МАН сүүлийн найман жил дангаараа засгийн эрх барьж, угсраа гурван удаагийн сонгуульд ялалт байгууллаа. Ард түмэн Ардын намд итгэсэн ч ахмад гишүүдийг нь төрхөмд нь буцаах шийдвэрээ аль хэдийнээ гаргачихсан. Харамсалтай нь ард түмэн хүсээгүй атал албан тушаал амладаг Ардын намынхан хууччуулаасаа салж чадахгүй л байна.
Аль анхны парламент бүрдэж байхад гишүүнээр сууж байсан хууччуулаа Элчин сайдад илгээж, эсвэл Төрийн ордны хаа нэгтэй зөвлөх, Төрийн өмчит компаниудын захирлаар сольж суухад тэдний албан тушаалтай чацуу шинэ үеийнхэн парламентад гишүүн болоод ороод ирлээ. Нэг ёсондоо Ардын намын хууччуул шинэ үед зайгаа тавьж, дараагийн үеэ улс төрд бэлтгэн гарах ёстой байтал сандал суудал, албан тушаалтайгаа зууралдсаар байгаагийн тод жишээг энэ парламентын төрийн томилгооноос бэлхэнээ харж болохоор байна.
.jpg)
Монголын төрд 30 орчим жил эрхэлсэн түүний хувьд түшээдийн суудалд тухлах хугацаа нь чамлагдахааргүй баймаар. Гэвч намаасаа албан тушаал авах тохироонд хүрчихсэн, албан томилолт аваад нисэх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Төв аймгаас төрийн түшээгээр зургаан удаа сонгогдож, тэр зууртаа Гадаад хэргийн сайд, Монгол Улсын сайд, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, давхар дээл гурвантаа хөдөрсөн нэгэн. Төрийн ордон бол түүний хувьд төрсөн гэр шиг нь болсон гэхэд буруудахгүй. Ингэж харвал, хэрвээ Н.Энхболд насаа бодсон бол, төрд зүтгэсэн жилүүдээ бодсон бол албан тушаалаас татгалзах хугацаа хэдийнээ болчихсон нэгэн гэсэн үг.
Түүний араас УИХ-ын дарга асан Г.Занданшатар төрөөс авлагатай мэтээр даагаа нэхэж явна. Н.Энхболдоос насаараа арай залуухан ч төрд суусан он цаг хугацаагаараа түүнээс нэг их хол зөрөхөөргүй намтартай.
Төрийн гурван өндөрлөгийн нэгээр хоёр парламент дамнан суусан ч түшээдийн суудал, төрийн ажлаас буцсангүй дээ. Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг гардаж хийсэн хүний нэг хэдий ч өөрөө түүндээ бүдэрчихсэн тоогүй түүхтэй болов. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй анхны парламентыг сонгох сонгуульд УИХ-ын I тойргоос нэр дэвшсэн ч сонгогдож чадалгүй хаалганы гадна үлдсэн. Мэдээж Ардын намынхан ахмадуудааса салж чаддаггүйгээс хойш Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилж, Я.Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингэснээр нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр хуучин гишүүддээ арын албаа даатгаж орхилоо.

Өнгөрсөн парламентын хугацаанд МАН-ын эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн ажилд гол үүрэг хүлээсэн гишүүдийн нэг гэдгээрээ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн албан тушаалтай үлдлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан түүнийг МАН тогоотой өрөмнөөс хоосон үлдээсэнгүй. Түүнийг УИХ-ын Тамгын газарт Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулахаар болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлээд байгаа.
Түүний хувьд мөн л төрд тасралтгүй 30 орчим сууж байгаа гишүүдийн нэг. Анх сумын Засаг даргаас төрийн албаны гараагаа эхлүүлсэн тэрбээр УИХ-ын гишүүнээр хоёр удаа суухдаа МАН-ын бүлгийн даргыг тасралтгүй долоон жил хийсэн. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хар түүхтэй ч уснаас хуурай гарч чадсан нэгэн. Тодруулбал, Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг авлига өгсөн иргэн нь илчлэн, АТГ-т хандсан байдаг. Тэрбээр авлига авсныхаа дараа тухайн иргэнд олон төрлөөр дарамт үзүүлж байсан гэх мэдээлэл ч бий. Уг баримтыг ил болгож, АТГ-т хандсан иргэн Д.Тогтохсүрэнтэй хамт Өвөрхангай аймгийн тухайн үеийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Ерөнхий санхүүч Ч.Болормаа нар оролцсон болохыг баримтаар хавсаргаж өгсөн байдаг. Энэхүү авлигын хэрэг нь 2016 онд Өвөрхангай аймагт зарлагдсан сургууль, цэцэрлэгийн тендертэй холбоотой байсан гэх.
Энэ талаараа Д.Тогтохсүрэн “Хэн нэг иргэнээс АТГ-т надтай холбоотой мэдээлэл хүргүүлээгүй гэсэн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй” гэх тайлбарыг хэвлэлд өгч байжээ. Гэвч АТГ-аас түүнийг шалгаж байгаагаа мэдээлсээр он дамжиж, хэрэг нь сүүлдээ замхарсан юм.
| АРД ТҮМЭН ХҮСЭЭГҮЙ Ч АРДЫН НАМЫНХАН АЛБАН ТУШААЛ БЭЛЭГЛЭСЭН ХУУЧЧУУЛ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |