• Өнөөдөр 2025-04-21

Багш мэргэжлээрээ ажиллаагүй 20 мянга орчим хүн байна

2024-09-18,   882

                  Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах зургаан багц арга хэмжээг танилцуулж, батлуулсан байна. Үүнд:

  • 2010 оноос хойш багшаар төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 19,998 хүн байна.
  • Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулж, багшийн туслахыг авч ажиллуулах ажлыг эрчимжүүлнэ.
  • Физик, хими, математик, англи хэл, технологи гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг 80-аас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг богино хугацаанд сургаж, багшаар ажиллуулна.
  • Багшийн сургалтын цагийн норм долоо хоногт 19 цаг байдаг. Энд хүрэхгүй байгаа зарим багшаар ижил төстэй хичээл заалгадаг болгоно.
  • Багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр түвшний оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулна.
  • Багш нарын хичээл, сургалтад цахим сургалтыг эрчимжүүлэх.

Багш мэргэжлээрээ ажиллаагүй 20 мянга орчим хүн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188