Малайзад болсон "World city cup-2024" олон улсын цээж бодолтын тэмцээнд долоон настай Т.Элбэгжаргал хүү оролцож, математикч 500 гаруй хүүхэдтэй өрсөлдөж, түрүүлэн аваргын алтан цом хүртсэн юм. Т.Элбэгжаргал хүүгийн хувьд тэмцээндээ оролцохоор явахад замын зардал хүндрэл учруулсан тул элэг нэгт монгол түмнээсээ тусламж хүсэн, улмаар тэмцээндээ оролцож, ийн амжилт үзүүлээд байгаа билээ. Бид Т.Элбэгжаргалын ээж С.Хишигсүрэнтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Хүү нь наймдугаар сарын 2-нд эх орондоо ирэх бөгөөд тэрбээр хүүгээрээ бахархаж ядан байгаа нь ярианаас нь илт.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Содномын Хишигсүрэн гэдэг. Банк, санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй. Хоёр хүүтэйгээ амьдардаг.
-Хүү нь сая Малайз Улсад зохион байгуулсан тэмцээнд алтан цом авсан шүү дээ. Хүүгээрээ маш их бахархсан байх. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Хүү маань анх удаа олон улсын тэмцээнд оролцсон. Хятадын сампингийн холбооноос долдугаар сарын 28-нд Малайз Улсад зохион байгуулсан "World city cup-2024" олон улсын цээж бодолтын тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсоноос Монгол Улсыг төлөөлөн 21 сурагч оролцсон юм. Эцэг, эхчүүдийн групп чатанд Малайз Улсад байсан багшаас нь “Элбэгжаргал алтан цом авлаа” гээд чат ирсэн. Өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд, маш их баярласан. “За байз, ямар ч байсан зургийг нь эхлээд харъя” гээд хүлээгээд байлаа. Төд удалгүй өөрөөсөө ч том цом тэвэрсэн хүүгийн маань зураг ирсэн. Ахыг нь тэврээд хоёулаа уйлалдаад, бөөн баяр хөөр болсон.
Хүү маань долоон настай. Ээжийнхээ дэргэдээс нэг ч өдөр холдож үзээгүй бяцхан хүү маань тэмцээнд оролцож, алтан цомыг нь барьчихсан зогсож байгааг хараад хүүгээрээ маш их бахархсан. Ээж хүү хоёрт үнэхээр гайхалтай зүйл тохиолдоод итгэж чадахгүй л байна. Ташрамд, ОХДА-ийн захирал Т.Шүрэнцэцэг, гүйцэтгэх захирал Т.Цэцэгсүрэн, сампингийн багш Б.Мөнхзул, ой тогтоолтын багш С.Отгонжаргал, тэмцээнд бэлдсэн Г.Сосорбурам багш нартаа, хандивт нэгдсэн бүх хүнд дахин дахин талархал илэрхийлье. Маш их баярлалаа. Ээж, ах хоёр нь хүүгээрээ, дүүгээрээ маш их бахархаж, эх орондоо ирэхийг нь хоног тоолон хүлээж байна.
.jpg)
-Хүү нь энэ тэмцээндээ хэдий хэр хугацаанд бэлдсэн бэ. Хүндрэл гарсан уу?
-Хичээл нь тавдугаар сарын 31-нд амарснаас хойш тэмцээндээ явах хүртлээ сар гаруйн хугацаанд бэлдсэн. Сургууль амрангуут манайх Шадивланд зусландаа гарчихсан. Тийм болохоор хүүгээ бэлтгэл рүү нь зөөж, орой харих замдаа Баянбүрдээс Долоон буудал хүртэл цаг шахуу түгжирдэг юм. Түгжрэлд хүү маань машиндаа унтаад явдаг байсан болохоор бага зэрэг ядарсан. Гэртээ орой 23:00 цагийн үед л харьдаг байлаа.
-Өдөрт хэдэн цагийг тэмцээнийхээ бэлтгэлд зарцуулж байв?
-Долоо хоногт дөрвөн өдөр 13:00-15:00 цаг хүртэл сургалтдаа суудаг. Хүү бид хоёр шууд гэр лүүгээ (Зуслан руугаа) явалгүй, сургалтын төвийнхөө танхимд, эсвэл Андуудын “Шөлөндө”, “Жүр үр”-ийн аль нэгэнд нь ороод, тэндээ цай ,ундаа уучихаад, ширээ сандал дээр нь багшийнх нь өгсөн даалгаврыг хийдэг байсан.
-Та хүүгийнхээ хичээлийг ямар арга барилаар заадаг бэ?
-Би хүүгийнхээ гэрийн даалгавар, бодлогуудыг нь маш сайн бодуулдаг. Мэдэхгүй зүйлийг нь сайн тайлбарлаж өгнө. Хүү маань их ухаантай болохоор аливаа зүйлийг хурдан сурдаг.
-Хүүгээ яаж ийм хичээнгүй, тууштай болгож хүмүүжүүлсэн бэ?
-Анх цэцэрлэгт таван настайгаасаа сампингаар хичээллэж эхэлсэн юм. Оюуны хөгжлийг дэмжих академи (ОХДА)-аас тест авахад бүх тестээ зөв хийгээд, тэнцэж байсан. Сампингийн спортоор хичээллээд тууштай, хичээнгүй болсон гэж боддог.
-Хүү нь ямар хичээлдээ хамгийн их дуртай бэ. Юугаар хичээллэдэг бэ?
-Математикийн хичээлдээ их дуртай. Сампингаар, мөн флеш анзан буюу цээж бодолтоор хичээллэдэг. Найман нас хүрэхээр нь драм, дууны дугуйланд явуулна гэж боддог. Ах нь драм, дуу, бүжгийн дугуйланд явдаг. Ахтайгаа их барьцана, ахыгаа дуурайх дуртай.
.jpg)
-Тэмцээнд орохын өмнө сэтгэл зүйг нь яаж бэлдсэн бэ. Хүү нь айж, сандарсан байсан уу?
-Яг тэмцээний өмнөх өдөр видео дуудлага хийгээд “Ээжийн мундаг хүү хичээгээрэй. Миний хүү Монголдоо алтан цомыг нь аваад ирээрэй. Хандив өгсөн бүх хүн миний хүүг хараад сууж байгаа шүү” гээд хүүгээ аль болох дэмжээд ярьсан. Айсан, сандарсан зүйл бол байгаагүй.
-Хүүгийнхээ ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?
-2025 онд Америкт болох тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа.
-Хүү нь тэмцээндээ ялчихаад юу гэж ярьсан бэ?
-Хүү маань “Ээжээ би алтан цом авсан” гээд инээгээд, их баяр хөөртэй ярьсан. Ахтайгаа ярьж, цомоо харуулах гээд догдлоод байсан.
-Анх удаа ээжээсээ хол явсан юм байна шүү дээ. Хүү нь гадаад улсын сонин, хачин дуулгаж байна уу?
-“Ёстой гоё байна, ээж ээ” гээд л байгаа. "Олон улсын хүүхдүүд хоорондоо бэлэг солилцоод, надад хүүхдүүд зургаан бэлэг өгсөн” гээд ярьсан. Далай үзэж, тоглоомын парк дээр тоглосон гэсэн. Дэлгүүр хэсээд ээждээ ягаан өнгийн үсний даруулга, ахдаа супер баатрын баг авсан байна лээ. Хүүгээсээ “Ээжийгээ санаж байна уу?” гээд асуутал “Аймар санаж байна” гэсэн. Ээжийгээ, ахыгаа, гэрээ их л санаж байгаа бололтой байна.
-Хүүгээ хүссэн тэмцээнд нь явуулахын тулд хандив цуглуулсан шүү дээ. Хэдэн төгрөг цугларсан бэ?
-Хүүгийн маань ангийнх нь хүүхдийн ээж П.Дэмбэрэл гээд сэтгүүлч байдаг юм. Түүнтэй холбогдож, зардлын мөнгөгүй байгаагаа учирлаж, туслахыг хүссэн. Пост оруулснаас хойш тэмцээндээ явахын өмнөх гурван хоногт хүмүүсээс найман сая төгрөгийн хандив цугларсан. Ийм хэмжээний мөнгө цугларна гэж төсөөлөөгүй байсан болохоор маш их баярласан. Хүү маань хандивын постны доорх комментуудыг уншаад “Өө би бараг Орнолдо шиг од /Кристиано Роналдо/ болчихсон юм биш үү?” гээд л хөөрөөд байсан. Энэ ташрамд, сэтгүүлч П.Дэмбэрэл эгчдээ, монгол түмэндээ талархсанаа илэрхийлье.

| Т.ЭЛБЭГЖАРГАЛЫН ЭЭЖ С.ХИШИГСҮРЭН: ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД АЛТАН ЦОМ БАРИАД ЗОГСОЖ БАЙСАН ХҮҮГЭЭРЭЭ МАШ ИХ БАХАРХСАН |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 мөнгөн зоос, 29 ембүүг хураан авчээ
2026-09-07 16:40:57
Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
2026-09-07 16:27:41
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн байгууллагыг 1,000 нэгжээр торгожээ
2026-09-07 16:20:19
Оюутолгойн уурхайд 61 ажилтан өргүүрт гацаж, таван цагийн дараа гарчээ
2026-09-07 16:07:45
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |