• Өнөөдөр 2024-04-19

Ц.Нямдорж, С.Зоригийн хэрэгтэй хамт сураг тасарсан нь юуных вэ

2021-09-16,   1321

            ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн бараа сураг тасраад удлаа. Тэр Монголын улс төрд 30 жилийг элээхдээ ийм удаан, урт хугацаагаар хэл үггүй, бараа сураггүй алга болсон нь үгүй. Нэгэн цагт Ц.Нямдоржийн шүүмжилдэггүй сэдэв, ярьдаггүй асуудал, загнадаггүй хүн ч үгүй байлаа. Монголын улс төрийг айлтай зүйрлэвэл Ц.Нямдорж хойморт нь залардаг байв. Гэвч тэр долоон сарын өмнө гал тогоо руу ороод сураг тасрав. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсноосоо хойш С.Зоригийн хэргийн дуулиан сөхөгдөж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах үеэр л ганц удаа олны өмнө гарч ирсэн. Ингэхдээ “Яргын хэрэг” гэх нийтлэл хэвлүүлж, “С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүлийг шалгах ёстой” гэсэн мэдэгдэл хийж, олон нийтийг бужигнуулж амжсан. Тэр бол таван сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сар. Түүнээс хойш бараа сураг нь тасарсан.
 
Уг нь ЗГХЭГ-ын даргын суудал олны нүднээс далд байдаг, далд ажилладаг ажил, албан тушаал биш. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа харуулсан. Тэд Ерөнхий сайдынхаа үүрэг даалгавраар үргэлж л олны өмнө гарч ирдэг байв. Харин Ц.Нямдорж тэгсэнгүй.
 
          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа байгуулж, ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдоржийг томилохдоо “Түүний улс төрд өнгөрүүлсэн он жилүүдийн туршлага манай Засгийн газарт хэрэгтэй. Тэр манай залуу сайд нарт зааж зөвлөж, туршлагаа хуваалцаж, өмөг түшиг нь болох хүн учраас энэ албан тушаалд томилсон” гэх агуулгатай тайлбар хийж байв. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар Ц.Нямдоржоор зааж, зөвлүүлээд, туршлагаас нь суралцаад байгаа шинж ер алга. Түүн шиг зангаргатай, загнавал загнадаг, даацтай үг хэлдэг сайд алга, түүн шиг салбараа мэддэг, атгадаг сайд алга. Өөрөөр бол, одоогийн Засгийн газраар Ц.Нямдоржийн туршлага, ажиллах арга барилын үнэр огт ханхлахгүй байгаа юм. Ялангуяа Ц.Нямдоржийн халааг залгасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Ц.Нямдоржтой ижил төстэй байж болмоор юу ч алга. Уг нь түүнээс суралцсан бол одоогийнх шиг асуудал бүхэнд хошуу дүрж, намба алдаж явахгүй л байх байсан биз. Өөрөөр бол, энэ Засгийн газарт Ц.Нямдоржийн оролцоо алга байна гэсэн үг.  
 

Тэгвэл Ц.Нямдорж ажил хийхгүй, туршлагаа зааж зөвлөхгүй юм бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яах гэж, ямар зорилгоор орж ирсэн хэрэг вэ. Гурван шалтгаан л ямартай ч харагдаж байна. Нэгдүгээрт, ЗГХЭГ-ын даргын суудал үнэн хэрэгтээ Ц.Нямдоржийн улс төрийн хамгаалалт, аюулгүй хорогдох байр байж болох юм. Өнгөрсөн 30 жил тэр хангалттай олон дайсантай болсон байж таарна. Парламентад сонгогдож чадаагүй Ц.Нямдорж улс төрийн ямар нэг өндөр албан тушаалгүй л бол түүнийг элдэвлэх хүмүүс олон гарч ирнэ гэсэн үг. Тиймээс л ЗГХЭГ-ын даргын суудалд сууж, энэ албан тушаалаар хамгаалалт хийж байж болох юм. 

 
            Хоёрдугаарт, С.Зоригийн хэрэг Монголын улс төрийн мөнхийн сэдэв байж ирсэн. Ямар нэг ноцтой асуудал дэгдмэгц энэ хэргийг гаргаж ирж асуудлыг намжаана, өөрсдөд нь таалагдаагүй улс төрчийг энэ хэрэгт хамаатуулж харлуулна гэх мэтээр С.Зоригийг хэргийг АН ч, МАН ч олон янзаар ашиглаж ирсэн. Цаашид ч энэ хэргийг дахин дахин сөхсөөр байх нь тодорхой. Ц.Нямдоржийн тухайд өнгөрсөн 30 жил Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хэдэнтээ улиран ажиллахдаа С.Зоригийн хэргийг л ярьж ирсэн. Энэ хэргийн тухай хамгийн их зүйл мэддэг хүн ч байж болох. “С.Зоригийн хэргийн цаад эзэн” гэдэг сэдвийг Ц.Нямдорж ярихаар л илүү итгэл үнэмшилтэй, илүү сенсацитай байж чаддаг. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийг арван хуруу шигээ мэддэг Ц.Нямдорж одоогийн Засагт хэрэгтэй гэсэн үг. 
 
         Гуравдугаарт, өнгөрсөн хавраас хойш “Хэрвээ Засгийн газар унавал Ц.Нямдорж Ерөнхий прокурор болно” гэх бор шувуу нисэх болсон. Улс төрд хөл тавихаасаа өмнө тэр прокурор байсан. Ажлын гараагаа эхлэхдээ прокуророос эхэлсэн бол карьераа прокуророор дуусгахад болохгүй зүйлгүй. Өөрөөр бол, Ерөнхий прокурор болох тохироо нь эрт хийгдчихээд тохиромжтой цагийг хүлээж, ЗГХЭГ-ын даргын албан тушаалаар дамжлага хийж байж болох. Иймээс эцсийн зорилгодоо буюу Ерөнхий прокурор болох хүртлээ хэл ам татлахгүй байхын тулд ийн чимээгүй сууж байж ч магадгүй юм. 
 
 
 
 

 


Ц.Нямдорж, С.Зоригийн хэрэгтэй хамт сураг тасарсан нь юуных вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-23 08:37:08
    зочин: Нямдорж бол монголын төрд 40гариу жил ажиллажээ. энэ хугацаандаа маш их хөдөлмөр зүтгэл гаргаж ирсэн. ,,тэгвэл энэ хугацаанд энэ хүн улс эх орон ард түмэндээ хэрэгтэй зүйл хэр их хийв мөн өөртөө болон өрөөл бусдад, гэр бүлдээ хэрэгтэй зүйл хэр их хийв. Ер нь хүний нас хэвийгээд ирэхийн цагт хүн өөртөө энэ туулж өнгөрүүлсэн амьдралдаа яг хэрэгтэй зүйл хэр ихийг хийсэн бэ?, энэ амьдарлаа хэнд юунд зориулж өнгөрөөсөн бэ гэх мэтчлэн асуултуудыг тавьж дүгнэж цэгнэж бодож тунгааж, өөрөө өөртөө эцсийн дүн тавьдаг байх. Ямарч хүн нэг олдсон амьдралаа харамсахгүйгээр өнгөхүүлэх нь чухал.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-18 17:16:32
    ZOCHIN: NYMDORJ BOL JINHENE TURD BH ESTOI TIIM NEGEN UNDURLUGSHUU. NUSNUUDIIG TCEVERLEDEG...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 12:34:14
    shun: hujaagiin ******** doloogch turshuul uhdegguiee kkkk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 12:33:00
    tagnuuliig shorond: hujaaeveen tetgegchiinhee kompaniig TT-d chiheh gol zorilgotoi baisan buzar muu huur
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 12:31:36
    tagnuuliig shorond: hugshin ******** hamgaalagchiinhaa kompaniig TT-d chihej sanaa ni amarsan baihaa,novshiig muu tagnuul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 10:28:04
    zz: daraagiin daalgavraa huleegeed baij bn neg bol ko dusan bain
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 10:06:46
    dsfsdfsd: Нямдорж үнэндээ бол тагнуулын байгууллагаар тоглосон шүү дээ. Баатар генералыг яалаа? Мартах учиргүй дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-17 10:05:16
    dsfsdfsadf: sdfsdfs
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 17:43:19
    zochin: nuuree nuusan l um suuj charagddag !!! , odoo bur moson dald oroch estoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 16:57:43
    Х: Өвгөн ажлаа л хийж байгаа нь тв-ээр гарч л байдаг шүү. Зоригийн хэргээр одоо оролдоод нэмэргүй ээ. Жамаараа шинээр мөрдөгдөж шийдэгдэх нь ойлгомжтой. Өвгөн шударга, зоригтойгоор хуйвалдааныг илчилж чадсан. Гол гавьяа нь энэ шүү. Ард түмэн нийт массаараа тэнэг биш харж байгаа шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 16:28:14
    yg ni 30 jil ene terd ajilsaniih ZORIGIIN heregiig ileryyleed zahialagch nariig ni il tod bolgood egbel ner hyndtei ene ajilaasaa byyh asan?....: Nyamdorj ta nar medehgyi bna,neg l syid hiine dee!!!chaadah chini yah iih ni chyhal bis dee!!!yg ni Zorigiin hereg ileryylchihdeg bol?ynen heregtei baina,gebch chadah bolob yy?yadag bol?.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 16:00:32
    zochin: CHi Nyamdorjiin yamar hamaatan be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 15:08:45
    орхон: хэнд ч хэрэггүй солиотой юм бичээд байнаа харин ч хогын хулгайчуудын булхайгаар тэнд хэлмэгдэж хоригдсон хүмүүсийг суллууж чадлаа. цаад хулгайч элбэг хурц мэтийн новшнуудын гар хөл болсон амьсгаанууд нь ажил явуулахгүй байгаа биз
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188