2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авсан. Улмаар УИХ Засгийн газарт төсвийг буцаах тогтоолын төсөл өргөн мэдүүлээд буй. Тэгвэл хуульч Б.Гүнбилэгээс уг асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-УИХ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газарт буцаалаа. Анх удаа үүсэж байгаа ийм нөхцөл байдал дээр хууль зүйн зөв гаргалгаа нь юу байх вэ. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах байсан. Гэтэл төсвөө Засгийн газарт буцаачихлаа. Ингэж болох юм уу?
-Улсын Их Хурал хуралдааны дэгээ өөрөө тогтоодог. Тийм учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаас үүдэн гарах үр дагаварыг энэ нөхцөл байдалд яаж шийдэх вэ, гэдгээ Дэгийн хууль батлаж шийдэх ёстой. Дэгийн хуулиар явуулах боломжтой ч, хугацаа байхгүй болчихоод байна. Дагаад аймаг, нийслэл, сум гээд төрийн анхан шатны нэгж байгууллага хуульд заасан хугацаандаа орон нутгийн төсөв батлах харилцаанд хүндрэлүүд учирна. Тийм учраас одоо дахиад Дэгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж тодорхой цагалбартай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан үед баримтлах зохицуулалтаа хуульчлах ёстой. Харин энийг тогтоолоор зохицуулж, Засагт үүрэг өгөөд нэмэр байхгүй. Хуулиар зохицуулсан харилцааг өөр нөхцөл байдалд УИХ-ын тогтоолоор зохицуулж болохгүй.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЭРХ БАРИГЧ НАМЫН НОХОЙД БАРЬДАГ МОД ШИГ БОЛЧИХСОН
-Хэрвээ УИХ Засгийн газарт төсвөө буцаагаагүй бол 2025 оны төсөв Үндсэн хуулийн цэц дээр очоод унах нөхцөл бүрдэх байсан уу?
-Цэц өөрөө их дур зоргын байгууллага болчихоод байгаа юм. Учир нь хууль нь тодорхойгүй. Жишээ нь, Хэнтий, Булган хоёр ойролцоо хүн амтай, байгалийн тогтоц ижил. Улаанбаатараас алслагдсан зай нь бараг адил байхад яагаад Хэнтийд бусад аймгаас их төсөв суулгаюм бэ гээд Цэц рүү хандахад "Улсын төсөв батлах үйл ажиллагаа бол УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал" тул Цэц маргаан үүсгэхгүй гэдэг. Гэтэл "УИХ-ын тойрог бүрт 250 сая төгрөг суулгасан нь Үндсэн хуулийн бус" гэж иргэдийг хандахаар маргаан үүсгээд шийдчихдэг. Цэц ингэж л их үзэмж хардаг. Ийм байгууллага учир тогтоож буй жишгээс нь яг ийм тийм гээд хэлэх, зөвлөхөд хэцүү юм. Ер нь бол бусад улс орны Үндсэн хуулийн шүүхүүд Үндсэн хуулийнхаа эдийн засгийн зохицуулалтыг тайлбарладаг. Манайх гэж нэг баларсан, хардагдсан, зарим үед эрх баригчдынхаа нохойд барьдаг мод болсон газартай болчихоод байгаа юм. Цэцийн хуулийг анхаарч, янзлах ёстой гэж яриад их удаж байна. Түрүүчийн парламент нэг оролдох гэж үзээд буруу юм бичиж орж ирээд, тэрнийг нь тайлбарлаж өгөхөд ашгүй ойлгож батлахаа больсон.
ТӨСӨВ БАТЛУУЛАХ ЧИНЬ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮНДСЭН АЖИЛ НЬ БАЙМААР. ГЭТЭЛ “НАМАЙГ БАЙХГҮЙ ХОЙГУУР ТА НАР ИНГЭЛЭЭ” ГЭЖ НАМЫНХНАА ЗАГНАХААС ХЭТРЭХГҮЙ ЮМ
-Төсвөө баталж чадахгүй нөхцөл байдал үүсгэж байна. Үүнээс болоод УИХ чадамжгүй байна гэх шүүмжлэл ч олны дунд бий. Алдаа нь хаана байна вэ?
-Анх оруулж ирэхдээ л хүн чанаргүй, хүнээ бодоогүй, тодорхойгүй, үр ашиггүй төсөв оруулж ирсэн. УИХ үүн дээр анхны хэлэлцүүлгээс эхлээд хариуцлагатай хандах ёстой байсан. Ганц нэг гишүүн анх наймдугаар сараас л үзээд байсан, дараа нь Д.Энхтүвшин, Ж.Баярмаа гээд гишүүд олж хараад нийгмээрээ ийм төсөвтэй байж болохгүй гэдгийг сая ухаарлаа. Ерөнхийлөгч нийгмээ мэдэрлээ. Засгийн газрын оруулж ирсэн алдаатай төсвийг шүүх ажлаа ямар ч байсан УИХ амжилттай хийлээ. Гэхдээ хожуу хийсэн. Миний харж байгаагаар спикер жаахан шинэдээд байна, бас мэдлэг, ур чадвар нь сулдаад байна. Намын даргынхаа хэлснийг хийдэг УИХ-ын дарга гэж ойлгоод, зохицуулах гээд үзсэн нь буруудсан. УИХ чинь Засгийнхаа дээр байдаг гэдгийг ойлгож, зангарагтай ажилласангүй. Энэ хожуудал нь их хортой. Гэхдээ ямар ч байсан тавиад туучихсангүй.
-Оноос өмнө төсвөө баталж амжихгүй бол ямар эрсдэлд орох вэ?
-Батлах байлгүй дээ. Эрх биш тийм болчимгүй юм гарахгүй байх. Гол нь Засгийн зүгээс цаг байхгүй гэж шахаж байгаад анх оруулсан төсвөө дахин батлуулах зорилго байна уу, гэж хардаж байна. Энэнд нь хууртаж болохгүй. УИХ одоо зоримог зөв байхгүй бол төрийн эрх барих дээд байгууллагынхаа утгыг алдана. Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан юм чинь Ерөнхийлөгч дахиад ч хориг тавьж болно. Зөв зүйлд зөв л байх хэрэгтэй.
-Цаашид процесс яаж үргэлжлэх вэ. Хууль зүйн талаасаа гарц гаргалаа байна уу?
-Яах юу байхав. Түрүүн хэлсэнчлэн УИХ-д хууль тогтоох, өөрийнхөө дэгийг тогтоох онцгой бүрэн эрх нь байна. Шинэ зохицуулалт хийх, өөрчлөх бол түүнийгээ хий. Бүр хэцүүдээд, ур чадвар нь хүрэхгүй, амжихгүй байгаа бол нэн шаардлагатай, жишээ нь цалин хөлс, бусад төрөөс маргаангүйгээр гаргадаг зардал, хөрөнгө оруулалтаа эхлээд баталчих. Дараа нь тэр шинээр сэдээд, маргаад байгаа, өмнө байгаагүй юмнуудаа чухалчлан хэлэлцээд батлаж болно.
Одоо эд нарт бүтэн сар байна шүү дээ. Бүтэлгүй, сэтгэлгүйг нь бол бид улсаараа харчихлаа. Засгийн газар УИХ-ыг маанагтуулаад, жижигхэн дээрэлхээд байгааг харлаа. Эс үйлдэл хийж, олигтой хөдлөхөөргүй нь анхнаасаа мэдрэгдээд байвал энэ Засгаа огцруулах хэрэгтэй. Хоног хугацаа алдаагүй дээрээ Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргаад, олонхи нь дэмжвэл 3,4-хөн хоногийн дотор асуудлыг шийдчихнэ. Тэгээд шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд нь ажлаа хийх хэрэгтэй. Манай энэ Ерөнхий сайд гадаадад маш олон хоног айлчилж байгаа гэсэн. Энэ нөхөр “зүгээр” биш шүү. Төсвөө батлуулах чинь энэ улсын Ерөнхий сайдын үндсэн ажил нь баймаар. Гэтэл “Намайг байхгүй хойгуур та нар ингэлээ” гэж намынхнаа загнахаас хэтрэхгүй юм. Төсөв баталж чадаагүйгээс болж ард түмэнд тулгарах эрсдэл тэр хүнд хамаагүй болчихоод байна шүү дээ. Арьсаа хамгаалах учраа олохгүй байгаа. Ийм Засгийн газраар шинээр төсөв хийлгэх үү. Ард түмний хүсээд байгаа төсвийг оруулж ирэх үү, гэдгийг УИХ одоо шийдэх хэрэгтэй. Улс төрийн хувьд Ерөнхийлөгч ч гэсэн санаа тавьж дуугарахгүй бол иргэд энэ төсөвт санаагаа их чилээж, төрд итгэх итгэл нь бүр дуусчихаад байх шиг байна.
| Б.ГҮНБИЛЭГ: ЗАСГИЙН ГАЗАР АНХНААСАА ХҮН ЧАНАРГҮЙ, ХҮНЭЭ БОДООГҮЙ, ТОДОРХОЙГҮЙ, ҮР АШИГГҮЙ ТӨСӨВ ОРУУЛЖ ИРСЭН |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |