Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлын тойм мэдээллийг хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн хүрээнд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжгүй гэж үзлээ. Мөн коронавирусийн халдвараар өдөрт өвчилсөн хүний тоо 1000 давж, нас баралт нэмэгдлээ. Түүнчлэн Казакстан Улсын Алматы хотноо Азийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын эмэгтэй тамирчид долоон медаль хүртэж, багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүллээ. Эдгээр болон бусад онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр боллоо. Энэ хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжтой эсэхийг эцэслэн хэлэлцсэн юм. Хуралдаанаар “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж Үндсэн хуулийн Цэц үзжээ. Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших эрхгүй гэдэг агуулгыг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн байна. Энэ нь “Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд, Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө” гэсэн үг юм. Дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэнэ.

Өнгөрч буй долоо хоногийн эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барж, нийт 25 хүн аюулт өвчний улмаас амиа алдаад байсан юм. Харин долоо хоногийн дунд хэсэг буюу баасан гарагийн байдлаар нас барсан хүний тоо 37-д хүрлээ.
Өөрөөр хэлбэл, тав хоногийн хугацаанд 15 хүн ковидын халдварын улмаас нас барлаа.
Мөн үүнээс гадна өдөрт илрэх халдварын тохиолдол 1220-д хүрсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 19672 болоод байна.

Казакстан Улсын Алматы хотноо Азийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл өчигдөр болж, өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон манай улсын эмэгтэй тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө нэг хүрэл, нийт долоон медальтай хүртэж, 173 оноотой багийн дүнгээр түүхэндээ анх удаа тивээ тэргүүллээ. Тэгвэл манай тамирчдаас таван оноо дутуу авсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор гутгаар байрт шалгарлаа. Өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхлэх бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд буюу авто тээврийн хөдөлгөөний ачаалал бага үед заадас засвар буюу авто замын ан цав гагнах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох байгууллагад өгчээ.Энэ дагуу гүйцэтгэгч байгууллага болох Улаанбаатар зам засвар арчлалтын газрын 10 бригадаас бүрдсэн 130 ажилчин, найман инженер техникийн ажилтан зам засварын ажил хийж байна.
Мөн уг ажил дөрөвдүгээр сарын 25 хүртэл буюу хатуу хөл хорионы хугацаа дуусах хүртэл үргэлжлэх аж. Энэ бүтээн байгуулалтын ажил нь хөл хорионы хугацаанд хийгдэж байгаа бөгөөд иргэд талархалтхй хүлээж авч байгаа билээ.
.png)
Цахим сүлжээнд сүүлийн өдрүүдэд ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцсэн #MEtoo хөдөлгөөн өрнөж эхэллээ. Энэхүү хөдөлгөөнийг хуульч Р.Булгамаа, дуучин Д.Нарантуяа нар хамтран зохион байгуулж байна.
Мөн уг хөдөлгөөнд Хүний эрхийн комиссын гишүүн Д.Сүнжид, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар хамтран ажиллахаа мэдэгджээ. Мөн иргэний нийгмийн зарим байгууллагууд энэхүү хөдөлгөөнд нэгдэхээ мэдэгджээ.
Түүнчлэн цахимд олон эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлж, хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байна.
| ТОЙМ: Эмэгтэйчүүд эсэргүүцэж, тамирчид тэргүүлж, Ерөнхийлөгч “мултарч”, цар тахал айл бүрийн хаалга тогшлоо |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |