Татвар төлөгчдийн 50 сая төгрөгөөр УИХ-ын гишүүд ганцхан өдрийн дотор тансаглаж орхижээ. Түүнийг нь Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлжсүйх” зочид буудлын орлого болгосон байна.
Түүгээр ч зогсохгүй төсвийн хөрөнгөөр төрийн айлчлал хийж, хамгийн их тансагласан түшээдээр мөн л УИХ-ын гишүүн, Соёл спорт, залуучуудын сайд Ч.Номин тодров. Уг нь Монголын төр Ч.Номин сайдад өргүй л байлтай. Гэтэл МАН-ынхан Ч.Номинг мөн ч өндөрт өргөмжилж, улс төрд улаан цээжээрээ хамгаалж байна даа. Уг нь дөрвөн жилийн өмнө Ч.Номин хувьдаа бизнестэй урлагийнхныг баздаг “пи-ар” менежер төдий байлаа. Углааштай эмэгтэйг өвлийн хүйтэнд халааттай гаргасан гэх дуулианаар улс төр бужигнаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрдэхэд түүнийг Соёлын сайдаар томилсноор улс төрд тасралтгүй крандаж өнөөдрийг хүргэсэн. Нэг ёсондоо МАН-ын мандуулдаг ээлжит эрх дархтай эмэгтэйгээр Ч.Номин тодорч эхэлсэн гэсэн үг.
(1).jpg)
Төрийн сүлдэнд тангараг өргөхдөө “дөрвөн хөллөж” төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байсан туршлагагүйгээ баталсан Ч.Номинг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа багтааснаасаа хойш хир халдаахгүй улс төрд өргөж, байдгаа барьсан гэхэд хилсдэхгүй.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн чихнээс хамгийн их хонх уясан сайд нь Ч.Номин байлаа. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт халаа сэлгээ олон удаа хийгдсэн ч сайдын суудлаас буугаагүй тогтож үлдсэн цөөн хэдэн хүний нэг нь Ч.Номин болж таарав. Түүгээр ч зогсохгүй Сонгинохайрханы тойргийг УИХ-ын гишүүн асан П.Анужингаас Ч.Номинд “зээлдүүлж”, парламентад сонгогдох замыг нь засаж өгсөн удаатай.
Цаашлаад УИХ-ын гишүүн болмогц нь дахин “давхар дээл”-тэй сайдаар Засгийн газартаа “залж” төрийн уулзалт, цуглааныг түүний хамаарал бүхий зочид буудалд тасралтгүй явуулах уламжлал тогтоож байгаа нь ч нууц биш юм. Тиймдээ ч улс төрд түүнтэй холбоотой дуулиан шуугиан дэгдсэн ч нүдээ аниж, чихээ бөглөөд чимээгүй болчихдог болоод удаж байна. Энэ удаад ч түүнтэй холбоотой дуулианыг дарах дараагийн технологи хэрэгжиж эхэлсэн гэдэг яриа ч олны дунд гарчээ.
Уг нь Соёлын сайд Ч.Номин УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ л улс төрийн карьеараа дуусгах болзлоо хангачихсан байв. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлэхээс өмнө Засгийн газрын гишүүний тайланг сэтгүүлийн хувьдаа хэвлүүлж, тараасан удаатай. Энэ талаар Ч.Номин сайд “Бид Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлаа салбартаа болон иргэддээ таниулах хүрээнд ажилтан, албан хаагчдадаа мэдээлэл болгох хүрээнд өгсөн. Нөгөө талаар манай харьяа байгууллагуудад цөөн тоогоор очсон. Түүнээс биш тодорхой тусгайлан нэг дүүрэгт тайлан сэтгүүл тараасан зүйл байхгүй. Нөгөө талаар сошиал хөгжсөн энэ үед 1000 хүрэхгүй сэтгүүл тараагаад сонгуульд оролцдог зүйл ч байхгүй” гэсэн тайлбар өгөөд асуудлыг тэр дор нь намжааж байв. Түүний дараахан УИХ-ын гишүүн болмогцоо мөн л Тэрэлж зочид буудалдаа төрийн албаны хүлээн авалт зохион байгуулсан гэх дуулиан дэгдэж байлаа. Ингэхдээ уг арга хэмжээг өөрийн хөрөнгөөрөө зохион байгуулсан хэмээн хэвлэлийнхэнд яриа өгч зогссон.
.jpeg)
Харин эл үйлдэл нь хууль зөрчсөн хариуцлагагүй гэдгийг хуульчид сануулсан удаатай. Энэ талаар хуульч П.Эрхэмбаяр “Соёлын сайдын бүрэн эрхийн хүрээнд ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Соёлын яам хариуцаж хийнэ. Аливаа арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой зардал, мөнгийг улсын төсөвт аль хэдийнэ суулгачихсан байж таарна. Соёлын сайд Ч.Номин хувийн ажлаа хийж, хувийн бизнесээ өргөжүүлж байгаа бол хувиасаа мөнгө гаргах эсэх нь тухайн хүний асуудал мөн. Гэтэл Соёлын сайд Соёлын яамны ажлыг хувийнхаа мөнгөөр ивээн тэтгэсэн гэдэгт эргэлзэж байна. "Төрийн ажлыг хувийнхаа амралтын газар явууллаа” гэдэг хэл ам гарахаар нь хувиасаа төлбөрийг нь төлсөн байж мэднэ. Төрийн болон нийтийн албан тушаалтанд ашиг сонирхлын тухай хуульд заасан эрх үүргийн хэм хэмжээг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Төрийн ажлыг хувиасаа санхүүжүүлсэн гэх Соёлын сайд Ч.Номинг АТГ-аас шалгах ёстой” хэмээж байсан.
Ийн Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номингийн саар түүхийг жагсаавал багагүй урт жагсаалт гарна. Гагцхүү эрх баригч намынхан нэгэнт мандуулахаар тодруулсан бол юу ч байсан чихээ бөгөлж, нүдээ аниад өнгөрөөх нь улс төрд бичигдээгүй дүрэм байсаар ирсэн. Түүний тод бишээ нь Ч.Номин бололтой.
Өнгөрсөн хугацаанд МАН энэ технологиороо Т.Ганди, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гэдэг лавтай гурван эмэгтэйг “мандуулсан” байна. Тус бүрийг нь 3-4 удаа төрийн түшээ болгож, хоёр удаа сайдаар залж, мөн хоёр удаа Байнгын хороог даргалуулсан. Олон эмэгтэй төр түшилцэж байсан ч олон нийтийн ой тойнд энэ гурав л илүү тод үлдсэн гэхээр МАН-ын “мандуулах” технологи чухамдаа энэ юм. Тэдний араас энэ парламентын түүхэнд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар тодрох нь тодорхой болж байна.
| МАН-ЫНХНЫ МАНДУУЛЖ, ЭРХЛҮҮЛСЭН ЭЭЛЖИТ ХАТАГТАЙ Ч.НОМИНГИЙН ТАНСАГЛАЛ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |