Цагтаа төрийн эрх барьж, хүчтэй сөрөг гэгдэж байсан Ардчилсан нам өнөөдөр лидер ч үгүй, толгой хорогдох байр ч үгүй, түрээсийн байр дамжсан “халаасандаа тамга”-тай намаас нэг их ялгагдаад байх зүйлгүй л байна. Ямар сайндаа л нааш гэсэн рүү нь царай алдан гүйж, толгой хорогдож байх билээ.
2016 сонгуулийн дараа С.Эрдэнэ намын даргаар сонгогдож, “Шонхор таур”-таа Ардчисан намыг дөвхнүүлж байлаа. С.Эрдэнэ намын даргаас буусны дараа тарж, бутарсан Ардчилсан нам тал нь “Шонхор таурт” тал нь “Бодь таур”-ын түрээслэн толгой хорогдож байсан удаатай. Тэгвэл ирэх сонгуулиар тэд намаа байртай болгох том зорилго тавьж, Ардчилсан намд дэвшихээр горилж буй толгой бизнесмэнүүд байр барьж өгнө гэх амлалт өгч эхэлсэн сурагтай. Ингэхдээ намынхаа нэр хүндийг нүүрсний гэх хэргээр унагаасан хэмээн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-д дахин горилж АН-аас нэр дэвшихээр амлалт өгөөд байгаа гэнэ. Нөгөө нь Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж, Ж.Батзандантай хамтран ШИНЭН-ыг байгуулсан Лу.Болд намдаа элсэх хүсэлт удаа дараа тавьж, Ажнайтай хамтарч байр барьж өгнө хэмээн ам тангаргаа өгөөд байгааг баттай эх сурвалжууд мэдээлж байна.
Ардчилсан нам фракцын зодооноосоо хамгийн их хохирч үлдсэн нэг асуудлын нэг нь яалт ч үгүй байр. Угтаа бол үе үеийн лидерүүд, удирдлагууд нь Ардчилсан намын гэх нэр дээрх өмч хөрөнгий хувьдаа “завшиж” хувааж идсэн гэх асуудлаар хоорондоо түжин хагарч, намаа тарж бутархад хүргэсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Угтаа бол Ардчилсан намын байрны түүх их адармаартай. 1990 онд Ардчилсан холбоог анх байгуулахад гурван холбоонд улсаас том байр гаргаж өгснөөр үйл ажиллагаа явуулах боломжтой болсон гэдэг.

Угтаа бол МоАX-нд өдгөөгийн 11 дүгээр хороололд байдаг xуучин Соёлын яамны байрыг, АСX-нд СТӨ-ний дунд байрлах “Хүзүүвч” гэгдэх байрыг, МҮДН Төв шуудангийн урдаx хоёр давхар байрыг тус гаргаж өгснөөр Ардчилсан холбоо толгой хорогдох газартай үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон гэсэн үг. Үүнээс хойш 2008 онд Н.Алтанхуягийн үед Ардчилсан нам шинэ байртай болохоор хандив хүртэл цуглуулж, тухайн үед намынхаа үйл ажиллагааг тогтмол явуулж байсан СТӨ-ний “Хүзүүвч” гэгдэх байраа нурааснаар толгой хорогдох байргүй болсон гэгддэг. Улмаар Ардчилсан намыг байргүй болгосон, намдаа их хэмжээний хохирол учруулсан хэмээн Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс нь хасах хүртэл шийдвэр гаргаж байлаа. Ийн намаасаа хөөгдсөн Н.Алтанхуяг 2020 онд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байлаа.
Харин МоАХ-ын болон Төв шуудангийн урд байх байрууд хэдийнээ хувь хүний эзэмшилд шилжсэн гэх яриа ч бий. Тодруулбал, МоАХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа Ардчилалын ордонгэх байр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын, Зоригийн хөшөөний урд буюу Төв шуудангийн урд байрлах байр Голомт банкны эзэн Д.Бясгалангийн эзэмшилд шилжсэн гэх баримтууд ч гарч байв. Ийн Ардчилсан намынхан байраа хувааж авснаар өнөөдөр тус нам бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах байргүй, түрээсийн байранд толгой хорогдож байна.
Ийн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Лу.Болд нар АН-ыг байртай болгох амлалтаар нэр дэвших эрх өвөртлөхөөр тохирсон гэв үү.
| “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ, ЛУ.БОЛД НАР АН-ЫГ БАЙРТАЙ БОЛГОХ АМЛАЛТААР НЭР ДЭВШИХ ЭРХ ӨВӨРТЛӨХӨӨР ТОХИРСОН ГЭВ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |