Эрх баригч намынхан сонгуульд нэр дэвшигчдээ дэвшүүлэх гэж дотроо багагүй тэмцэлдэж байгаа. Тиймээс нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох хүртэл ганц үг ган хийлгүй чимээгүй байхаар шийдсэн гэх. Угтаа бол эрх баригчдын нэр дэвшилт ил тод болчихвол одоогийн удирдлагуудад нь асуудал тулгарч, гомдогсдын арми бүрдэнэ. Гомдогсдын арми бүрдвэл хүчтэй сөрөг хүчин бүрдэж, МАН-ын ялалт ялагдлаар дуусах гээд нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг хав дарж байгаа гэнэ.
Мэдээж нэр дэвшигчдийн жагсаалтаас МАН дараагийн дөрвөн жил дахин засаглах уу гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, муу нэр зүүсэн, авилга албан тушаалын хэрэгт холбогдогсод бүгд нэр дэвших хүсэлтэй хүргүүлсэн. Тэдний хүслээр нэр дэвшигчдийн жагсаалтаа гаргачихвал ард түмнээс санал авч чадалгүй унах магадлалтай. Тиймээс л жин бангийн тааруулаад чимээгүй байж сонгуулийн хар зургаа хав дарж байгаад хуулийн хугацаанд нь ил болгох төлөвлөгөө боловсруулчихсан суугаа биз.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчтэй хийсэн ярилцлагынхаа үеэр хэнийг нэр дэвшүүлэхгүй вэ гэдгээ цухас дурдаж, ам алдчихсан. Түүний хэлснээр Хөгжлийнбанкны хэргээр цагаатсан гишүүд хийгээд нүүрсний хулгайн хэргээр муу нэр зүүсэн нэр бүхий гишүүд дэвших эрхээ хасуулах хүртлээ өндрийг авсан юм байна.
Хөгжлийн банкны хэрэгт холбоотой шүүхийн асуудлыг нэвтрүүлгийн дундуур оруулсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ үеэр тэрбээр “Нийгэм авилгыг, авилгачдыг үзэн яддаг болсон байна. Үүн шиг үр дүн гэж хаана байга юм. Гүйцэтгэх засаглал шүүх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Шүүх засаглалд бүлэглэл үүрэлсэн” хэмээгээд МАН-ын бага хурлын өмнөх өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны хэргээр ял сонссон Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Б.Найдлаа тэргүүтэй 27 хүний хэргийг шүүхээс цагаатгасан гэдгийг онцолж байлаа. Цаашлаад нүүрсний хэргээр шүүхээс ял сонссон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, яллагдагсаар татагдсан Ж.Мөнхбат нарыг ч онцолсон. Угтаа бол дээр нэр дурдагдсан хүмүүсийг МАН сонгуулийн жагсаалтад багтаахгүй гэдгийг ил нэг, далд нэг хэлж байгаа санаа юм байна.
Ё.БААТАРБИЛЭГ ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ НЬ ЦАГААДСАН Ч ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОВ УУ
.jpeg)
Хөгжлийн банкны хэргээр МАН-аас туг тахиулсан Ё.Баатарбилэг анхан шатны шүүх хуралдаанаар зургаан жилийн ял авч, нийтийн албанд томилогдох эрхээ дөрвөн жил хасуулсан ч, давж заалдах шатны шүүхээр хэргээ цагаатгуулсан. Анх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг бусдаас их хэмжээний авлига авсан, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, шалгалтын явцад 2017 онд Хөгжлийн банкнаас “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь 21 сая ам.долларын зээл авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцож, туслалцаа үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг яллагдагчаар татаж, эцэст нь шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм. Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр түүнд холбогдох хэргийг цагаатгаснаар сонгуульд горилох эрх нь бүрдсэн ч нам нь хүлээж авахгүй нь бололтой.
33 ТЭРБУМЫН “ГУРВАЛ” БУЮУ Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ, Г.АМАРТҮВШИН

“Хөгжлийн банкны 33 тэрбум” хэмээн алдаршсан Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хэргийг давж заалдах шатны шүүхээс цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэр гаргасан. Ингэснээр Хөгжлийн банкны хэргээр хөгөө чирч, байсан МАН-ын гишүүд сонгуульд горил тойргуудаа услаад тун завгүй явна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 33 тэрбумын их “гурвал”-ыг дэвшүүлэхгүй ч байж мэдэх нь.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болсноор тэдний Хөгжлийн банкны хэрэг сөхөгдөж байлаа. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагдсан байдаг. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар байсан Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг. Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэйгээр Хөгжлийн банкны хэрэгт холбогдож байсан түүхтэй.
НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ЯЛ СОНССОН Т.АЮУРСАЙХАН, ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ж.МӨНХБАТ НАР ЭНЭ СОНГУУЛИЙГ ӨНЖИНӨ

МАН авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хэрэгтнүүдээ нэр дэвшүүлэхгүй гэж ард түмэнд ам өчгөө өгснөөс өөрцгүй болсон. Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон гишүүдээс гадна нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээс Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг сонгуульд өнжөөх бололтой. Нүүрсний гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарыг гэмт бүлэг байгуулах түүнд элсэх, хахууль авах, өгөх, мөнгө, угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгсөн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл ангиар татаж, шалгаж анхан шатны нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хассан. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан билээ.
Харин нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өөрөө гаргаж, Солонгос Улсад өвчтэй ээжийгээ эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар тус улсад “орогнож” буй. Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний хулгайн мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт очиж, түүнийг шалгаж байгаа гэх. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн гэх юм билээ. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат энэ удаад аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан гэх сураг гараад удаж байгаа. Гэвч нүүрсний сонсголоор ирэхгүй хэрнээ Сар шинийн баяраар ирсэн хэмээн цахим сүлжээнд шуугиж байлаа. Хэдийгээр нүүрсний хэргээс мултрах гэж хэрэндээ үзэж байгаа ч дараагийн сонгуульд Ж.Мөнхбатыг өнжөөх нь гарцаагүй болов бололтой
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн жагсаалтын талаар нэвтрүүлгийн төгсгөлд “48 гэдэг жагсаалт бол нийгмийн төлөөллийн жагсаалт. Нийгмийн төлөөлөл парламентад хэрхэн орж ирэх вэ. Энэ нь парламентад тэнцэврийг барьж, олон ургалч үзлийг төлөвшүүлэх вэ гэдэг санаа. Бид шинэ 30 жилээ эхлүүлэхийн тулд намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Намууд жагсаалтаа мөнгөөр үнэлвэл түүнийг сонгохгүй байх хэрэгтэй. Малчид, инженер, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, гадаад байгаа иргэдийг төлөөлж хүртэл хүмүүсээ оруулах хэрэгтэй. Намууд энэ жишгээр явдаг байна. Хоёрдугаарт, бүсээр сонгоно. Урьд нь гурван хүн дэвшдэг байсан бол 10 хүнээс сонгох нь. Тэгэхээр үзэл санааны сонголт хийх магадлалтай. Үндсэн хуульд улс төрийн намууд улстөржөөгүйд баяртай байгаа юм” хэмээн мэдэгджээ. Үнэхээр тэр амалсандаа хүрдэг юм бол нүүрсний, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон МАН-ын муу нэртүүд сонгуульд горилох эрхгүй юм байна.
| ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛСНЭЭР Ё.БААТАРБИЛЭГ, Т.АЮУРСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ГИШҮҮД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ УУ |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |