Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгмийн хүрээнд дуулиан шуугиантай олон үйл явдал өрнөлөө.
Засгийн газар 100 хоногийн тайлангаа танилцууллаа
Засгийн газар 100 хонож, тайлангаа танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдүүдийг долдугаар 1-нээс вакцинжуулах талаар мэдэгдэв. Мөн Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хугацааг сунгана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Цар тахлын нөлөө гүйцэт арилахгүй бол он дуустал хүүхдийн мөнгөний олголт, ус, цахилгааны төлбөрийг сунгана. Мөн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд багтсан ажлын байр хадгалах зээлийн хүртээмжийг сайжруулахын тулд нэг их наяд төгрөг нэмэхээр банкуудтай ярьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд арилжааны банкнаас гурван хувийн хүүтэй зээл олгож байгаагүй” хэмээсэн юм.
Түүнчлэн Засгийн газрын 100 хоногийн тайлан танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар маш ноцтой мэдэгдэл хийлээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Би 2016 оноос хойш С.Зориг агсны хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн хойноос хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдсөн хүмүүс захиалагчийг нь тогтоож чадаагүй хэрнэ, захиалгаар хүн хөнөөсөн гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. Иргэн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч хэмээн шалгасан. “Нотлогдож байгаа тул” гэсэн үгтэйгээр шалгаж эхэлсэн хэдий ч 20 хоногийн дараа "Нотлогдоогүй" гэсэн тайлбараар яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс ямар ч байцаалт аваагүй” гэлээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Үүн дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа. Мөн түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаад гаалиар ийм бараа оруулахгүй гэж хэлэх нь ёс зүйд нийцэхгүй” гэсэн юм.

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарласан. Тэд долоо хоногийн дараа өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллах бөгөөд гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг талбай дээр өлсгөсөн зарлаж байгаа гишүүдтэй уулзах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож байгаа талаараа мэдэгдсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдээлснээр шинээр байгуулагдсан Ажлын хэсэг СЕХ, АТГ, Улсын дээд шүүхийн Тамгын газар зэрэг газрын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгаж тогтоох тодорхой заалтууд гаргасан байна.
.jpg)
Амаржаад 40 хонож байсан эмэгтэй вакцин тариулсныхаа маргааш нас барсан хэрэг гарлаа. Энэ талаар талийгаач Ш-ийн охин Ш.Нандиндулам “Ээж минь тавдугаар сарын 9-ний өдөр вакцины цэг рүү “Төрсөн хүнд вакцин хийж болох эсэхийг асуугаад ирье. Халдвар авахаасаа өмнө эртхэн тариулчихсан нь зүгээр байх” гээд явсан юм. Очоод вакцин хийж байсан эмчээс нь “Төрөөд нэг сар болж байгаа хүн вакцин хийлгэж болох уу” гэж асуусан юм билээ. Эмч нь “Сар болчихсон бол болно. Вакцинаа хийлгэ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд вакцины нэгдүгээр тунгаа тариулаад гэртээ ирсэн. Вакцин тариулсан өдрөө хариу урвал илрээгүй, зүгээр байсан. Гэтэл маргааш орой нь гэнэт бурхан болчихлоо. Бидэнд маш хэцүү байна. Тавхан минутын өмнө дүүг минь хөхүүлээд, “Миний охин дүүгээ тэвэрч бай. Ээж нь гарч, нойл орчихоод ирье” гээд яваад эргэж ирсэнгүй” хэмээсэн ярьсан билээ. Талийгаачийн даралт ихэсдэг байсан бөгөөд вакцин тарих үед эмч нар даралтыг нь үзээгүй аж. Мөн урьдчилсан байдлаар талийгаач тархины цус харвалтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ.
Сурагчдын амралт эхэллээ
Сурагчдын зуны амралт эхэллээ. Энэ талаар БШУЯ-наас XII ангийн сурагчдын ЭЕШ болон хичээлийн хоцрогдлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “ЕБС-ийн бага, дунд, анхлах ангийн сурагчдын амралт албан ёсоор эхэллээ. Зургадугаар сарын 1-нээс багш нар амарна. 2020 оны хичээлийн жилд 40 хувь нь танхимаар хичээллэж, 60 хувь нь цахимаар хичээллэсэн. Үүнээс үүдэн хичээлийн хоцрогдол их үүссэн учир бид улсын шалгалт авахгүй. Гэхдээ дүн тавина. Дүн тавихдаа цахим хичээлийн үр дүн, танхимын хичээлийн үр дүн мөн хүүхдийн өөрийн идэвх, оролцоог үнэлж, шалгалтын дүнд дүйцүүлэн, тооцно" гэсэн юм.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаж 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар өнөөдөр батлан даалтад гарч, суллалаа. Тэднийг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутайд тооцож, гурван шатны шүүхээс ял оноогоод байгаа. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хуулийн дагуу задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл прокурорын уг дүгнэлтийг шүүх хурлаар хэлэлцэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргалаа. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр хүний гавьяат эмч цолыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, Вирусологийн лабораторийн эрхлэгч Б.Дармаа тэргүүтэй 21 хүн хүртлээ. Харин Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа, ХСҮТ-ийн сувилагч Д.Дуламсүрэн, ГССҮТ-ийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Р.Туяа, ХӨСҮТ-ийн сувилагч Б.Хандмаа тэргүүтэй таван сувилагч, зургаан эмч хүртлээ. Мөн Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхмүүд шагнуулсан юм.
(2).jpg)
| ТОЙМ: С.Зоригийн хэргийн захиалагчаар Э.Бат-Үүл “тодорч” УИХ-ын гишүүн С.Одонтуяа “гэмт хэрэгтэн” болж, ялтнуудыг суллав |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |