хүчтэй өрсөлдөгч болохуйц хэн нэгнийг “сойх” биз.
Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Магнай УИХ-ын сонгуулиас хойш сураг алдарсан билээ. Түүний хувьд намын дотоод асуудлын талаар байр сууриа илэрхийлэх сонирхолгүй байгаа аж. Магадгүй намын хэл амнаас холдож байгаад, цаагуураа нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хийж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ардчилсан намын залуучууд нөхөн сонгуульд Г.Очирбатыг нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа гэх мэдээлэл бий. Учир нь О.Магнайг бодоход өмнөх сонгуулиар иргэдээс илүү санал авсан, улс төрд хүч түрэн орж ирж байгаа залуу хэмээн үнэлсэн аж. Түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч дэмжиж байгаа сурагтай.
Гэхдээ өнөөдрийн байдлаар Ардчилсан нам нөхөн сонгууль манатай байна. Учир нь намын тамгаа булаацалдаж, намын гишүүд хэд хэд хуваагдаад байгаа юм. Тэдэнд юун түрүүнд намын даргын сунгаагаа зохион байгуулах, дараа нь Ерөнхийлөгч болон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах ажил бий.
Энэ удаагийн нөхөн сонгуульд намууд дангаараа оролцох боломжгүй. Тэгэхээр эвсэж орсон намууд хуулийн дагуу нэр дэвшигчээ тодруулаад СЕХ-нд бүртгүүлнэ гэсэн үг юм. УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоногийн хугацаатай юм. Тэгэхээр тавдугаар сарын 19-нөөс Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ гэж бодоход наад тал нь гуравдугаар сараас сонгуулийн ажиллагаа “далд” хэлбэрээр эхлэх бололтой.
| Д.Сумъяабазарын оронд ХЭН УИХ-ын гишүүн болох вэ |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |