УИХ-ын гишүүн Б.Бейсентэй цөөн хором ярилцлаа
-Баян-Өлгий аймгийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мөнгө авч группэд оруулдаг байсан авлигын хэрэг илэрсэн. Энэ хэрэгт таныг холбоотой гэдэг шүү дээ. Та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Баян-Өлгий аймгийн эмч нарын хахууль авсан хэрэгт би ямар ч холбоогүй. Сонгуулийн үе байсан болохоор зохиомлоор миний нэрийг оруулж, гүтгэх гэсэн хэрэг. Энэ хэргийг 2016 оны долдугаар сараас хойш шалгаж байгаа шүү дээ. Би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2012 онд томилогдсон. Ажлаа 2014 онд хүлээлгэж өгсөн байдаг юм. Намайг ажлаа өгснөөс хойш хоёр жилийн дараа болсон хэрэг.
-Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, тайлбар мэдүүлэг аваагүй гэж үү?
-УИХ-д нэр дэвшүүлэхгүйн тулд ийм хэрэгт холбогдуулж, нэр төрд халдсан юм. Худлаа мэдээлэл гарч, миний эсрэг зохиомлоор гүтгэлэг явсан учраас би хууль хяналтын байгууллагад хандаж, өргөдөл гомдол өгсөн. Би нэг удаа прокурорын байгууллагад очиж тайлбар өгсөн. Намайг нэг хүн цусны шинжилгээ авахдаа 100 мянган төгрөг авсан гэж гүтгэсэн байна лээ. Үүнээс өөрөөр намайг хууль хяналтын байгууллагаас шалгаагүй. Эмч нартай холбоотой авлигын хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм билээ.
-Танд АТГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна лээ?
-Тийм зүйл байхгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулдаг группийн хуралд 2014 оноос хойш суугаагүй. Цусны өвчтэй хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай болсон тул гадаад руу явсан. Тийм учраас хуралд суух боломж байгаагүй. Групп тогтооход эмнэлгийн дарга, орлогч хоёр нь хуралд суудаг юм.
-Таныг групп тогтоох хуралд сууж байх хугацаанд ямар зөрчил илэрч байсан юм бэ. Тийм зүйл байсан юм уу?
-Намайг эмнэлгийн дарга байхад гомдол тэмцэл гарч байгаагүй. Эмч нар авлигын хэрэгт холбогдож байгаагүй гэсэн үг. 2016 оноос л Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга, байцаагч эмч нар группийн хуралд сууж эхлэхдээ ийм хэрэг хийж эхэлсэн юм билээ.
-Танай бүлгийн гишүүд нэг намын дарангуйллыг эсэргүүцэж суулт зарласан. Энэ суулт хэр үр дүнтэй болсон бэ. Та суултын сүүлийн өдрүүдэд ирж үйл ажиллагаанд нь оролцсон шүү дээ?
-Бүлгийн гишүүд суу гэхээр нь суусан. Хоёр талын ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцээр хийсэн гэсэн. Ажлын хэсэгт нь Ц.Туваан нарын гурван гишүүн байгаа. Одоохондоо энэ талаар мэдээлэл авч амжаагүй байна. Ажлын хэсэг хуралдаж, зарим гишүүн нь хөдөө явсан учраас засварласан байна лээ. Иргэний бүртгэл мэдээлэл, Дээд шүүх зөв шийдвэр гаргаасай гэж бодож байна.
-Хаврын чуулган засварлах дөхөж байгаа. Та гишүүдийн хамт ямар ямар хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бэ?
-Би Нийгмийн даатгал, тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Яаж шийдэхийг нь мэдэхгүй байна. Заримдаа олонхоороо шийдчихээд байна шүү дээ. Энэ хаврын чуулганаар Эм, эмнэлгийн тухай хуулийг батлана.
-АН-ын бүлгийн тухайд “МАН үнэмлэхгүй олонх болсон учраас бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулж байна” гэж ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Зарим тохиолдол тийм зүйл бий. Энэ тал дээр бүлгийн гишүүдтэй байр суурь адилхан байна.
-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Баян-Өлгий аймгийн иргэдэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Сумын эмнэлэгт оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаа талаар албаныхан ярьж байна. Мөн сургуулийн орчинд хэрэглэх компьютер хангалт муу, сургуулиуд засвар хийх шаардлагатай байна. Сум, багийн эмийн сан хангалт маш муу байна лээ. Дээрээс нь орон нутагт өргөн хэрэглээний барааны үнэ нэг дахин нэмэгдсэн байна. Ажилгүйдэл ихсэж, иргэдийн нөхцөл байдал хүнд байна гэж хэлж болно. Түүнчлэн тойрогт ажиллахад онцгой, цагдаа, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч нарын урамшуулал, дайчилгааны хөлс зэрэг нь огт олгогдоогүй байна. Эдгээр асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Би хэд хэдэн энэ асуудлыг чуулганы үеэр хэлсэн байгаа.
| Б.БЕЙСЕН: Би нэг удаа прокурорын байгууллагад очиж тайлбар өгсөн |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |