Төрийн ордонд төвхнөсөн улс төрийн өндөр албан тушаалтнууд хууль тогтоох дээд байгууллагад дөрвөн жил тухалсныхаа дүнг тавиулах гээд дуншиж байна. Олонх нь ирэх сонгуулиар горилох гээд хаврын чуулган ирцэндээ хүрэхгүй шахам хуралдаж, хөдөөг зорих томчууд цуваа өнгөрсөн өвлөөс тасарсангүй.
Сайндаа ч биш. Ам ташсан хэрээ 13 дахидаг гэгчээр дөрд тухалж, дөрвөн жил хууль тогтоох дээд байгууллагад ажилласныхаа үр дүнд УИХ-ын гишүүд түрүүвчээ “түнтийлгээд”, төрөөс тэрбумтан болтлоо “баяжаад” буух нь олонтаа.
Эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглах гэх мэт төрийн албанаас гардаг гэмт хэргүүдэд орооцолдоогүй, үүнийг ашиглаагүй хүн Саарал ордонд, улс төрд нэгээхэн ч үгүй гэхэд хилсдэхгүй. Адаглаад албан тушаалаа ашиглаж, ах дүү нараа төрийн албанд татдаг, төрийн албыг төрлийн алба болгосон жишээ ч олон бий. Түүнчлэн улс төрд толгой бизнесмэнүүд, түүний гар хөл бологсод олноороо сууж, өөрсдөдөө ашигтай хуулийн төслүүдийг “шургуулах” байдлаар шан хүртэх тогтолцоо ч үл далдаар үйлчилж ирсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Ард түмний хувьд өдрийн хоолны мөнгөө арай хийн өл залгуулж байгаа бол УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого тэрбумаар үнэлэгдэж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүд дүнгээ тавиулахад ойртож байгаа энэ цаг хугацаанд төр түмнийг төлөөлөх үүрэг хүлээсэн УИХ-ын хөрөнгө оруулгын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдснийг эргээд нэг санацгаая.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ ХАМГИЙН ИХ БУЮУ 18.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ

АТГ-аас газраас гаргасан УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг “М Си Эс”-ийн гэх тодотголтой Ц.Мөнх-Оргил тэргүүлж байна. Түүний хамгийн сүүлд буюу 2022 онд АТГ-т мэдүүлсэн нийт хөрөнгө орлого нь 18.9 тэрбум байна.
Түүний хөрөнгө орлого жилийн дотор 8.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тодруулбал, 2021 онд түүний нийт хөрөнгө 34.7 сая байсан бол 2022 онд 48.2 сая болж өссөн. Түүнчлэн гэр бүлийн орлого нь огцом нэмэгдсэн байна. Задалж үзвэл 2021 онд гэр бүлийн орлогоо 67 сая гэж мэдүүлж байсан бол 2022 онд 1.1 тэрбум төгрөг болж өсжээ. Мөн тэрбээр 2021 онд нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг амьны орон сууцтай хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд үнэлгээ нь нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэж, хоёр тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн дотоодын банк санхүүд байршуулсан хадгаламжийн хөрөнгө нь нэмэгдэж, 2021 онд 6.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 8.9 тэрбум болж, хоёр тэрбум төгрөгийн авлага нь 4.9 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэр Д.Бадамцэцэг нь “М Си Эс Монголиа” ХХК-ийн үндсэн долоон хувьцаа эзэмшигчийн нэг. Д.Бадамцэцэг “М Си Эс холдинг” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Энержи ресурс” компанийн IPO-г гаргалцсан том гавьяатай. Дээрээс нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Одтой дотно найзууд буюу нийслэлийн 23 дугаар сургуульд 10 жил хамт сурсан, цэрэгт явахдаа нэг ангид, бүр нэг салаанд хуваарилагдсан, хуучнаар ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд хамт суралцаж төгссөн гээд яг ижил намтартай. Чухамдаа тун дотно найзууд.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2015 оны ХОМ-тээ “М Си Эс Монголиа” ХХК-д 18 тэрбум төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Харин Ц.Мөнх-Оргил тэр даруйд нь тайлбар хийж “Манай эхнэр “М Си Эс холдинг” ХХК-аас “Гоёо” ХХК-ийг худалдаж авсан. Гэхдээ төлбөрийнхөө 25 хувийг бэлнээр төлж, 75 хувийг нь зээлээр авсан. Тэр өр миний ХОМ-д дурдагдсан. Гэхдээ “Гоёо” ХХК-ийн 75 хувийг “М Си Эс холдинг” ХХК-д буцаагаад өгчихсөн учраас ямар ч өр төлбөргүй болсон. Манай эхнэр “Гоёо” ХХК-ийн үлдсэн 25 хувийг эзэмшдэг” гэж тайлбарлаж байв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын араас УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18 тэрбум, Б.Дэлгэрсайхан 16 тэрбум, Ц.Цэрэнпунцаг 14 тэрбум С.Амарсайхан 14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлж хөрөнгө орлогоороо тэргүүлж байна.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ц.ЦЭРЭНПУНЦАГ ТЭРГҮҮТЭЙ 10 ГИШҮҮНИЙ ОРЛОГО ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ
(2).jpg)
Засгийн газрын сайд нар давхар дээл өмссөнөөр хөрөнгө орлогын хамгийн хамгийныг тэргүүлэх болов. Нэг жилийн хугацаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хөрөнгө орлого хамгийн их өссөн үзүүллтэй байна. Тодруулбал, тэрбээр 2021 онд 43 сая төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 1.5 тэрбум төгрөг болж өссөн байгаа юм. Улмаар гэр бүлийн орлого нь 2021 онд 71 сая төгрөг байсан бол 680 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Анхаарал татаж байгаа нь Монгол Улсад барилгын салбарын тэргүүн баячуудын нэг гэгдэх тэрбээр өөрийн эзэмшлийн орон сууцгүй хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлжээ. Тэрбээр 2021 онд 365 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай байсан бол 2022 онд орон сууцгүй хэмээн мэдүүлсэн байна. Мэн тэрбээр УИХ-д хамгийн их хувьцаа эзэмшигчдийн эгнээг тэргүүлж байна. Тодруулбал, “ И Эйр Эл Колорс” ХХК, “Хаус Инвест Колорс” ХХК, “Жи Эйр Эл Пропертиз” ХХК, “Хаус Инвест Гранд” ХХК ХХК, “Жи Эйр Эл Девелопмент” ХХК ХХК, “Жи Эйр Эл Экспресс” ХХК ХХК, “Жи Эйр Эл Констракшин” ХХК, “Жи Эйр Эл Автомотив” ХХК, “Жи Эйр Эл Блю Скай” ХХК, “Хаус Инвест Девелопмент” ХХК, “Жи Эйр Эл Финанс” ХХК, “Жи Эйр Эл Хаус” ХХК, “Цэнхэр гантиг” ХХК, “Хос гэрэлт авто сервис” ХХК, “Кэй Би тауэр пропертис” ХХК, “Сауд гоби петро ойл транс” ХХК, “Хаус инвест такс” ХХК, “Эрхий мэргэн цэцэрлэг”, “Нэйшнл майнинг лаб” ХХК, “Хурд юнайтед финанс” ХХК, “Түмэн найрамдал” ХХК, “Беллвью пропертис” ХХК, “Монконс” ХХК, “Хурд-Энержи” ХХК, “Нэшнлмайнинг групп” ХХК, “Хурдкапитал” ХХК, “Хурдмайнинг” ХХК, “Юнайтедложистик групп” ХХК, “Хурдстандарт” ХХК, “Хурдресурс” ХХК, “Хурдцентр” ХХК, “Эйжнложистик бридж” ХХК, “Юнайтедтранс групп” ХХК, “Хурд Транс” ХХК, “Хурдпропертийз” ХХК, “Өмнийн гоё говь” ХХК, “Говь гоё сайхан” ХХК, “Апартмент Кей Эйч” ХХК, “Хаус инвест” ХХК, “Сауд гоби блейк гоулд” ХХК, “Рапид харш” ХХК, “Хурд групп” ХХК, “Хурд Хүн” компанид хувьцаа эзэмшиж байгаа юм.
.jpg)
Түүний араас Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийн орлого огцом өссөн үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Түүний жилийн орлого 2021 онд 40.1 сая байсан бол 2022 онд 4.6 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Түүнчлэн гэр бүлийн орлого нь 2021 онд 149 сая төгрөг байсан бол 2022 онд 421 сая төгрөг болж өссөн байна. Мөн дотоодын хадгаламж нь нэмэгдэж, 2021 оны 202 сая төгрөг байсан бол 2022 онд 2.4 тэрбум төгрөг болжээ. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, О.Цогтгэрэл, Г.Амартүвшин, Ж.Батсуурь, Э.Батшугар, Д.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр нарын 10 гишүүний орлого 2-8 дахин өссөн байна.
ХАМГИЙН ИХ ХАДГАЛАМЖТАЙ ТАВАН ГИШҮҮН
АТГ-т мэдүүлсэн гишүүдийн хөрөнгө орлогоос харахад тэрбум төгрөгийн хадгаламжтай гишүүн олон байна. Тэгвэл энэ удаад хамгийн их хадгаламжтай таван гишүүнийг танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж хадгаламжийнхаа мөнгөн дүнгээр тэргүүлж байна. Түүний араас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 3.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэжээ. Харин
2.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар удаалж байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Учралын хадгаламж хоёр тэрбум болж өссөн бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 1.5 тэрбум болж буурчээ.
УИХ-ын гишүүдийн бэл бэнчин тэрбумаар хэмжигдэж, тэр чинээгээрээ амьдралаас тасарчихсан бодит жишээ энэ.
| ТАНИЛЦ: ОРЛОГО НЬ ОГЦОМ НЭМЭГДСЭН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |