Хатан Туулын ус хоёрхон хоногийн бороонд үерийн аюултай түвшин даван үерлэж, эргээс нь хэдхэн метр зайтай тулгаж барьсан хаус, орон сууцнуудыг ус туулж, голын гольдиролыг өөрчилсөн авто зам, гүүрийг нь “урсгаж” орхив. Өөрөөр, Туул голын үер үе үеийн газрын наймаачдын үнэн төрхийг ил болголоо.
Төрийн томчууд, нэр бүхий албан тушаалтнуудын газрын наймаа тэр дундаа хууль бус газар олголт 2000-аад оноос эхэлсэн гэдэг. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар ТЭЦ-4, Гачуурт, Найрамдал, Ар гүнт, Хүй долоо худаг, Нисэх, Яармагийн байршилд, Туул, Сэлбэг, Улиастай, Дунд голын хориглох бүсэд хууль, тогтоомж зөрчиж газар олгосон байдаг. Тухайлбал, 2000 оноос хойш хотын дарга нар, нэр бүхий албан тушаалтнууд Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голын онцгой болон энгийн бүсэд 32,203 газар хууль бүсээр олгосон. Үүнд, усны хамгаалалттай бүсэд 5801, энгийн хамгаалалтын бүсэд 26408, усан сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд 3324 газар олгожээ. Харин хууль, тогтоомж зөрчиж олгосон энэ газруудад хаус хороолол барьж, бетон ширэнгэ болгосон нь өдгөө гол ус үерлэж, нийслэл үерт автах гол эрсдэл болж байгааг албан эх сурвалжууд, шинжээч, судлаачид онцолдог. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт Туул гол үерлэх гол шалтгаан болж, голын гольдиролыг өөрчилсөн хаус, хорооллын эздэд хууль бусаар газар олгосон газрын наймаа гол буруутнуудыг онцлон хүргэе.
Нийслэлийн газар олголт 2000 оны эхээр буюу УИХ-ын дарга асан М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үеэс эхэлсэн гэх нь бий. М.Энхболд 1999-2005 оныг дуустал хотын дарга хийхдээ газрын наймааг ид цэцэглүүлсэн гэх. Өөрөөр хэлбэл, түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд Улаанбаатар хотын орчимд ний 7374 газар олгох шийдвэр гарч байсан баримт бий. Түүний газрын сүлжээ “Мон-Уран” ХХК-ийн Ерөнхий захирал УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгээс эхлэлтэй. Тодруулбал, М.Энхболдын жолоочоор ажиллаж эхэлснээс хойш Монголын тэргүүн баячуудын нэг болтлоо хөрөнгөжсөн Б.Наранхүү 2000 онд М.Энхболдын гарын үсэгтэй шийдвэрээр нийслэлд 50 га газар авч, газрын наймаагаа эхлүүлсэн гэдэг. Угтаа бол анх авсан 50 га газраа Улаанбаатар хотын аль ашигтай байрлалд авч, улс төр, бизнесийн салбарын толгой баячуудад зарснаар өнөөдрийн том хороолол хотхонуудыг цогцлоосон байдаг.
(1).jpg)
УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран” ХХК-ийн Ерөнхйи захирал Б.Наранхүү хотын дарга асан М.Энхболдоор цохуулж авсан 50 га газраараа газрын наймааны эхлэлээ тавьсан. Тухайлбал, нийслэлийн цэвэр усны хамгаалалтын газарт хууль зөрчин батлуулж авсан газартаа үнэтэй хаус, хороолол барьж зарчихаад дахин хотын дарга асан Ц.Батбаяр, Т.Билэгт нараас 155 га газар авчээ. Мөн 2010 онд тухайн үеийн хотын дарга байсан Г.Мөнхбаяраар захирамж гаргуулж, "Инвекс" ХХК-ийнхаа 155 га газрыг "Дүнжингарав" ХХК-даа шилжүүлсэн байдаг. Ингэснээр 155 га газраа "Дүнжингарав" ХХК-ийнхаа 13 охин компаниар дамжуулан эзэмшдэг. Тухайн газрыг 0.07 га-гаар тооцвол 2225 айлын газар буюу Дүнжингарав захаас Амгалангийн гүүр хүртэл газрыг бүхэлд нь эзэмшдэг байна. Түүнчлэн тухайн бүсэд барьж буй сургууль, цэцэрлэг олон жил ашиглалтад орохгүй удаж байгаа нь мөн Б.Наранхүүтэй холбоотой гэдэг. Тэрбээр өөрийнхөө эзэмшдэг газраар дулааны шугам, сүлжээ татуулахгүй хэмээн томордог учир олон хүүхэд сургууль, цэцэрлэгт явж чаддаггүйд хүрдэг тухай УИХ-ын гишүүд хүртэл ярьж байв.
Мөн Б.Наранхүү хууль, хяналтын хурандаа, генералуудтай үгсэж, "Суруга Монгол"-ын 10 га газарт эзэн суусан. Хүүхдийн паркийн хашаан доторх 10 га газар, Өвөр гүнтийн 11.6 га газрын мод, устай нь хашсан гээд Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй, үнэ цэнтэй газар бүхнийг нүхэлж, газрын наймааг цэцэглүүлсэн хүн нь “Мон-Уран” Б.Наранхүү болохыг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” сурвалжилж, “Эргэлт” сэтгүүлийн III дугаарт дэлгэрэнгүй гаргасан билээ.
.jpg)
Улаанбаатарыг хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ болгож хувиргасан гол буруутнуудын нэг нь хотын дарга асан Г.Мөнхбаяр. Тэрбээр 2000 оноос хойш Ардын намаас албан тушаалын “аагтай” болгоныг авч, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, Хотын ерөнхий менежер, НИТХ-ын дарга, Хотын дарга, Барилга, хот байгуулалтын сайд гэх мэтээр даргын суудал дамжиж заларсан түүхтэй нэгэн. Харин Г.Мөнхбаяр хотын даргаар ажиллаж байх бүрэн эрхийнхээ хугацаанд газартай холбоотой 1679 шийдвэр гаргасан байдаг бөгөөд хувьдаа “хумслахаа” ч мартаагүй. Тухайлбал, хотын дарга асан Г.Мөнхбаяр өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан нийслэлийн газраас 14.5 га газар хувьдаа авсан талаар манай сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” сурвалжилж, ил болгож байсан. Ингэхдээ тэрбээр газрын асуудлаа төрсөн дүү Г.Мөнхбал руугаа шилжэүүлж, хувьдаа авсан газар дээрээ 1800 айлын, 319 тэрбум төгрөгийн "Элеганс" нэртэй хороолол барьж эхэлсэн бөгөөд урьдчилсан захиалгаараа нэг айлын орон сууцийг дунджаар 71.3 ам метр талбайтай, нэг метрийг нь 2.5 сая төгрөгөөр буюу 180 орчим сая төгрөгөөр худалдаалж байв. Харин Г.Мөнхбаярын хувьд өдгөө Монгол Улсаас Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа нэгэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ хугацаанд 1888 шийдвэр гаргаж газар олгосон байдаг. Тэрбээр газар олголтын шийдвэрээрээ М.Энхболдын араас шил дарж орох хоёр дахь хамгийн их газар олгосон хотын дарга. Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 онд хотын дарга Ц.Батбаяраас “Сонор рекордс” ХХК-ийнхаа нэр дээр 1.0 га газар авсан. Дараа нь 2011 онд Хотын дарга Г.Мөнхбаяраас нэмж 1.0 га газар авч, нийт 2.0 га газартай болсон. Ингээд Э.Бат-Үүл 2011 оны сүүлчээс “Сонор рекордс” ХХК-ийнхаа 2.0 га газар дээр “Эрдэнийн төгөл” гэх тансаг зэрэглэлийн 32 айлын хаус хотхон барьж эхэлсэн. Төд удалгүй буюу 2012 оны наймдугаар сард Э.Бат-Үүл өөрөө хотын дарга болж, “Эрдэнийн төгөл” хотхон нь ч гэрлийн хурдаар баригдаж дууссан түүхтэй.
Мөн хотын дарга Х.Нямбаатарын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх нь тодорхойгүй маш том эдлэн газар байна. Би дрон нисгэж үзлээ. Туул голын эрэг дээр арал бий болгочихсон, тэндээ амьдарцгааж байна” хэмээн зарлаж, “эрэн сурвалжилсан” газрыг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа буюу 2014 оны зургадугаар сарын 23-ны шийдвэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газраас 3.3 га газрыг “Хан талст” ХХК-д ашиглуулахаар газар ашиглуулах зөвшөөрөл гаргаж, улмаар тухайн үеийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхтэй “Газар ашиглуулахаар гэрээ”-г байгуулснаар туулын эрэг дээр арал бий болгох ажил эхэлжээ.

Өдгөө Шадар сайдаар ажиллаж байгаа С.Амарсайхан 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2019 онд 33 дахь хотын даргаар сонгогдож ажилласан түүхтэй. Тэрбээр 1.3 жилийн хугацаанд тус албан тушаалд суусан ч бүрэн эрхийнхээ хугацаанд 919 газар олгосон байдаг. Тухайлбал, хотын дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоход түүний зөвхөн амины орон сууцны зориулалтаар олгосон газрыг ил болгож байв. Харин Шадар сайд С.Амарсайхан болон түүний ах дүү нар нийлээд 3230 айлын хашааны газартай тэнцэх 226 га газар эзэмшдэг. Уг газарт нийслэлийн усны хамгаалалттай газар ч багтаж байгаа юм.

| ТУУЛ ГОЛЫН ҮЕР ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧДЫН ҮНЭН ТӨРХИЙГ ИЛ БОЛГОЛОО |
|
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өвлийн олимпын баг тамирчдыг хүлээн авч уулзав
2026-01-08 14:43:37
Мөсөн авиралтын тамирчид дэлхийн цомын цуврал тэмцээнийг зорив
2026-01-08 11:44:41
Чөлөөт бөх, сонгомол барилдааны улсын аварга эхэллээ
2026-01-08 10:31:49
Холимог тулаанчид "Лужоу 2026" Азийн аваргыг зорилоо
2026-01-08 10:25:04
Х.НЭРГҮЙ: Багийн гишүүд бие биеэ ойлгож байж л амжилт гаргана
2026-01-08 07:00:00
СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
2026-01-08 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-01-08 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-01-08 07:00:00
“ХОРИХ АНГИЙНХАН ТУРААЛААР НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙГ ХӨНЖИЛД НЬ БООГООД АВААД ГАРДАГ БАЙСАН”
2026-01-08 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-01-08 07:00:00
ИХ ТАЙГЫН ЭЗЭН
2026-01-08 07:00:00
"Задлаагүй захиа" кино бүх театрын дэлгэцнээ энэ сарын 15-наас гарна
2026-01-07 17:30:04
НЭРТ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, ШҮҮМЖЛЭГЧ П.БАТХУЯГ АГСНЫ ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖЭЭС
2026-01-07 16:40:00
Э.Энхсайханд "Милан-Кортина 2026" өвлийн олимпын эрх авах боломж бий
2026-01-07 11:00:25
Олимпын аварга Машүү Бейкерын сургалт Увс аймагт эхэллээ
2026-01-07 09:59:39
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
2026-01-07 09:57:30
Чөлөөт бөхийн улсын аварга маргааш эхэлнэ
2026-01-07 09:46:08
Дасгалжуулагчийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2026-01-07 09:39:01
ЭСРЭГ ДҮРИЙН РИНГИН ДЭЭР ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ
2026-01-07 08:42:27
Э.ЭНХЖИН: Муайтай-гийн тулаан хийж сурна, болно, чадна гээд л их өөрийгөө зоригжуулдаг байсан
2026-01-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-01-07 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-01-07 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-01-07 07:00:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙСАН НОЦТОЙ БАРИМТ
2026-01-07 07:00:00
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА
2026-01-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |